Шинэ Монгол бүрэн дунд сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Шинэ Монгол ахлах сургууль» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Шинэ Монгол бүрэн дунд сургууль
Шинэ монгол сургуулийн лого.jpeg
Ерөнхий мэдээлэл
Уриа

Шинэ Монгол

Шилдэг боловсрол
Байгуулагдсан он 2000
Захирал Ж.Галбадрах
Гүйцэтгэх захирал П.Наранбаяр
Цахим хуудас
Ү · Х · З

"Шинэ Монгол" бүрэн дунд сургууль(товчлол:ШМБДС) нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших сургууль юм. Анх 2000 онд Японы хөрөнгө оруулалтаар байгуулагдан, Монголын анхны 3 жилийн сургалттай ахлах сургуулиар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө бага, дунд, ахлах сургууль болон техник инженерийн коллеж, технологийн дээд сургууль бүхий "Эрдмийн хүрээлэн" болж өргөжсөн.

Товч танилцуулга[засварлах | edit source]

Түүхэн товчоо[засварлах | edit source]

Тус сургууль нь 2000 оны 10-р сарын 5ны өдөр нээлтээ хийж,105 сурагч 7 багш 3 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.

Шинэ Монгол сургуулийн нээлт. (10.5.2000)

Үүнээс хойш 2004 онд шинээр багш, сурагчдын дотуур байр бүхий дунд сургуулийн "семинар хаус" барилга ашиглалтанд орж, "Шинэ Монгол" дунд сургууль үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.Тус дунд сургууль нь анхны жилдээ 7,8 дугаар ангийн 2 бүлэг 31 сурагчтайгаар эхлэн, 7-р ангиас эхэлж элсэлт авдаг сургууль болов.

Үүний дараа 2009 онд хичээлийн байрны 5 давхар өргөтгөл барилга ашиглалтанд орсноор "Шинэ Монгол" бага сургууль үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль болон өргөжив.

Мөн өргөтгөл корпусын шинэ номын санг "Кинран" хэмээн нэрлэн нээлтээ хийв.

Ийнхүү өргөжин тэлсээр хамгийн сүүлд 2014 онд техник инженерийн коллеж, технологийн дээд сургуулиудын 9 давхар шинэ барилга ашиглалтанд орж, эдгээр сургуулиуд үйл ажиллагаагаа эхлүүлснээр "Шинэ монгол" эрдмийн хүрээлэн хэмээх статустай болсон.

Одоо[засварлах | edit source]

Шинэ Монгол сургууль.

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар:

"Шинэ Монгол" бүрэн дунд сургууль нь 1350 гаруй сурагч, 100 гаруй багш,27 ажилтан, бага, дунд, ахлах, ангитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"Техник Инженерийн коллеж" нь цахилгаан электрон техник, механик техникийн инженер, хими технекийн инженер, дэд бүтэц техникийн инженер гэсэн чиглэлүүдээр 100 гаруй оюутнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"Шинэ Монгол технологийн дээд сургууль" нь програм хангамж, химийн инженерчлэл,цахилгааны инженер, электроник, автоматжуулалт, механик инженер, хүрээлэн буй орчны инженерчлэл, барилгын инженер, нано-инженерчлэл, биотехнологи гэсэн чиглэлүүдээр 160 оюутнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдмийн хүрээлэнгийн барилга.

Сурах орчин[засварлах | edit source]

Тус сургууль нь хичээлийн анги кабинетээс гадна, урлагийн үйл ажиллагаа явуулах танхим, спортын үйл ажиллагаа явуулах заалуудтай. Тухайлбал:

Дунд ангийн сурагчдад зориулсан ном уншлагын танхим.
Кинран номын сан.
  • Урлагийн их танхим- Тус сургууль нь урлагийн их,бага гэсэн 2 танхимтай ба Их танхим нь 200 гаруй хүний суудалтай иж бүрэн тохижилттой бөгөөд бага танхим нь япон маягийн ёслол,арга хэмжээ зохион байгуулахад ашигладаг.
  • Кинран номын сан- Энэхүү номын сан нь уншлагын танхимаас гадна цахим хайлтын систем, видео хичээлийн танхим, бага сургуулийн сурагчдад зориулсан номын өргөө болон сурагчдын клубуудын хурлын өрөөнөөс бүрдэх бөгөөд 15000 номтой.
  • Фитнесийн өрөө- Фитнесийн өрөө нь дотроо фитнесийн гүйлтийн зам гэх мэт бүх төрлийн фитнесийн төхөөрөмжүүдтэй бөгөөд, спортын секцүүдэд ордог сурагчид чийрэгжүүлэх, бие халаалтын бэлтгэлээ хийдэг.
  • Заалууд- Тус сургууль нь 570м2 хэмжээтэй спорт заал болон мэргэжлийн бүжгийн заал, дугуйлан секцүүдэд зориулан тохижуулсан 7 танхимтай.
Шинэ Монгол сургуулийн урлагийн их танхим.
Сургуулийн химийн кабинет.

Шинэ Монгол соёл[засварлах | edit source]

Сургууль дээр сурагчдын даган мөрдөх хэв журмыг Шинэ Монгол соёл гэх бөгөөд сурагчид сахин биелүүлэх үүрэг хүлээдэг.

Шинэ Монгол соёлд дараах 9 зүйл багтана:

  1. Мэндлэх хүндлэх
  2. Гадуур гутлаа солих
  3. Дүрэмт хувцсаа өмсөх
  4. Зөв хооллох
  5. Цаг баримтлах
  6. Цэвэрч, цэгцтэй байх
  7. Хогоо ангилах хаях
  8. Олон нийтийн газар дэгтэй байх
  9. Чигч шударга байх

Секц,дугуйлан[засварлах | edit source]

Мөн тус сургууль нь авьяас чадварыг хөгжүүлж, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор хичээлээс гадуурх 36 төрлийн секц, дугуйлан, клубуудыг хичээллүүлдэг бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд тухайн жилийн дугуйлан,секцүүдийн тайлан хамгаалалт болдог.

Шинэ Монгол сургуулийн спорт заал.

Секцүүд[засварлах | edit source]

  1. Волейбол
  2. Сагсан бөмбөг
  3. Хөл бөмбөг
  4. Ширээний теннис
  5. Шатар
  6. 100 буудалт даам
  7. Бадминтон
  8. Кэндо
  9. Кэндама
  10. Хөнгөн атлетик
  11. Айкидо
  12. Каратэ
  13. Жүдо
  14. Монгол бөх
Бүжгийн дугуйлан хичээллэж буй нь.
Шинэ Монгол сургуулийн дугуйлангуудын тайлан.

Дугуйлангууд[засварлах | edit source]

  1. Ардын бүжиг
  2. Цэнгээнт бүжиг
  3. Морин хуур
  4. Ятга
  5. Лимбэ
  6. Шанз
  7. Хуучир
  8. Ёочин
  9. Цөөхүүл хөгжим
  10. Дуу
  11. Драм
  12. Зураг
  13. Гар урлал
  14. Баримал
  15. LEAD CLUB (Илтгэлийн дугуйлан)

Сургуулийн байгууллага[засварлах | edit source]

  1. "Япон хэл" -ний клуб
  2. "Эко" клуб
  3. "Шинэ Монгол" дугуйлан
  4. Дохионы хэл
  5. Сурагчийн Өөрөө Удирдах Зөвлөл /СӨУЗ/
  6. "Интеракт" клуб

Төгсөгчид[засварлах | edit source]

Тус сургуулиас жил бүр тэтгэлгээр олон тооны төгсөгчид гадаадын их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд, тэдгээрээс дийлэнхи нь Япон улсад сурч байна. Тэтгэлгүүдийг төрлөөр ангилвал:

  1. Япон улсын засгийн газрын тэтгэлэг
  2. Ивээн тэтгэгч байгууллагууд, холбооны тэтгэлэг.
  3. Хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиуд

Япон улсын засгийн газрын тэтгэлэг[засварлах | edit source]

Гадаадын их дээд сургуулиудад суралцахыг зорьсон сурагчид ЕБС-ийн үндсэн хичээлүүд дээр сургуулиас тэтгэлгүүдийн шалгалтанд зориулж гаргасан нэмэлт хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд жил бүр зохиогддог Монбушо шалгалтанд тэнцсэн сурагчид засгийн газрын тэтгэлгээр суралцдаг.

Ивээн тэтгэгч байгууллагууд, холбооны тэтгэлэг.[засварлах | edit source]

Хувийн зардлаар Япон улсад суралцах шалгалт (Ryugaku shiken)-нд өндөр оноо аван, өөрийн элсэн суралцахыг хүссэн их сургуульдаа тэнцсан төгсөгчид тус сургуулийн ивээн тэтгэгч байгууллагуудын 100%-ийн тэтгэлэгээр суралцах боломжтой.

Хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиуд[засварлах | edit source]

Шинэ монгол сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй Япон улсын их дээд сургуулиудад жил бүр шалгарсан шилдэг төгсөгчид сургуулийн тодорхойлолтоор 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг. Сургуулиуд болон суралцуулах хүүхдийн тоо:

Шиншүү их сургууль (Shinshu University) - Жил бүр шалгарсан 5 төгсөгч

Акитагийн их сургууль (Akita University) -Жил бүр шалгарсан 3 төгсөгч

Обириний их сургууль (J.F.Oberlin University)- Жил бүр шалгарсан 2 төгсөгч

Токай их сургууль (Tokai University)- Жил бүр шалгарсан 1 төгсөгч

Токиогийн олон улсын их сургууль (TIU-Tokyo International University)- Жил бүр шалгарсан 1 төгсөгч

Шинэ Монгол сургуулийн японд сурч буй төгсөгчдийн байршил.
Японы их дээд сургуулиудад элсэн суралцаж буй төгсөгчдийн тоо
Төрлөөр 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
1 Засгийн газрын зардлаар 2 3 2 8 13 14 21 11 14 16
2 Ивээн тэтгэгч байгууллагуудын тэтгэлгээр 6 10 9 16 18 17 13 21 19 12
3 Нийт 8 13 11 24 31 31 34 32 33 28

Эко сургууль[засварлах | edit source]

Тус сургууль нь 2008 оны 5 сард Нэгдсэн Үндэстний байгууллагын итгэмжлэгдсэн эко сургууль болох зорилт тавьсан юм.Энэхүү зорилттой холболгдуулан Японы ахлах сургуулиудын клубуудтэй адил үйл ажиллагаа явуулах эко клубыг байгуулах гэх мэт олон ажлуудыг хийж буйгаас дурьдвал:

Обирин сургуультай хамтран хийсэн салхин сэнс.
  • Шинэ Монгол сургууль нь японы "Хигашинэ" ахлах сургуультай байгуулсан гэрээний хүрээнд тус сургуулийн багш сурагчидтай хамтран нарны зайн хураагуур 7 ширхэг ялтасыг бүтээн ажиллууж байгаа юм.Энэхүү хавтангууд нь сард 660W,жилд 4320W эрчим хүчийг гарган авах чадалтай бөгөөд энэхүү эрчим хүчээр сургуулийн урд байрлах 6 гэрлийг бүхэлд нь гэрэлтүүлж байгаа юм.
  • Мөн тус сургууль нь Японы Обирин их сургуулийн эко клубтэй хамтран салхин эрчим хүч гарган авах 400W ийн чадалтай сэнсийг бүтээсэн ба энэхүү эрчим хүчээр сургуулийн хойд хэсгийг гэрэлтүүлдэг.
  • Сургуулийн "эко" клуб 2014 оноос эхлэн сургуулиас гарч буй нийт хуванцар болон цаасан хог хаягдлыг ангилан хаяж, дахин боловсруулах үйлдвэрүүд уруу явуулах санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар жилд нийт гарч болох дахин боловсрох хогны хэмжээг судалж, туршилтаар хэрэгжүүлсэн ба 2015-2016 оны хичээлийн жилд нэвтрүүлэхээр зорьж байна.
  • Байгаль орчноо хамгаалахыг уриалсан бас нэгэн ажил бол тус 7 хоног бүрийн мягмар гарагт амин дэмээр баялаг цагаан хоолоор хооллодог бөгөөд, энэ нь байгаль орчноо хамгаалахыг уриалах, мөн биологийн төрөл зүйлийг устахаас хамгаалахыг уриалж буй хэрэг юм.

Хөдөлмөр зуслан[засварлах | edit source]

2013 оноос "Хөдөлмөр" зусланг бий болгон сурагчдаа явуулж эхэлсэн нь монголын хувийн хэвшлийн сургуулиудын түүхэнд анх удаагийн үйл явдал болсон билээ. Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын ам хэмээх газарт байрлах уг зуслан нь Улаанбаатар хотоос 75 км-ийн зайтай оршино. Тог цахилгаангүй, утасны сүлжээ барихгүй, морин тэргээр усаа зөөх гэх мэт нөхцөлийг зориудаар бий болгосон нь сурагчдад хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, бие дааж амьдрах чадварыг нь нэмэгдүүлэх зэрэг зорилготой ажээ.