Шахмал шавран тоосго
Шавар, шороон барилгууд нь маш олон янз байдаг.
1. Ухмал /Rammed Earth/ 2. Шороогоор бүрсэн 3. Газраас Хэв ухаж авч, блок хийсэн 4. Шахмал шавар тоосго 5. Шатаасан тоосго гэх мэт
Шахаж Дарсан Шавар Тоосго (ДШТ) буюу Compressed Earth brick хийх технологи нь нийгмийн ядуу давхаргынханд зориулсан орон сууцны шийдэл болж байсан бол дараагийн шатанд анхааралдаа авах ёстой инновацын цоо шинэ шийдэл болж хөгжиж өргөжжээ. 1950-иад оноос хойш Колумб, Мексик, Бразилд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн олон арван мянган барилгыг энэхүү материалаар барьсан байна. Эдгээр барилга нь дээрх технологийн найдвартай байдлыг улам улам баталсаар байна.
Хэрэв ийм барилгын материал үйлдвэрлэх сүлжээ бий болбоос түүнтэй холбоотой барилгачид, аж ахуй эрхлэгчид, тоосгоны шавар олборлогчид зэргээр ажлын байр олноор бий болдог байна. Архитектурын хувьд, Шахсан Шавран Тоосго нь өндөр чанартай байж чадахын хажуугаар гадаад валютын зохистой харилцааг хангаж, эрчим хүчний хэмнэлт гаргадаг зэрэг эдийн засгийн эерэг нөлөөлөл мөн үзүүлдэг.
Хөгжил
[засварлах | кодоор засварлах]Шахмал Шавран тоосго нь үндсэндээ шууд шорооноос гаргаж авсан барилгын материал юм. Шахсан шавран блок нь харьцангуй хуурай байгаа органик бус хөрс, шавар, зарим дүүргэгч эсвэл цементийн бага хэмжээний нэмэлтүүдийг холиод механик шахагч ашигладаг технологи юм. Ойролцоогоор 20 МПа даралтаар шавар, хайргыг хоёр дахин багастал шахдаг байна. Зөв шахагдсан шахмалууд нь ердийн цемент, эсвэл бетон тоосгонуудаас ч илүү даацтай болдог юм. Энэхүү механик аргаар дарсан блок/гулдмайнууд нь эртний уламжлалтай, соёлын өв тул мөн байгаль орчинд ээлтэй зэрэг шинжээрээ олон тооны гэрээт компаниудын давуу тал болж байдаг.
Шахмал Шавран Тоосгонууд 3 үндсэн төрөл байдаг.
1. Цул блок 2. Нүхтэй блок 3. Өөрөө түгжигч блок