Jump to content

Эльжбиета Витек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эльжбиета Витек

Эльжбиета Барбара Витек ((польш. Elżbieta Barbara Witek, 1957 оны 12-р сарын 17-нд Яавор хотод төрсөн) -Польшийн улс төрийн зүтгэлтэн, Польшийн Сеймийн (парламент) дарга буюу маршал.

Тэрээр Вроцлавын Их сургуулийн Философи, түүхийн факультетийг төгсөж, магистрын зэрэг хамгаалж, Вроцлавын их сургуулийн Түүхийн хүрээлэнд Европын холбооны тухай мэдлэгийн чиглэлээр аспирантурт суралцжээ.

1980-2006 онд тэрээр 2-р бага сургууль, мөн Яаворын ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн багш, захиралаар олон жил ажилласан.

1980 онд тэрээр "Эв санааны нэгдэл"-ийн гишүүн болсон.

1982 онд түүнийг сөрөг хүчний үйл ажиллагаа явуулсан хэргээр гурван сар баривчилж байжээ. Эльжбиета Витек нь Сеймийн 5, 6, 7, 8, 9-р бүрэн эрхийн хугацааны гишүүн; Тэрээр мөн "Эрх зүй шударга ёс" (Prawo i Sprawiedliwośc) улс төрийн удирдах хорооны гишүүн юм.

2015-2017 онд Сайд нарын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын Улс төрийн газрын дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр ажиллаж байсан.

2019 оны зургадугаар сараас Дотоод хэргийн болон захиргааны сайдаар ажиллаж байсан.

2019 оны 8-р сарын 9-өөс 11-р сарын 11 хүртэл тэрээр 8-р улирлын Сеймийн маршал байсан. Танхимын шийдвэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд түүнийг 9 дэх удаагийн Сеймийн маршалаар сонгогдоод байгаа.

Нөхөр Станислав Витек бөгөөд хоёр охинтой.