Шударга ёс
Шударга ёс (англи. justice, орос. справедливость) гэдэг нь хүмүүс хоорондын харилцааны хамгийн чухал зарчмуудын нэг юм. Энэ нь хүний үйл ажиллагаа, хариуцлага хоёрын нийцлийн шаардлагыг агуулсан зохих ойлголт юм: Нийгмийн амьдрал дахь бүлэг, хувь хүмүүсийн ялангуяа эрх, үүргийн нийцэмж, хөдөлмөр, цалин хөлс, гавьяа, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг, шийтгэл, нийгмийн янз бүрийн давхаргын үүргийн нийцэл юм.
Эдийн засгийн хувьд хязгаарлагдмал байгаа нөөцийг хуваарилахдаа иргэдийн тэгш байдлыг хангах явдал юм.
Шударга ёс бол ёс зүйн үндсэн ангиллын нэг бөгөөд хүний зан чанарын хувьд ариун журам гэж үздэг байна.
Эртний Грекийн сонгодог гүн ухаантан Аристотельээс эхлээд шударга ёсыг хоёр төрөлд ялгаж ирсэн байдаг. Үүнд:
- Тэнцвэржүүлэх - эрх тэгш хүмүүсийн харилцааны эд зүйлд хамаарна. Энэ нь хүмүүстэй шууд холбоотой биш, харин тэдний үйлдэлтэй холбоотой бөгөөд хөдөлмөр, төлбөрийн тэгш байдал (тэнцүү байдал), аливаа зүйлийн үнэ цэнэ ба түүний үнэ, хохирол, нөхөн төлбөрийг шаарддаг. Шударга ёсыг тэгшитгэх харилцаанд дор хаяж хоёр хүний оролцоо шаардлагатай.
- Хуваарилах - нэг буюу өөр шалгуурын дагуу хүмүүстэй харьцуулахад пропорциональ буюу тэгштэгэхийг шаарддаг ("тус бүрт таарсан"). Шударга ёсны хуваарилалтын харилцаа нь дор хаяж гурван хүний оролцоог шаарддаг бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай олон нийтийн хүрээнд нэг зорилгод хүрэхийн зорилготой ажилладаг. Эдгээр хүмүүсийн нэг нь хуваарилагч буюу "дарга" болдог юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шударга ёс бол нийгэм-философийн сэтгэлгээ, ёс суртахуун, эрх зүй, улс төрийн ухамсрын хамгийн чухал ангилал юм. Эртний Дорнын болон Эртний Грекийн гүн ухаанд шударга ёсыг байгалийн оршихуйн дотоод зарчим, нийгмийн түүхэн явцад бүрэлдэн тусгагдсан ертөнцийн дэг журам гэж үздэг байв. Мөн "үнэн" гэсэн ойлголттой салшгүй уялдаа, холбоотой юм.