Jump to content

Монгол дохионы хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол дохионы хэл
ТархалтМонгол
Төрөлх хэлтэн
16,000 (2021)[1]
Томьёолбор
ISO 639-3msr
Глоттологmong1264
Дохионы хэл үсэг
Монгол дохионы хэлний цагаан толгойн хэсэг

Монгол дохионы хэл бол Монгол Улсад хэрэглэдэг дохионы хэл юм. "Угсаатны зүй" (Ethnologue) сэтгүүлийн судалгаагаар 2019 оны байдлаар Монголд 9,000-15,000 орчим сонсголгүй хүн байдаг гэсэн тооцоо бий.

Монгол дохионы хэлний товчлол МДХ гэнэ. Монгол дохионы хэл нь Орос улсын дохионы хэлтэй нэн төстэй болжээ. Хэдий тийм боловч хоёр дохионы хэл тусдаа хөгжиж ирсэн байна.

1995 онд 29 дүгээр сургуулийн багш У.Баднаа, Пис Корпс байгууллагын сайн дурын ажилтан Линда Белл нар "Монголын дохионы хэлний толь" хэвлүүлсэн бол 2007 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр, 3,000 орчим үгтэй Монгол дохионы хэлний зурагт толийг эрхлэн гаргажээ.

29 дүгээр сургууль

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр бүрэн дунд сургууль нь хуучнаар Зөвлөлт холбоот бүгд найрамдах улсын тусламжтай 1964 онд байгуулагдаж байжээ. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1964 оны 481 дугаар тогтоолоор хараагүй ба дүлий хүмүүсийн сургууль байгуулагдсан.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг 21 аймаг нийслэлийн 9 дүүргээс элсүүлэн авч өөрийн дотуур байранд амьдруулан суралцуулаж байна. Тусгай 29 дүгээр сургууль нь 180 хүүхдийн багтаамжтай хүүхдийн дотуур байр, 500 хүүхдийн хичээлийн байртайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо ТББ

[засварлах | кодоор засварлах]

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо ТББ нь 2013 оноос хойш дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах төслийг Финляндын ФЛОМ байгууллага, Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоотой хамтран хэрэгжүүлж байна.

  1. Монгол дохионы хэл at Ethnologue (25th ed., 2022) Загвар:Closed access
  2. Hammarström, Harald; Forke, Robert; Haspelmath, Martin; Bank, Sebastian, eds. (2020). "Mongolian Sign Language". Glottolog 4.3. Архивласан огноо 2022-02-07. Татаж авсан: 2024-05-26.