Шилийн сайн эр
Шилийн сайн эр гэдэг нь 19-р зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг хэлдэг байжээ. Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятад худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлснаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ. Харин хувиа бодож, хулгай дээрэм хийдэг байсан хулгайч нарыг хэлдэггүй байж. Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг.
Хулгар Нацаг, Торой Банди, Тогос Цүлтэм, Цахиур Төмөр, хангай Базар, Улаан Дамаа Хундан хэмээх Бадамжав зэрэг домог болсон шилийн сайн эрс байдаг. Тэдний зарим нь Тунгалаг тамир, Газар шороо, Алтайд, Минжийн Хангай зэрэг уран зохиолуудад эерэг талын баатар болон мөнхөрсөн. Мөн Аригун бүүвэй, Найдан Ормой, Гүн Саваа зэрэг дорнод талд сайн эрс байжээ.