Шилэн кабель

Багцалсан шилэн утас
Харагдуулахгүй шилэн кабель явуулагч баг Нью-Йорк хотын Манхаттан дүүргийн зам доогуур шилэн кабель гүйлгэж байгаа нь
Дотроо шилэн кабелийн дотоод холбогч. Шар кабель нь Нэг горимт шилэн кабель; Улбар шар болон цэнхэр кабель нь Олон горимт шилэн кабель

Шилэн мяндас, шилэн кабель буюу англи хэлэнд (Optical fiber) нь уян байдалтай олон салаа утаснууд ба энэ нь шил буюу цахиур болон хуванцраар хийгдсэн, хэмжээний хувьд диаметр нь хүний үснээс үл ялиг өргөн байдаг утас юм. Шилэн утсыг бид нэг үзүүрээс нөгөө үзүүрт гэрэл дамжуулах чадварын нь ашиглаж хэрэглэдэг ба ихэвчлэн шилэн кабель болгон ашигладаг. Үүний шалтгаан нь шилэн кабель нь хол зайд өндөр хурдаар их хэмжээний мэдээллийг дамжуулах боломжийг энгийн кабелиас илүүтэйгээр олгодог. Шилэн утас нь яагаад төмөр утаснаас илүү байдаг гол шалтгаан нь хол зайд дохио дамжуулахад төмөр утсыг бодвол бага алдагдалтай ба цахилгаан соронзон орны нөлөөнд орох нь бага байдгийн дээр үүнээс гадна төмөр кабель маш олон асуудлуудыг гаргадаг. Шилэн утас нь мөн гэрэлтүүлэгт ашиглаж, бөөнөөр нь багцалж дүрс гаргах, мөн жижиг зүйлсийн дүрс гаргаж авч болдог. Жижиг дүрсийг гаргаж авахын тулд шилэн утсанд дуран хийж болдог. Мөн шилэн утаст мэдрэгч болон шилэн утаст лазер болгон ашигладаг.

Шилэн утас нь дотроо гэрэл дамжуулагч гол, үүнийг тойрсон өнгөлгөөт дамжуулагч материал байх ба энэ нь гэрлийн хугарал бага үүсгэдэг. Гэрэл нь голоос гадагш чиглэлтэй цацардаг ба шилэн утас нь цацарлыг чиглүүлэгч болж өгдөг. Шилэн утас нь тархалтын олон хэлбэрээр дэмжигддэг. Үүний нэг нь хөндлөн горим бөгөөд үүнийг олон горимт шилэн утас гэдэг. Энэ нь ерөнхийдөө өргөн диаметрт голтой шилэн утас бөгөөд ихэвчлэн ойрын зайд их хэмжээний мэдээллийг өндөр хурдаар дамжуулахад ашиглагдана. Жишээ: Албан газар, сургуулийн хотхон гэх мэт. Нөгөө хэлбэр нь нэг горимт шилэн утас юм. Үүнийг харилцаа холбооны салбарт ашигладаг ба ихэвчлэн 1000м урт тохиолдолд ашигладаг.

Шилэн кабелийн харилцаа холбоон дахь гол анхаарах зүйл нь шилэн кабелийн өргөтгөл холболтын ажил ба 2 кабелийг холбохдоо алдааг хамгийн бага гаргах ёстой. Шилэн кабелийг уртасгаж холбоход цахилгааны утас болон энгийн кабелийг бодвол илүү цогц байхыг шаарддаг. Учир нь кабелийг холбохдоо болгоомжтойгоор шалбалж, голуудын тэнхлэгийг маш зөв тааруулж нийлүүлнэ. Нийлүүлэх урт хугацааны аргууд нь механик байдлаар болон фушион байдлаар нийлүүлдэг. Механик байдал нь ихэвчлэн энгийн нөхцөлд ашиглагддаг ба механик нийлүүлэгчээр нийлүүлдэг. Харин фушион нийлүүлэх арга нь хоёр утсыг нийлүүлэн хайлуулж нийлүүлдэг. Түр зуурын нийлүүлэх арга байх ба үүнд зориулалтын шилэн кабель холбогч ашигладаг. Үүний шинжлэх ухааны талын инженерчлэл, дизайны болон хэрэглээны талын асуудлуудыг хэлэлцэхийг Fiber optics гэнэ.