Эмэгтэйчүүдийн боловсрол

Эмэгтэйчүүдийн боловсрол гэдэг нь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг (бага боловсрол, дунд боловсрол, дээд боловсрол, эрүүл мэндийн боловсрол) тойрсон цогц асуудал, мэтгэлцээний цогц ойлголт юм. Мөн ихэвчлэн охидын боловсрол эсвэл эмэгтэйчүүдийн боловсрол гэж нэрлэдэг. Үүнд жендэрийн тэгш байдал, боловсролын хүртээмж зэрэг салбарууд багтдаг. Ядуурлыг бууруулахад эмэгтэйчүүд, охидын боловсрол чухал. Үүнтэй холбоотой илүү өргөн сэдвүүдэд зөвхөн нэг хүйсэнд олгодог боловсрол, эмэгтэйчүүдийн шашны боловсрол зэрэг боловсролыг хүйсийн дагуу хуваадаг.

Охид, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь нарийн төвөгтэй байдаг ба эмэгтэйчүүд, охидыг сургуульд ороход саад учруулдаг, жишээлбэл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл эсвэл охидыг сургуульд явахыг хориглодогй. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) эмэгтэйчүүд дэх боловсролын ялгаа нь Европ, Хойд Америкт ч адил хатуу, тогтсон үндэс суурьтай байдаг. Барууны зарим оронд эмэгтэйчүүд боловсролын олон салбарт эрэгтэйчүүдээс илүү гарсан байдаг. Жишээлбэл, 2005 болон 2006 оны судалгаагаар АНУ-д эмэгтэйчүүд бүрэн дунд боловсрол 62%, бакалаврын 58%, магистрын 60% , докторын зэрэг 50% -ийг эзэмшжээ.