Шивэр хилэм
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Биеийн зүс бараан хүрэн, хэвлий цайвар шар. Бие уртавтар, ээрүүл хэлбэртэй, нурууг дагасан нэг эгнээ, биеийн хоёр талаар, хэвлийг дагасан нэг эгнээ, бүгд 5 эгнээ ясжсан товхтой. Товхны тоо нуруунд 12-19, биеийн хоёр хажууд 26-44, хэвлийд 9-15. Товхон эгнээний хооронд жижиг ялтас ба ясжсан будаалгатай. Хошууны доод талд байрласан саран хэлбэрийн амтай. Толгойн доод талд хөндлөн эгнээ болсон 4 сахалтай. Арьс, ялангуяа толгойн хэсэгтээ товхон хайрстай.
Баг: Хилэмтэн – Acipenseriformes
Овог: Хилэмийнхэн - Acipenseridae
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 2 м, жин 201 кг хүрнэ. Монгол оронд тархан амьдрах шивэр хилэм нь 1.5 м, 35 кг хүрнэ. Атуух (эр) 10-12 насандаа 95-108 см урт, 4-6 кг жинтэй, атуу (эм) загас 12-14 насандаа 108-120 см урт, 5-7 кг жин хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын дундаас 6 сарын 15 хүртэл ус 10-15 хэм дулаан байхад хайрга чулуун дээр, чулууны завсар түрсээ шахна. Атуу дунджаар 422 мянган түрс гаргана. Шумуулын авгалдай, цөөн өргөст хорхой, хоовгоны авгалдай зэрэг ёроолын амьтдаар хооллоно.
Tархац, байршил нутаг
Обь мөрнөөс Колым хүртлэх голуу, Иртыш гол, Енисей мөрөн, Байгаль нуурт тархсан. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн түүний цутгалан голуудаар тархана. Тавиад оноос Сэлэнгэ, Орхон, Туул гол өгсөн ганц нэгээр нүүдэллэн ирж, нутагшиж эхэлсэн. 1988 онд Булган аймгийн Хантай багийн нутаг Эгийн голоос баригдаж байв. Жараад оноос хууль бусаар хайр гамгүй агналтаас эрс ховордсон. Өнөөгийн байдлаар, манай оронд 3 газар түрсээ шахдаг гэж үздэг.