Шведийн Социал-демократ нам
Шведийн Социал-демократ ажилчдын нам, ихэнхдээ товчилж Социал-демократууд гэгддэг (швед. Sveriges socialdemokratiska arbetarepartiet, Socialdemokraterna) - Швед улсын зүүн төвийн үзэлтэй улс төрийн нам. Өнөөгийн байдлаар Швед улсад (1889 оны 4-р сарын 23-нд байгуулагдсан) хамгийн ахмад бөгөөд хамгийн олон гишүүнтэй нам юм.
Энэ нам байгуулагдсан цагаасаа хойшхи түүхэнд Шведийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Нэгдэлтэй нягт хамтран ажиллаж ирсэн. 1917 оноос сонгуульд дандаа нэгдүгээрт ордог. Шведийн Социал-демократ намын /СДН/ төлөөлөл 1920, 1921—1923, 1924—1926, 1932—1936, 1936—1976, 1982—1991, 1994—2006 онууд болон 2014 оноос хойш өнөөг хүртэл Шведийн Засгийн газрыг тэргүүлж байна. 2017 оноос өмнө Социнтерн-д орж байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шведэд социал демократ хөдөлгөөний эхлэлийг 1881 оны 11-р сарын 6-нд Мальмё хот дахь Стокгольм зочид буудалд Август Пальмын хэлсэн үгийг гэж үздэг. Бүх нийтээр сонгох эрхийг (тус улсын хүн амын 5-хан хувийг бүрдүүлдэг тодорхой хэмжээний орлоготой, өмч хөрөнгөтэй эрчүүд л сонгуульд оролцох эрхтэй байсан) зайлшгүй шаардлагатай гэж үзэж хэлж байв.
Шведийн Социал Демократ Ажилчдын Нам нь 1889 онд Шведийн пролетариатын нам, 2-р Интернационалын нэг хэсэг болж албан ёсоор байгуулагдсан байна.
1936-1976 он хүртэл энэ нам Засгийн газраа тасралтгүй байгуулж, заримдаа олонх, цөөнхийн засгийн газар эсвэл эвслийн засгийн газар байгуулж байсан. Шведийн Социал- Демократуудын (Шведийн социализм гэгддэг) "уужуу тайван" бодлого нь Шведийн бүх алдартай компаниуд (ABB, Volvo, Saab, Electrolux, IKEA, Nordea) эдийн засгийг үндэсний болголгүйгээр нийгмийн зардлыг нэмэгдүүлэх боломжийг олгосон) хэзээ ч үндэсний болгож байгаагүй.