Jump to content

Ширэг улалж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ширэг улалж - (Англи: Carex duriuscula), (Орос: Осока твердоватая)

5-15 см өндөр, газар доогуур хөвөрсөн нарийхан, утаслаг найлзууртай, сааралдуу ногоон өнгөтэй олон наст намхан ургамал. Найлзуурын уг нь жижигхэн шигүү дэгнүүл үүсгэдэг. Хялгас мэт хуйлмал, жижиг нарийн навчтай. Түрүүхэйнүүд нь өндөг хэлбэрийн өтгөн толгой буюу бараг бөмбөлөг маягийн толгой баг цэцэг болж бөөгнөрсөн байдаг.

Амьдрах орчны маш олон янзын нөхцөлд тохиолдохдоо ихэнх голдуу хуурай нөхцөлтэй уялдаж холбогдсон байдаг. Хээрийн тэгш тал, уулсын бэл, хөндий зэрэг хуурай газраар үет ургамалтай хамтарч ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 80]