Jump to content

Экскаватор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
250pxОрчин үеийн ердийн экскаватор:
CAT 325C

Уул уурхай, зам, барилга, эрчим хүчний салбарт хэрэг болдог гол техник бол экскаватор (Англи: excavator) юм. Экскаватор нь хийгдэх ажилдаа хэр нийцэхээс шалтгаалж дугуйт, гинжит гэж 2 төрлийн байна. Экскаватор нь хөгжлийнхөө явцад олон шат дамжлагыг давж, жил ирэх тусам ашиглахад хялбар, үр дүн сайн гарахуйц болж ирж байна. Дэлхийн хүнд машин механизм үйлдвэрлэгч улс орнуудаас Япон, Солонгос, Америк зэрэг орнууд тэргүүлэх эгнээнд явж байна. Тэргүүлэх гэдэг маань тогтмол, сайн бүтээгдэхүүн, мөн борлуулалт зэрэг идэвхитэй явуулж буй үйл ажиллагаанаас харагдаж байгаа юм. Нэг шанагат экскаватор Нэг шанагат экскаватор нь хамгийн өргөн дэлгэрсэн газар шорооны машин юм . НШЭ-ын ажлын эрхтэн нь шанага байх бөгөөд хөрсийг эх биенээс нь ёалгаж шанагандаа хуримтлуулаад өөрийнхөө боломжтой байрлалын хүрээн дотор зөөх , овоолго хийх, ачих ажлыг гүйцэтгэнэ. НШЭ-ын онцлог , хэрэглэх хүрээг түүний ажлын төхөөрөмж нь тодорхойлдог. Түүний ажлын төхөөрөмжийг буцах болон шууд утгуурт , драглайн шанагатай гэх ба эдгээр нь үндсэн төхөөрөмж бөгөөд бусад төрлийн 50 гаруй төхөөрөмжөөр төхөөрөмжилж болдог нийцлэг ажиллагаатай машин юм. НШЭ-ыг удирдлагын системээр нь :  Механик  Шингэний  Хийн удирдлагатай Хөтлүүлээр нь:  Нэг ба олон хөдөлгүүрт  ДШХ  Цахилгааны  Шингэний  Дизель – цахилгаан гэж ангилна. Явах ангиар нь :  Гинжит  Хийн дугуйт  Төмөр замын  Хөвдөг гэж ангилна. Ажлын төхөөрөмжийг трансмисстэй холбосон байдлаар нь  Уян буюу татлагат /канаты/  Хөшүүн гэж ангилна.

Нэг шанагат экскаваторын ангилал 1. Газар шорооны карьерын шанаганы багтаамжаар нь  Бага чадалтай 0.1-0.75 м3  Дунд чадалтай 2-4 м3  Их чадалтай 4.5-6 м3 2. Ашигт малтмалын карьерын экскаватор  Дунд болон их чадлын 2-20 м3 3. Их чадлын хөрс хуулалтын /хатуу хөрс/ 6-15 м3 4. Дунд болон их чадлын алхагч драглайн 4-100 м3 5. Тунелийн болон уурхайн ачигчтай 0.5-1 м3 6. Карьер болон ухмал гаргах цамхагт 0.5-10 м3 7. Хагас эргэлттэй грейфер төхөөрөмжтэй хөвөгч экскаватор 0.25-20 м3

Шуу д утгуурт шанагатай экскаватор Зогсож байгаа төвшнөөсөө дээшхи хөрсийг боловсруулхад шууд утгуурт шанагтай экскаваторийг хэрэглэнэ. Уян дүүжлүүрээр нь түлхэх механизмтай сугардаг иштэй түлхэх механизмгүй гэж ангилдаг. Түлхэх механизмтай сугардаг иштэй шууд утгуурт шанагатай экскаватор нь шанага, иш, полиспаст буюу өргөх татлага, түрэх механизмаас тогтоно.

 Түлхэх механизмаар сугардаг иш бүхий шууд утгуурт шанагатай экскаваторын бүдүүвч

Сумыг эргэх тавцанд тулгуурын нугасаар 1 тулж, дээд талаас нь өргөх эргүүлгийн 2 хүрдэнд ороогдох татлагаар үзүүрийн дамарыг 7 ороолгон чангаана. Сумны дээд үзүүр полиспастаар, экскаваторын тавцан дахь хоёр хөлт тулгуураас дүүжлэгдэнэ. Сумны тулгуур нь үзүүрын дамрууд 7, түрэлтийн араа болон дамрын тойрч эргэх 01, 02 цэгийг үүсгэнэ. Эмээлт эргэвч 4 дээрх иш нь өргөх татлагаар түрэх механизмийн голыг тойрч эргэхийн зэрэгцээ, түрэх механизмийн үйлчлэлээр эргэлтийн холхивчоор давших хөдөлгөөн хийнэ. Ийнхүү чөлөөний хоёр зэрэгтэй механизм нь шанагийг ухалтын процессд удирдах боломжтой болно. Өргөх болон түрэх хөдөлгөөний хослолоор шанага хөрсний тодорхой гүнд нэвтэрч ухан дараа нь шилжүүлнэ. Машины ажлын мөчлөгө нь хөрсийг эх газраас нь салгах, шанагийн дүүргэх, хөрсийг зөөх, экскаваторын эргэх тавцанг эргүүлэх шанагыг буулгах ажиллагаа хослон явагдаж, мөргөцөгт тулгах, дахин ухах г.м дараалсан процессоос тогтоно. Хөрсийг асгахдаа шанаганы ёроолыг онгойлгоно. Түлхэх механизмгүй шууд утгуурт экскаваторын гүйцэтгэх механизмын хөдөлгөөнгүй мөч нь полиспастаар 5 татагдах нэмэгдэл урд тулгуур 4 юм.

 Түрэлтгүй шууд утгуурт шанагатай экскаваторын бүдүүвч

01, 02, 03 цэгүүдэд сумны 2 болон өргөх 3 эргүүлгийн хүрд, сумны 9, сумны полиспастын 7 дамар 6 зэрэг хөдөлгөөнт мөчүүдийн эргэх хосууд үүснэ. Сум нь хөдөлгөөнт мөч бөгөөд нугас 11 бүхий иш 12, үзүүрийн дамар 8, эргэх тавцантай нугас 1 дээрх эргэх хосуудыг үүсгэн. В цэгт шанага 13 дүүжлүүр өөд сумны үзүүрийн дамарт С цэгээр шүргэлцэн ороогдох өргөр татлагаар 10 татагдан шилжинэ.


Шууд утгуурт экскаваторын шанаганы ажлын хөдөлгөөн нь мөч 3, 2 ын эргэлтээр гүйцэтгэгдэнэ. Зүсэлтийн траектор нь өргөх татлаганы шилжилт, сумны шилжилтийн хослолоор үүснэ. Түрэлтгүй шууд утгуурыг үндсэндээ универсаль экскаваторуудад ашигладаг. Буцах утгуурт экскаватор Буцах утгуурт шанагатай экскаватор нь шанага 1, иш 13, сум 11, чангаах 2 болон өргөх 10 татлагууд, дамар 9 бүхий урд тулгуур 7, чангаах 5 болон өргөх 6 эргүүлгийн хүрднүүдээс тогтож байна /Зураг 3/. Гүйцэтгэх механизмын хөдөлгөөнгүй мөч нь хоёр хөлт болон урд тулгуур бүхий экскаватор эхгэх тавцан болно. 01, 02, 03 цэгүүдэд урд тулгуурын дамар, сум, өргөх болон чангаах эргүүлгийн хүрдны механизмуудын хөдөлгөөнт мөчийн эргэх хосууд үүснэ. Сум А ба Е цэгүүдэд иш болон чиглүүлэгч дамруудын эргэх хосуудыг үүсгэнэ. Шанага бүхий иш В ба D цэгүүдэд шанаганы дүүжлүүрийн аркийн тусламжтайгаар өргөх, чангаах татлага бүхий эргэх хосыг үүсгэнэ. Буцах шанаганы ажилын хөдөлгөөн 5, 6 мөчийн эргэлтээр гүйцэтгэгдэн. Шанаганы зүсэлтийн траектори ишний түүний сумтай нугасан бэхэлгээтэй харьцангуй эргэх хөдөлгөөн, сумны түүний суурьтай бэхэлсэн нугастай харьцангуй эргэх хөдөлгөөний хослолоор тодорхойлогдож байна. Буцах утгуурт шанагатай экскаваторыг түүний зогссон түвшингээс доод түвшиний хөрсийг боловсруулхад хэрэглэж байна. Сунасан ишээр шидэгдсэн шанага чангаах татлагаар татагдах бөгөөд ажлын төхөөрөмжийн хүндийн жингээр хөрсрүү шигдэж орно. Хөрсний гадаргуу дагуу шилжихдээ шанага хөрсөөр дүүргэгдэн дараа нь сумыг чангаана. Энэ үед шанага болон сумыг өргөх полиспастаар өргөнө. Эргэх тавцан ажилын төхөөрөмжийн хамт эргэн, буулгагдах газарт шанага хоосорч, буцан шанага бүхий иш мөргөцөгт бууна.

Драглайн экскаватор Драглайн нь ажилын үед тогтворжилтыг нь хангах тоноглол бүхий шанага 15, чангаах 1 болон өргөх 9 татлагууд, чиглүүлэх 3 ба үзүүрийн 8 дамрын төхөөрөмжүүд бүхий сум 7-оос тогтож байна. /Зураг 4/ Сумны налуугийн өнцөг экскаваторын ажлын үед өөрчлөгдөхгүй бөгөөд полиспасьаар 6 тогтоогдоно. Өргөх болон чангаах татлагууд харгалзах 4 ба 5 эргүүлгийн хүрдүүдэд ороогдоно. Ийнхүү драглайн гүйцэтгэх механизм шанаганы хөтлөх төчүүдтэй холбогдох татлага 2 уян мөчтэй болно. Механизмийн хөдөлгөөнгүй мөч нь хоёр тулгуур, сум бүхий эргэх тавцан болно. 02, 03, ба 01, 03 цэгүүдэд хөдөлгөөнт мөчүүд өргөх болон чангаах эргүүлгийн хүрдүүд, сумны үзүүрийн ба чиглүүлэгч дамрууд гэсэн эргэх хосууд үүснэ. Драглайн ажлын хөдөлгөөны механизм өргөх болон чангаах татлагуудаар гүйцэтгэгдэнэ. Драглайныг түүний зогссон түвшингээс доод түвшиний хөрсийг боловсруулхад ашигладаг. Машины ажлын мөчлөг нь шулуун шанагатай адил хөрсийг салгах, хөрсийг шанаганд оруулөх, хөрсийг шилжүүлэх, хөрсийг асгах, шанагыг бууцааж шилжүүлэх гэсэн үйлдэлүүдтэй. Шанагыг хөмөрсөн үед хөрс асгагдана.

Шингэний ажиллагаатай экскаватор Шингэний экскаваторын гүйцэтгэх механизм нь хөшүүн мөчүүдээс тогтох хөшүүрэгт нугасан системээс бүрдэнэ. Шанаганы траекторыг өөрчлөх зорилгоор зарим нэг мөчийн уртыг өөрчлөх боломжтой. Ажлын төхөөрөмжийн хийцийн онцлог нь шанага иштэй харьцангуй эргэх хөдөлгөөн хийдэг, ажлын төхөөрөмжид хөндлөн тавцан тавих, сум, ишийг тавцантай харьцангуй эргүүлэх, сумыг сунадаг болгож өөрчилсөн зэрэг нь шингэний экскаваторын нийцлэг байдалыг дээшлүүлж уян дүүжлүүрт ажлын төхөөрөмжтэй экскаваторыг бодволилүү олон ээлжийн ажлын төхөөрөмжийг ашиглах бололцоотой болгодог. Шингэний экскаваторын сумыг 3 аргаар удирдаж болдог. А бүдүүвчид үзүүлсэн дамжуулгийг дан болон хосоор эргэх тавцангийн урд ирмэгт ойролцоо байрлуулна. Сумны уг эргэх тавцангийн урд хэсэгт байрлах тул түүнийг өргөх шаардлагатай бөгөөд эргэлтийн тэнхлэг дээр байх боломжтой. Харин сумны эргэх тавцангийн хойд хэсэгт байрлах нь суурийн тогтворжилтыг дээшлүүлэх боловч шууд утгуурт экскаваторт тохиромжгүй. В бүдүүвчид үзүүлсэн хийцийг бүрэн эргэдэггүй экскаваторт хэрэглэх бөгөөд шингэний бортогийг уртасгах хэрэгтэй. Шанаганы ишийг удирдах гидроцлиндрийг ихэвчлэн суман дээр зарим тохиолдолд сумны доор байрлуулдаг. А бүдүүвчид үзүүлсэн хийцийг нь голчлон буцах утгуурт шанагат экскаваторт б бүдүүвчид үзүүлсэн хийцийг нь шууд утгуурт шанагат экскаваторт хэрэглэнэ. Шанагыг удирдах гидроцлиндр нь голчлон ишин дээрээ байрлах бөгөөд дөрвөн мөчит /ж бүдүүвч/ болон зургаан мөчит /з бүдүүвч/ хэлбэртэй дамжуулга ашиглаж болдог. Сүүлийн хоёр хийц нь шанаганы эргэлтийн өнцөгийг ихэсгэх боломжийг олгодог.

 Commons: Экскаваторууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан