Шоколадны үүрмэгтэй жигнэмэг
Шоколадны үүрмэгтэй жигнэмэг
[засварлах | кодоор засварлах]Шоколадны үүрмэгтэй жигнэмэг нь:
Шоколадны үүрмэгтэй жигнэмэгний гол онцлог орц нь шоколадны жижиг хэсэг эсвэл шоколадны үүрмэг юм. Энэхүү жигнэмэг нь 1938 онд АНУ-д анх үүссэн гэж үздэг бөгөөд Рут Грейв Уэйкфилд нь Nestlé-ийн бага зэрэг чихэрлэг шоколадны самар жижиглэн хэрчиж, жигнэмэгийн жоронд нэмж хийсэн нь энэхүү амттаны эхлэл болсон гэжээ. Гэсэн хэдий ч 1938 оноос өмнө өөр өөр хүмүүсийн гаргасан үрж жижиглэсэн шоколадтай жигнэмэгний жорууд байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Ерөнхийдөө энэхүү жигнэмэгийн жор нь ихэвчлэн гурил, цөцгийн тос, бор ба цагаан элсэн чихэр, шоколадны үйрмэг, өндөг, ваниль зэргээс бүрдсэн зуурмагаас эхэлсэн байдаг. Харин зарим төрлийн жоруудад зарим орцыг өөрчилж, өөр төрлийн шоколад, самар эсвэл овьёос нэмэх зэргээр олон янзын төрлүүдийг гарган авч болно. Мөн веган төрлүүд түгээмэл байдаг бөгөөд шаардлагатай орцуудыг орлуулж ашигладаг. Жишээлбэл; веган шоколад, веган маргарин, өндөгний орлуулагч зэргийг ашигладаг.
Шоколадтай жигнэмэгийн хувьд зуурмагт шоколад эсвэл какаоны нунтаг хольж, дараа нь шоколадны үүрмэгийг нэмж хийдэг. Жорын эдгээр төрлийг зуурмаг болон шоколадны төрөлөөс хамааран “давхар” эсвэл “гурвалсан” шоколадтай жигнэмэг гэж нэрлэдэг.