Электрон инженерчлэл
Электрон инженерчлэлийн түүх
[засварлах | кодоор засварлах]Чамберийн хорь дугаар зууны толь бичиг(1972)-т электроныг “Вакум, хий, хагас дамжуулагч дотор цахилгаан гүйдэл дамжуулах шинжлэх ухаан, технологи, тэдгээрт суурилсан төхөөрөмж” гэж тодорхойлдог.
Электрон инженерчлэл нь 19-р зууны сүүлч үеийн телеграфын эрин үе, 20-р зууны эхэн үеийн радио, телефон эрин үед гарсан технологийн дэвшилтийн улмаас хөгжсөн. Хүмүүс технологийн хөгжлийн улмаас радиог анх хэрэглэж эхэлсэн ба 1920- оод онд нэвтрүүлэгт орсон хүмүүс Дэлхийг 1-р дайны эхэн үед сонирхогчид болжээ. Орчин үеийн электрон инженерчлэл нь утас, радио, телевизийн тоног төхөөрөмжийн хөгжил болоод дэлхийн 2-р дайны үеийн радар, долгион, харилцааны систем ба зэвсэг, зэвсгийн хөгжлийн үр дүнд бий болсон. Дайны жилүүдэд электрон инженерчлэл нь радио инженерчлэл хэмээдэг байсан. Электрон гэдэг үг нь 1940-д онд, электрон инженерчлэл нь 1950-д оны сүүлийн үеэс ашиглагдсан.
Радио, телевиз, телефон утасны тоног төхөөрөмжийн салбарт томоохон корпорацууд үүсэж, тэдгээрийн цахим лабораториуд (жишээлбэл,Bell labs ) хэд хэдэн технологийн дэвшилт бий болгосон. 1948 онд анхны транзистор, 1959 онд нэгдсэн хэлхээний чип, 1959 онд металл-оксид хагас дамжуулагч транзисторууд хувьсгал хийжээ.