Jump to content

Элсэлтийн Ерөнхий Шалгалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Элсэлтийн Ерөнхий Шалгалт
ТовчлолЭЕШ
Төрөлцаасанд суурилсан элсэлтийн шалгалт
Хөгжүүлэгч / администраторБоловсролын үнэлгээний төв
Шалгадаг мэдлэг / ур чадвар.
ЗорилгоИх дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэх
Үүссэн жил2006
Үргэлжлэх хугацаа2023 оны байдлаар:[1]
газарзүй, түүх, англи хэл, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэл (80 минут)
хими, математик, физик (100 минут)
Оноо / үнэлгээний хүрээШалгалт нь 200-800 онооны хооронд үнэлэгддэг
Оноо / үнэлгээний хүчинтэй хугацаа2,5 жил
Авдаг тоожилд 2 удаа
Улс / бүс нутагМонгол улс
ХэлМонгол хэл
Шалгалтанд хамрагдагчдын жилийн тоо40 мянган шалгуулагч (2020 он)[2]
Урьдчилсан нөхцөл / шалгуурМХБШ-д тэнцсэн байх
Төлбөрнэг хичээлийн төлбөр 10000
Оноо / дүнг ашигладаг байгууллагуудМонголд бакалаврын хөтөлбөр санал болгодог ихэнх их дээд сургууль, коллежууд
Вэбсайтeyesh.eec.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт (товч. ЭЕШ) нь Монгол улсын их, дээд сургуулиудад элсэхэд ашиглагддаг стандартчилсан шалгалт юм.

Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг байна.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.

Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна.

ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

Шалгалтын дүн мэдээ

[засварлах | кодоор засварлах]

Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.

Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.

ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.

Шалгуулагчдын дүн оноо

[засварлах | кодоор засварлах]

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

  1. "2023 оны ЭЕШ-ын ХУВААРЬ". Zindaa. Архивласан огноо 2023-02-06. Татаж авсан: January 27, 2022.
  2. "Улсын хэмжээнд ЭЕШ-д 40 мянган шалгуулагч бүртгүүлжээ". Montsame. Архивласан огноо January 27, 2022. Татаж авсан: 2021-08-19.