Шивэр хадран
Шивэр хадран гэж нэрлэдэг Arctic grayling (Thymallus arcticus) нь Хадрангийнхан овгийн цэнгэг усны загас юм.
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Нурууны сэлүүр урт, түүний суурь толгойн уртаас урт, улаан болон улбар шар хүрээ бүхий ягаан толбон эгнээтэй. Нуруу хөх саарлаас нил ягаан, хажуу мөнгөлөг хөх саарал, заримдаа ягаавтар, цээжний хэсэгт хар толботой, биеийн хажуу тал улаавтар хөндлөн зурвастай. Нурууны сэлүүрийн суурийн урт биеийн уртын 20-27%-ийг эзэлнэ. Ам тэгш. Дээд эрүүний урт нүдний голчын төвийн харалдаа хүртэл үргэлжилнэ. Өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс 16-21.
Баг: Яргайтан
Овог: Хадрангийнхан
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Шивэр хадран нь 50 см хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлээс ус 6°C болж ирэхэд түрсээ шахаж эхлэх бөгөөд 5 сарын дунд хүртэл үргэлжилнэ. Голын ширүүн урсгалтай хэсгийн хайрга чулуун ёроолд 2.5-3.0х3.5-4.5 м диаметр бүхий тэгш өнцөгт эсвэл 1.8-2.4х2.4-3.1 м диаметр бүхий зуйван хэлбэртэй үүр засан сүрэг сүргээрээ түрсээ шахна. Түрсээ шахсаныхаа дараа үржлийнхээ талбайг атуух нь хамгаалан үлддэг. Атуу дунджаар 5-10 мянган түрс гаргана. Элдэв идэшт. Хоовгон, шаамий хавч, зөөлөн биетэн, соно, жингэнүүр ялааны авгалдай зэрэг ёроолын амьтад, усны ургамал, замаг, заримдаа усны гадаргуу дээр унасан хуурай газрын шавьжаар хооллоно.
Хүйтэн, хүчилтөрөгчийн хангамж сайтай уулын гол, өндөр уулын нуурт тархан амьдарна.