Эмнэлэгзүйн инженерчлэл

Эмнэлэгзүйн инженерчлэл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оновчтой болгохын тулд эмнэлгийн технологийг ашиглах үүрэгтэй биоанагаахын инженерчлэлийн салбар юм.

Эмнэлгийн инженерүүд эмнэлгийн хяналт шалгалт, аудит дээр засгийн газрын зохицуулагч нартай хамтран ажиллаж, биоанагаахын тоног төхөөрөмжийн техникчдийг (BMETs) сургаж, удирдаж, эмнэлгийн бусад ажилтнуудад (жишээ нь: эмч, администратор, мэдээллийн технологич) технологийн зөвлөгөө өгдөг. Эмнэлэгзүйн инженерүүд нь үйлдвэрлэгч нарт  эмнэлгийн тоног төхөөрөмжийн дизайныг сайжруулах санал өгч, эмнэлгийн  хангамжийн сүлжээг хамгийн дэвшилтэт байх тал дээр тусалдаг.

Бүтээгдэхүүний дизайн болон ашиглалтын талаар туршлагатай болсноор эмнэлэгзүйн инженерүүд нь бүтээгдэхүүн хөгжүүлэгчид болон эцсийн хэрэглэгчдийн хоорондын гүүр болдог байна.

Эмнэлгийн инженерүүд эмнэлэгзүйн хэрэглээнд эрс өөрчлөлт оруулах эсвэл хамгийн сүүлийн үеийн санаануудыг дэвшүүлэх зэргээс илүүтэй практик хэрэглээнд ач холбогдол өгөн бүтээгдэхүүний дизайныг нь олон дахин өөрчлүүлэх санал гаргах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч эмнэлэгийн инженерүүд биоанагаахын өөрчлөлт шинэчлэлд нөлөөлж чадах боломжтой болох энэхүү цаг хугацааны хязгаарыг тэлэх хүчин чармайлт гарсаар байна.