Элэгний хавдар

Элэгний эрүүл бус эсүүд өсч үржихийг элэгний хавдар гэнэ. Элэгний хорт хавдар өөр бусад эрхтэнд очиж байрлан үржиж байгааг элэгний үсэрхийлсэн хадвар гэдэг. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд хамгийн ѳндѳр нас баралттай орон юм. Монгол улсад жил бүр 1800 орчим хүн элэгний хорт хавдартай гэж оношлогддог. Зѳвхѳн 2012 онд 1619 хүн элэгний хорт хавдраар нас барсан тѳдийгүй энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.

Элэгний хавдар үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйлс байдаг нь архаг архидалт болон архаг В, С, Д вирүст хепатит шалтгаантай элэгний хатуурал нь хавдрын тэргүүлэх шалтгаан болж байна. Архаг В, С, Д вируст хепатит урт хугацааны туршид элгийг гэмтээж элэгний хатуурал улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Архаг В вирүст хепатит элэгний хатууралгүйгээр шууд элэгний хавдар үүсгэх тохиолдол нилээд байдаг.

Таргалалт нь элэгний хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Чихрийн шижин ялангуяа вирүст хепатиттай болон архи их хэмжээгээр хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүст элэгний хавдар үүсэх эрсдэл ѳндѳр юм.

Элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядарч сульдах, гэдэс царайх, нуруу ба мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовиурууд илэрнэ.