Эммелин Панкхёрст
Эммелин Панкхёрст | |
---|---|
Төрсөн | Эмилине Гоулден 1858 оны 7 сарын 15 Англи, Манчестер |
Нас барсан | 1928 оны 6 сарын 14 (69 насалсан) Нэгдсэн Вант Улс, Лондон, Хэмпстид |
Ажил | Улс төрийн идэвхтэн |
Улс төрийн нам | Эмэгтэйчүүдийн Нам, Консерватив Нам |
Эхнэр (нөхөр) | Ричард Панкхёрст (г. 1878) |
Хүүхэд | 5 (Кристабел, Силвиа, Адела зэрэг) |
Эцэг эх | Софиа Крэйн (ээж) |
Эммелин Панкхёрст нь (Англи: Emmeline Pankhurst, Эмилине Гоулден; 1858 оны 7 сарын 15-нд төрж, 1928 оны 6 сарын 14-нд нас баржээ) Их Британийн улс төрийн идэвхтэн хүн байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эммелин Панкхёрстийн гэр бүл угаасаа эрс үзлээрээ ялгардаг байжээ. Нөхөр Ричард Панкхёрст нь эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч байсан бөгөөд гэрлэсэн эмэгтэйчүүдэд өмч хөрөнгөө захиран зарцуулах эрх олгосон хууль санаачилж, парламентад өргөн барьж байсан байна.
Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн холбоо
[засварлах | кодоор засварлах]1889 онд Эммелин "Women's Franchise League" буюу "Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн холбоо" байгуулж орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцох эрхийн төлөө тэмцэж эхэлжээ. Байгууллагын ерөнхийлөгчөөр Харриет Маклкхам ажиллаж байлаа.
Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн эвлэл
[засварлах | кодоор засварлах]1903 оны 10 сард Эммелин хэсэг хамтран зүтгэгчдийн хамтаар "Women's Social and Political Union" буюу "Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн эвлэл" байгуулж, эмэгтэйчүүдийн сонгох эрх, сонгуулийн эрхийн төлөө улам бүр эрчтэй тэмцэх болов. Эммелин Панкхёрстийн байгуулсан "Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн эвлэл"-ийн гишүүдийг "suffragettes" буюу "сонгох эрх горилогсод" гэж тохуурхаж бичиж байжээ.
Тэмцэгчдийн тууз
[засварлах | кодоор засварлах]Эммелин болон сонгох эрхийн төлөө тэмцэгчид "Хүний эрхэм чанарыг нил ягаан, цэвэр ариуныг цагаан, итгэл найдварыг ногоон" өнгөөр бэлгэдсэн тууз зүүцгээж байжээ. Эммелин маш олон удаа баривчлагдахын зэрэгцээ өөрийн биеэр өлсгөлөн зарлаж байжээ.
Сонгуульд санал өгөх эрх
[засварлах | кодоор засварлах]1918 онд 30-аас дээш настай эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсон байна.