Шоткийн диод
N төрлийн хагас дамжуулагчийг угаасаа сөрөг цэнэгтэй чөлөөт электроноор элбэг металаар орлуулж хийсэн диодыг Шотки диод (англ. Schottky diode) гэнэ. Шотки диодын онцлог нь шууд хүчдэлийн уналт нь маш бага 0,2V орчим байдаг ба урвуу хүчдэлийн нэвт цохигдох хэмжээ нь ч тийм их байдаггүй байна. Бага хүчдэлээр тухайлбал 5V хүртэл хүчдэлээр ажилладаг тоон төхөөрөмжүүдэд угаасаа аль ч диодон дээр очих урвуу хүчдэл нь 5V-оос хэтрэхгүй учир Шотки диодыг хэрэглэх нь тохиромжтой байдаг. Түүнчлэн Шотки диодны ажиллах давтамж нь маш өндөр, хурдтай элемент юм. Тийм ч учраас орчин үеийн компьютерийн техникт өргөн хэрэглэдэг. Шотки диодын дутагдал нь шууд гүйдэл болон урвуу хүчдэлийн хэмжээ маш бага учир шулуутгагч хэлбэрээр ашиглахад тохиромжгүй байдаг.