Эмнести Интернэшнл

Эмнести Интернэшнл (Англи: Amnesty International буюу AI гэж нэрлэдэг) нь дэлхий даяар 10 сая гаруй гишүүд, дэмжигчидтэй хүний эрхийн хамгаалдаг 1961 оны 7-р сард Их Британид английн хууль Питер Бененсон (англи. Peter James Henry Solomon Benenson; 1921—2005) үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага юм. Төв байр нь Лондон хотод байрладаг. Байгууллагын тавьсан зорилт "судалгаа хийж, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг ноцтой зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авах, мөн тэдний эрх зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө шударга ёсыг шаардах явдал юм.
1977 онд тус байгууллага Нобелийн энхтайвны шагнал хүртсэн байна.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Эмнести Интернэшнл нь эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, эрүүдэн шүүхийг устгах, цаазаар авах ялыг халах, дүрвэгсдийн эрх, үзэл санааны хоригдлуудын эрх, хүний нэр төрийг хамгаалах гэсэн үндсэн долоон чиглэлээр ажилладаг байна.
Бусад зүйлсийн дотор байгууллага нь дараах тодорхой зорилтуудыг баримталдаг: цаазаар авах ялыг халах; шүүхээс гадуур аллага, "алга болох"-ыг зогсоох; шоронгийн нөхцөлийг олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэх; бүх улс төрийн хоригдлуудыг шударгаар шүүнэ гэсэн баталгаа; дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй боловсрол олгох баталгаа; шүүх, эрх зүйн тогтолцоогоор дамжуулан ялгүйдэлтэй тэмцэх; хүүхдийг цэрэгт элсүүлэх, ашиглах явдлыг зогсоох; бүх үзэл санааны хоригдлуудыг суллах; ядуу бүлгийн хүн амын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бэхжүүлэх; хүний эрхийг хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах; шашны хүлцэнгүй байдлыг дэмжих; эрүүдэн шүүх, зүй бус харьцахыг зогсоох; зэвсэгт мөргөлдөөн дэх хууль бус аллагыг зогсоож, дүрвэгсэд, цагаачид болон орогнол хүсэгчдийн эрхийг хамгаалах.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд Эмнести Интернэшнл олон нийтэд сурталчлах, олон нийтийн санаа бодлыг дайчлах хэд хэдэн аргыг боловсруулсан. Тус байгууллага нь шударга, найдвартай тайлан нийтлэх нь өөрийн давуу тал гэж үздэг. Мэдээллийг хохирогчид болон албаны хүмүүстэй ярилцлага хийх, шүүх хурлыг ажиглах, газар дээр нь хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээлэлд хяналт тавих зэрэг юм. Тус байгууллага нь хэвлэлийн мэдээг цаг тухайд нь гаргахыг эрмэлзэж, мэдээллийн товхимол, вэб сайтад мэдээлэл нийтэлдэг. Үүнээс гадна улс орны нөхцөл байдлыг судлахын тулд тэнд албан ёсны төлөөлөгчдийг илгээдэг бөгөөд тэд эелдэг болон тууштай ажилладаг.
Санхүүжилт
[засварлах | кодоор засварлах]Бид аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол, эдийн засаг болон шашны үзлээс ангид ажилладаг бөгөөд улс төрийн нам, засгийн газраас санхүүжилт авдаггүй.