Шээсний шинжилгээ

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь эмнэлзүйн практикт бөөр, шээсний замын эмгэгийг илрүүлэх зорилгоор хийгддэг хамгийн түгээмэл шинжилгээ юм.

urine_test_sample_drug_test_dui Энэхүү шинжилгээгээр ялгаруулах эрхтэн тогтолцооны физиологи болон анатомийн эмгэг өвчин зэрэг санаанд оромгүй өвчний процессийг илрүүлэх боломжтой бөгөөд өвчтөнд янз бүрийн эмгэг төдийгүй өчүүхэн хэмжээний гажиг үүсэж байгаа, үгүй гэдэгт хяналт тавьж болно. Мөн түүнчлэн шээсний шинжилгээнд дотоод шүүрлийн эмгэг болон бодисын солилцооны хямралын үр дүнд үүссэн дундын бүтээгдэхүүний хэмжээгээр өвчний үйл явцыг хянаж болдог. Иймээс лабораторийн шээсний шинжилгээ нь эмнэлзүйн ухаанд голлох үүрэгтэй.

Шээс үүсэлт Зүрхнээс гарч буй цусны 25% буюу ойролцоогоор 1200мл цус бөөрөнд минут тутамд шахагдаж байдаг. Өгсөх артерийн судсаар бөөрний нефрон цусыг хүлээн авдаг ба цаашаа бөөрний түүдгэнцэрээр эргэлдэн Bowman-н капсулд шүүгдэн ордог. Бөөрний үйл ажиллагааны дараагийн чухал хэсэг нь сувганцар ба эдгээрийн төгсгөл хэсгүүд нь хоорондоо нийлэн өргөсөж, шээс цуглуулах хоолой болж, бөөрний тэвшинцэр хэмээх хөндийд цутгана. Үүнээс цааш шээс дамжуулах сувгаар дамжин давсагт орно. Хүний цусны сийвэн бөөрөнд шүүгдэн хоногийн 24 цагт 180л шүүгдэс ялгаруулан, үүнээс 1-2л нь шээс болон гадагшилдаг. Бөөр нь хэд хэдэн зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл байдаг. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг. Мөн бөөр нь эритропоетин, ренин үүсэлт, витамин Д зэрэг дааврын зохицуулгад чухал үүрэгтэй. Бөөрөнд эдгээр үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд шээсний хими болон микроскопийн шинжилгээнд өөрчлөлт гардаг. Шээсний хэмжээ Хэвийн нөхцөлд шээсний хэмжээг тодорхойлогч хүчин зүйл нь усны хэрэглээ юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 600-2000 мл шээсийг ялгаруулдаг ба шөнөдөө 400 мл-ээс дээшгүй шээсийг ялгаруулдаг. Бага насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн жингийн кг тутамд ойролцоогоор 3-4 дахин их шээсийг ялгаруулдаг. Эмнэлзүйн оношлогоонд шээсний гарцыг давтамжтай хэмжих нь чухал байдаг. Шээсний хэмжээ нэмэгдэх: 24 цагийн дотор 2000 мл-ээс их шээс ялгаруулахыг полиуриа (polyuria) гэх ба харин шөнө 1,018-аас бага хувийн жинтэй, 500 мл-ээс их шээсийг ялгаруулахыг ноктуриа (nocturia) гэнэ. Ерөнхийдөө их хэмжээгээр шээс ялгаруулсны дүнд шээсний хувийн жин бага болдог. Полиуриа нь ус их хэрэглэх, кофейн, спирт, тиазид болон бусад шээс хөөх эмүүд, дуслын шингэн хэрэглэснээс болж үүсдэг. Уургаар баялаг хоол болон хэт их давс хэрэглэсэн үед ус илүү их шаардлагатай учир нь шээс нь давсархаг шижтэй бүхэнийг агуулж байдаг ба биед буй давсархаг шинжтэй молекул болон давсыг тэнцвэр тогтворын зэргээс шалтгаалуулж ажиллаж байдаг. Шээсний хэмжээ багасах: 24 цагийн дотор 500 мл-ээс доош шээс ялгаруулахыг олигуриа (oliguria) буюу шээс багасах гэх ба шээсний үүсэлт алдагдахыг ануриа (anuria) гэнэ. Шингэн алдалтын шинж тэмдэг илрэхээс өмнө усны дутагдал нь шээсний хэмжээ багасах шалтгаан болдог. Мөн бөөрний архаг өвчний улмаас шээс багасдаг. Энэ тохиолдолд азотын хаягдал бүтээгдэхүүн бөөрөнд хуримтлагдаж болно. Шээсний ерөнхий шинжилгээний бүрэлдэхүүн хэсэг Шээсний ерөнхий шинжилгээ нь сорьцонд үнэлгээ өгөх, бодит үзлэг, химийн шинжилгээ болон тунадасын шинжилгээ гэсэн 4 хэсгээс тогтоно. Сорьцонд үнэлгээ өгөх Шээсийг шинжлэхээс өмнө тухайн шээсийг шинжилж болох үгүйг шалгана. Лабораторийн сорьц авах зааварчилгааны дагуу сорьцийг зөв авч, дээр нь өвчтөний нэр болон цуглуулсан он, сар, өдөр, цагийг бичсэн байдаг. Шээсний шинжилгээнд өглөөний өлөн шээсний дунд хэсгийг шинжлэх нь хамгийн тохиромжтой. Зарим тохиолдолд бургуйгаар авсан сорьц авч болдог. Хэрвээ шээсний шинжилгээнд олон төрлийн үзүүлэлт шинжлүүлэх бол бактериологийн шинжилгээг түрүүлж өгөх нь зүйтэй. Шээсний тоон шинжилгээ өгөх тохиолдолд 12-24 цаг шээхгүй байж байгаад өгөх хэрэгтэй. Бодит үзлэг Харагдах байдал: Өнгө: Шээсний шар өнгө нь урохром гэх пигментээс хамааралтай ба үүний ялгаралт нь бодисын солилцооны тэнцвэрт байдлаас хамаардаг. Урохром нь халууралт, бамбайн хордлого болон өлсгөлөнгийн үед ихэсдэг. Мөн шээсний өнгийг уробилин болон уроэритрин гэх ягаан өнгийн пигмент бага хэмжээгээр бүрэлдүүлдэг. Хэвийн нөхцөлд хүний шээс цайвар шар /сүрлэн шар/ эсвэл өтгөн шар өнгөтэй байж болдог. Энэ нь тухайн хүний шингэний хэрэглээ болон шээсний концентрациас хамааралтай байдаг. Шингэн хангалттай хэмжээгээр авдаг хүний шээс цайвар шар өнгөтэй, хувийн жин бага байдаг. Шингэний хэрэглээ хангалтгүй тохиолдолд өтгөн шар шээс гардаг. Хувийн жин өндөртэй цайвар шээс гарах нь чихрийн шижин өвчний үед ажилагддаг. Эмийн бодисоос хамаарч шээс янз бүрийн өнгө өгч болдог. Улаан өнгөтэй шээс. Хэвийн бус шээсний өнгө ихэвчлэн улаан,улаан бор өнгөтэй байдаг. Эмэгтэй хүний хувьд шээс нь улаан өнгөтэй байвал сарын тэмдгээр бохирдсон байж болно. Гематуриа (шээсэнд улаан эс байх), гемоглобинуриа (хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобин уураг шээсэнд их хэмжээгээр байх), миоглобинуриа (булчингийн эдэд төмөр ба хүчилтөрөгчтэй холбогддог миоглобин уураг шээсэнд байх) үед шээс ягаан, улаан, улаан бор өнгөтэй харагддаг. Зарим тохиолдолд таны идсэн хоол хүнс болон хэрэглэж буй эмнээс хамаарч улаан өнгө өгч болдог. Жишээ нь: фенолсулфонфеталинийг хэрэглэснээр шүлтлэг шээс улаан өнгөтэй болох шалтгаан болдог. Мөн генетикийн хувьд мэдрэмтгий хүнд хүрэн манжин идсэний улмаас шээс улаан өнгөтэй гардаг. Гүн шар / ногоон бор өнгөтэй шээс: Энэ нь шээсэнд билирубин ихэссэнтэй холбоотой. Шээсний тунадасыг сэгсрэхэд шар хөөс үүсвэл энэ нь билирубинтай гэсэн үг юм. Энэ нь ихэвчлэн элэг, цөсний үйл ажиллагаа алдагдсан болон халдварын үед илэрдэг. Улаан шар / Улбар шар бор өнгөтэй шээс: Энэ үед уробилиноген шээсэнд ялгардаг ба энэ нь өнгөгүй байдаг. Гэвч энэ нь гэрэл болон бага рН-н нөлөөгөөр уробилин болон хувиран, шээс гүн шараас улбар шар өнгөтэй болдог. Уробилинтэй шээсийг сэгсрэх үед хөөсөнд өнгө илэрдэггүй. Иймээс хэвийн шээснээс ялгахын тулд шээсэнд стрип дүрж шалгах хэрэгтэй. Бор, хар / Ногоон шээс: Гемоглобин агуулсан хүчиллэг шээсийг удаасан тохиолдолд метгемоглобин үүссэнээс харладаг. Булчингийн эд задрах өвчний үед шээс “кола” өнгийн шээс ялгаруулдаг. Эмийн бодис болон гадаад шалтгааны улмаас ногоон байж болдог. Шээсний цэвэр ариун байдал Хэвийн шээс тунгалаг, цэвэр байдаг бол шингэн эсвэл хатуу биетээр бохирдсон тохиолдолд тунадасанд илэрдэг. Булингар нь талстын тунадас эсвэл аморф хэлбэртэй давснаас үүсдэг. Фосфат, аммонийн урат болон карбонат нь шүлтлэг шээсэнд тунадасждаг. Шээсэнд олон янзын эсийн гаралтай элементүүд байх тохиолдолд булингартай харагддаг. Цагаан эсүүд нь фосфатын адилаар цагаан өнгийн тунадасыг үүсгэдэг. Бактерийн өсөлт нь сүүн цагаан өнгөтэй булингарыг үүсгэдэг. Мөн улаан эс, хучуур эс, эр бэлгийн эс эсвэл түрүү булчирхайн шингэний улмаас булингар үүсэх боломжтой байдаг. Хэвийн түрүү булчирхайн шингэн нь бага зэргийн цагаан эс болон бусад элементийг агуулдаг. Шээсэнд булингар үүсэх олон янзын шалтгаан байдаг ба үүнд шээс, бэлгийн замын салст, цусны нөж, сарын тэмдэг, эд, идээ бусад хэд хэдэн янзын эмгэг үүсгэгч болон эмгэг биш хүчин зүйлүүд орно. Янз бүрийн нунтаг болон халдварын эсрэг үйлчилгээтэй бодисоор бохирдсон тохиолдолд шээс булингартай харагдана. Хилуриа (Chyluria): Ховор тохиолдолд шээс тунгалгийн шингэнийг агуулсан байдаг. Энэ нь бөөрний тэвш, давсаг, шээсний сувагны тунгалгийн судасны бөглөрөл мөн тунгалгийн шингэний урсгал саадсантай холбоотой юм. Липидуриа (Lipiduria): Өөхөн дуслууд нь бөөрний хам шинж өвчний үед шээсэнд үзэгддэг ба энэ нь триглицерид ба холестеролоос бүрддэг. Липидуриа нь ясны гэмтэл авсан өвчтөнд тохиолдож болдог. Шээсний үнэр: Хэвийн шээс сулхан үнэртэй байдаг. Маш их бактери үржсэн шээсний тунадас аммоний, өмхий муухай үнэртэй байдаг. Мөн шээсний өвөрмөц үнэр нь амин хүчил үүсдэг тодорхой өвчнүүдтэй холбоотой. Химийн шинжилгээ Шээсний pH: Бөөр, уушиг нь хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахын тулд хэвийн ажиллагаатай байх хэрэгтэй. Уушиг нь CO2 -ийг ялгаруулдаг бол бөөр нь HCO3 -ийг бий болгож аммоний ионыг ялгаруулдаг. Хэвийн pH. Хэвийн хоолны дэглэмтэй насанд хүрэгчид ойролцоогоор 50-100 mEq устөрөгчийн ионыг 24 цагийн дотор ялгаруулдаг ба шээсний pH нь 6 байдаг. Эрүүл хүмүүсийн шээсний pH нь 4,6-8 хооронд байдаг. Хүчиллэг шээс (pH <4.6) үүсэх нь цангис жимс мөн мах их хэрэглэснээс үүсдэг. Мөн дотоод хүчлийн нийлэгжил ихсэх, архаг суулгалтын үед илэрдэг. Аммонийн хлорид, метионин зэрэг эмийн хэрэглээнээс болж шээс хүчиллэг болдог. Бодисын солилцооны эсвэл хийн хүчилшилтэй өвчтөн аммоний ионы концентраци ихэссэн шээс ялгаруулна. Чихрийн шижингийн кето хүчилшлийн үед устөрөгчийн ион, аммонийн ион их хэмжээгээр ялгардаг. Шүлтлэг шээс (pH >8) нь цитрусын төрлийн жимс, хүнсний ногоо их хэрэглэсний дүнд үүсдэг. Мөн нянгийн халдвар, бодисын солилцоонд шүлтийн нийлэгжил ихсэх, бөөлжилтийн үед үүснэ. Натрийн бикарбонат, калийн цитрат, ацетоламид агуулсан шүлтлэг шээс нь зарим бөөрний чулууний эмчилгээний нөлөөний үед ажиглагддаг. Хувийн жин: Шээсний хувийн жин нь нэрмэл устай, шээсний бүрдлийн хэсгүүдийн тоо болон хэмжээг харьцуулсан жин юм. Шингэнээ хангалттай авч байгаа хэвийн насанд хүрэгчдийн шээсний хувийн жин нь 1,016-1,022 байдаг хэдий ч хэвийн үйл ажиллагаатай бөөрнөөс ялгарах шээсний хувийн жин нь 1,003-1,035 хэмжээтэй байдаг. Хувийн жин багатай буюу 1,007- аас багагүй жинтэй шээсийг гипостенурик (hyposthenuric) гэнэ. Чихрийн шижингийн үед шээсний хувийн жин 1,001 байдаг. Тэвшинцрийн (пиелонефрит) үрэвсэл болон түүдгэнцрийн үрэвсэл (гломерулонефрит) зэрэг өвчний үед удаан хугацаагаар хувийн жин багатай шээсийг ялгаруулдаг. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах, элэгний өвчлөл, зүрхний хэт ачаалал мөн усны илүүдлийн үед шээсний хувийн жин өндөр байдаг. Уураг ба микроальбумин: Шээсний туузан оношлуур нь шээсэндэх тодорхой уургуудыг илрүүлэх ба бусад уургуудаас микроальбуминд 9 дахин илүү мэдрэг байдаг. Хэвийн үед өдөрт шээсний хэмжээнээс хамаараад дунджаар 2-10 мг/дЛ концентрацитай 150 мг/хоног хүртэл уураг ялгардаг. Харин альбумин нь 30 мг/хоног хүртэл бол хэвийн гэж үзнэ. Гэвч зарим өтгөн концентрацтай шээс, шээс цуглуулах доголдлын тохиолдолд уураг илэрч болдог. Мөн эрчимтэй спортоор хичээллэсний дараа, биеийн хүчний ажил, жирэмсний үе, өтгөн кофе цай зэрэг зарим хоол хүнс хэрэглэсэн үед уураг илэрч болно. Креатинин: Хэвийн нөхцөлд хоногт шээсээр 0,6-2,0 гр креатинин ялгарч байдаг. Креатинин нь креатин болох булчингийн чүхал хэсгийн задралын бүтээгдэхүүн юм. Креатинин их хэмжээгээр шээсээр ялгарах нь бөөр шээсний замын эмгэг, булчин задралын эмгэгийн үед ажиглагддаг тиймээс цусандах кальцийн хэмжээг хэвийн буюу 2.1 mmol литр тутамаас and 2.6 mmol литр тутамын хооронд байвал тохиромжтой гэж үздэг. хүний хоногий хэмжээнээс хамааруулан авч үзэх нь зүйтэй. мөн хэжээнээс хамааруулан эмчилгээ хийлгэх боломжтой б.. Альбумин-креатинины харьцаа: Насанд хүрсэн хүний шээсэнд аьбумин-креатининй харьцаанд, альбумин 30мг-с доош/креатинин 30гр-с доош хэмжээнд байдаг. Альбумин-креатинины харьцаа 30-300мг/г-н хооронд байх нь микроальбуминуриаг илтгэдэг бол >300мг/г хэмжээтэй байх нь альбуминуриаг илтгэдэг байна. Сахар: Эрүүл хүний шээсэнд сахар илрэх ёсгүй байдаг. Сахар илрэх нь бөөрний сувганцрын эргэн шимэгдэх үйл явцын алдаа болон чихрийн шижин өвчинтэй хүмүүст ажиглагддаг. Кетон: Энэ нь өөхний хүчлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн юм. Эрүүл хүмүүст кетон нь элгэнд үүсэж бодисын солилцоонд бүрэн орж маш бага хэмжээгээр шээсэнд үзэгддэг. Нүүрс усны бодисын солилцоо алдагдсан, нүүрс усны шимэгдэлт буурсан, хоол хүнсээр хангалтгүй хэмжээний нүүрс ус авсан тохиолдолд биен дэх бүтээгдэхүүнүүд бодисын солилцоогоор өөхний хүчлийн хэмжээг ихэсгэдэг. Улмаар өөхний хүчлийн ихсэлт кетон үүсгэж цус шээсэнд эргэлддэг байна. Их өлсөх, улаан хоолой нарийсах, удаан хугацаагаар бөөлжих, халуурах, ходоодны хавдар, эклампси өвчний үед кетонури илэрдэг. Билирубин: Билирубин нь элэг, цөс, ясны чөмөгний нэг бөөмт фагоцит системийн эсэд үүсдэг гемоглобины задралын бүтээгдэхүүн юм. Эрүүл насанд хүрэгчдийн шээс нь децилитр тутамд 0,02 мг билирубиныг агуулдаг. Шууд бус билирубин нь усанд уусдаггүй, шууд билирубин нь усанд уусдаг учир бөөрний түүдгэнцрээр дамжин шээсэнд ордог. Энэхүү 0,02 мг бүхий бага хэмжээ нь энгийн шинжилгээний аргаар илрүүлэх боломжгүй байдаг. Шууд билирубин шээсэнд илрэх нь цусны сийвэнд шууд билирубиний хэмжээ их байгааг илэрхийлдэг. Энэ нь элэгнээс цөсний урсгалын саатал үүссэн эсвэл элэгний эсийн эмгэгтэй холбоотой. Шээсний шинжилгээнд билирубин болон уураг их хэмжээгээр илрэх нь цус задрал болон элэг цөсний өвчний үед ажиглагддаг. Уробилиноген: Билирубин нь цөсөнд нийлэгжиж гэдэсрүү шимэгдэн уробилиноген болон задардаг. Уробилиноген цаашид шээсэнд шингэн, зарим хэсэг нь шээстэй хамт ялгарч байдаг. Бөөрний өвчний үед уробилиноген цусанд хуримтлагдан шээсээр их хэмжээгээр ялгардаг. Уробилиногенгүй билирубин илрэх нь цөсний бөглөрлийн хам шинжийг харуулдаг. Нитрит: Температурын тохируулга нь азотын хүчлийн протоныг алдснаар үүссэн азотын оксоанионы нитратаар өдөөгддөг. төв мэдрэлийн системд хоногийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ биеийн жингийн 1 кг тутамд 0.4 мг-аас хэтрэхгүй байвал зохимжтой гэж үздэг Шээсний замын өвчин үүсгэгч грамм сөрөг бактериуд нь нитратийг нитрит болгон хувиргадаг. Өргөн тархсан E.coli, Enterobacter, Proteus, Staphylococcus болон Pseudomonas-ийн зүйлүүд байдаг. Enterecoccus нь нитратыг нитрит болгон задалж чаддагүй. Хэрвээ нитритийн шинжилгээ эерэг гарвал цаашид нян өсгөвөрлөх шинжилгээг хийнэ. Эсвэл сорьцыг зөв авсан, сорьц цуглуулах сав ариун бус байсан зэргээс өөрчлөлттэй гарч болдог. Мөн шээсний сорьц авснаас хойш 2-4 цагийн дотор нитрат нь нитрит болон хувирдаг тул сорьц авсан даруйд лабораторид авчрах хэрэгтэй. Өглөөний шээсний дунд хэсгээс авсан сорьц хамгийн тохиромжтой байдаг. Кальци: Кальцийн гомостаз нь паратиройд даавар болон кальцитриолоор зохицуулагддаг. Эдгээр нь ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг дааврууд юм. Паратиройд даавар нь фосфорын эргэн шимэгдэлтийг багасгадаг ба бөөрний сувганцрын эсэд кальцийн эргэн шимэгдэлтийг ихэсгэдэг. Мөн паратиройд даавар нь кальцитриолын нийлэгжилтийг ихсгэдэг ба нарийн гэдсэн дэх кальц болон фосфорын шимэгдэлтийг ихэсгэдэг. Цусны сийвэн дэх кальц ,фосфорын хэмжээ багасах үед паратиройд болон кальцитриол дааврын нийлэгжилтийг өдөөдөг. Гиперкальцуриа гэдэг нь хоногийн шээсний хэмжээнд 0,1 ммол/кг хэмжээтэй кальци ялгарахыг хэлнэ. Шээсэнд кальци ихсэх нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлт ихсэх, бөөрний сувганцрын кальцийн эргэн шимэгдэлтийн доголдол , ясны сийрэгжилт зэргээс хамаатай. Гэвч ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй байдаг. Шалтгаан тодорхойгүй гиперкальциуриа үүсэх шалтгаан нь эсийн мембраны өөхний хүчлийн дутагдал, витамин Д-ийн нийлэгжилт ихсэлт, моноцитын эмгэг зэрэг таамаглал байдаг. Ясны эмгэг болон хавдар задралын үед яснаас хамаарч шээсэнд кальци ихсэнэ. Бөөрний эмгэг, саркодойз мөн фуросемид болон кальцийн бэлдмэл зэрэг эмүүд. Аскорбины хүчил: Витамин C эсвэл аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэсний дүнд шээсэнд аскорбины хүчил их хэмжээгээр ялгардаг. Өндөр агууламж бүхий аскорбины хүчил нь глюкоз, гемоглобин зэрэг үзүүлэлтэнд хуурамч сөрөг үр дүнд хүргэж чадна. Учир нь шээсийг хэт хүчиллэг болгож бусад үзүүлэлтийн мэдрэг чанарыг нь сулруулдаг. Шээсний микроскоп шинжилгээ Улаан эс: Гематури, шээсэнд цусны улаан эс илрэх үед үзэгдэнэ. Цагаан эс: Халдварын үед илэрнэ. Бөөрний үрэвсэл, нянгийн бус гаралтай халдвар, түрүү булчирхайн үрэвслийн үед илэрч болно. Хавтгай хучуур эс (эпител): Давсаг, шээсний замаас цөөн тооны эпител эс шээсэнд илэрч болдог. Шээс бэлгийн замын халдвар, үрэвсэл, гажигийн үед эпител эс шээсэнд ихээр илэрдэг. Бичил биет (нян, мөөгөнцөр, трихомониаз): Халдварын болон бохирдлын шалтгаантай нян илэрч болно. Удаан хугацааны антибиоток эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсний дараа, чихрийн шижингийн үед шээсэнд мөөгөнцөр илэрч болдог. Трихомониазын халдвар авсан үед мөн шээсэнд трихомонас үүсгэгч илэрч болдог. Талст: Шээс нь биеийн их хэмжээний уусмал хорт бүтээгдэхүүнийг агуулж байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нийлж талстыг үүсгэдэг. Талст нь шээсний pH орчин хүчиллэг болон суурилаг болох, уусмал бодисын агууламж ихсэх, талст үүсгэх тохиромжтой температурын нөлөөнд үүсдэг. Бортгонцор: Коагуляцлагдсан уураг нь бөөрний эсээс ялгаран бөөрний сувагт цилиндр хэлбэрийн давсны хэсгүүдийг шээсэнд үүсгэдэг. Бөөрний эмгэгээс хамаарч бортгонцор янз бүр байна. Жишээ нь улаан эсэн бортгонцор, цагаан эсэн бортгонцор, өөхлөг бортгоцор, тосон бортгонцор гэх мэт байдаг. Шээсний дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх заавар Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө. Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна. Шээхгүйгээр ирээд лабораториос саваа авч шинжилгээгээ өгч болно. Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнээ сайтар угаасан байх хэрэгтэй. Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй. Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна. Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.