Jump to content

Шерлок Холмс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шерлок Холмс (англи. Sherlock Holmes) нь Английн нэрт зохиолч Артур Конан Дойлын 1887 оноос 1927 оны хооронд зохиосон Мөрдөгч Холмс зохиолын гол дүр юм. Хэрэг учрыг нэвт үздэг "нүд"-тэй хүнээс давуу учирлах чадвараараа дэлхийд ганцхан "зөвлөх мөрдөгч" байв. Түүний эрхэм найз Доктор Жон Ватсонтой Лондон хотын Бейкер гудамжны 221B-дугаарт хамт амьдарч байсан гэж зохиолд гардаг юм.

Сер Артур Конан Дайл “Единбургын Их Сургууль”-д сурахдаа багш, эмч Жозеф Беллийн хараад л шууд хэлдэг гоц ухааныг харж, өөрийн бичих авьяасаар энэхүү дүрийг бүтээжээ. Шерлокын нэр нь анх Шерринфорд байсан юм.

Анхны ном болох “Улаан Судлал”-г нилээдгүй сэтгүүл татгалзсан ч “Беетоны Зул Сарын Мэдээ” гэх өнөөгийнхөөр Шинэ Жилийн баярын хөтөлбөр маягийн зүйлс бичдэг, дотроо богино зохиол, жүжиг тоглох заавар, тоглоом мэт гардаг сэтгүүл Артурын зохиолыг авжээ.