Шивэр сугас

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Нуруу хөхөлбөр бор, хэвлий мөнгөлөг цайвар, Нуруу болон сүүлний сэлүүр бараавтар-бор, хэвлий болон сүвийн сэлүүр, цээжний сэлүүрүүд улаан өнгөтэй. Толгойн урт биеийн өндрөөс үл мэдэг бага. Хошуу богино, нурууны сэлүүр босоо өндөр, биеийн яг дунд хэсэгт байрлана. Ам жижигхэн, бараг тэгш. Дээд эрүүний урт толгойн гуравны нэгтэй тэнцэнэ.

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Агнуурын загас. Биеийн урт 22 см хүрнэ. 3-6 насандаа биеийн урт 11-14 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. Үржил 5 сарын сүүлчээс 6 сарын эхэн хүртэл үргэлжилж түрсээ голын урсгал ихтэй хэсгийн хайрга чулуун ёроолд шахна. Атуу 2,900- 27,000 ширхэг түрс гаргана. Шивэр сугас усны ёроолын шавьжийн авгалдай тэр дундаа хаварч, өдөрчийн авгалдай, Хуурай газрын шавьж, салаа сахалт, сэлүүр хөлт хавч хэлбэртэн, замгаар хооллох ба мөн усны ургамлаар их хооллоно.