Энхбаярын Бумхүү
Харагдац
Энхбаярын Бумхүү (1986 онд төрсөн) Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол "Басс-баритон" хоолойтой дуучин, Соёлын тэргүүний ажилтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]2005 онд Завхан аймгийн ХБК-ийг дуучин мэргэжлээр, 2008 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр МУГЖ М.Найдалмаа багшийн удирдлаган дор тус тус суралцаж төгссөн.
2008 оноос хойш өнөөг хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Ж.Верди “ТРУБАДУР” дуурийн гүн Ди Луна
- Ж.Верди “РИГОЛЕТТО” дуурийн Монтероне
- Ж.Верди “АИДА” дуурийн Амонасро
- Ж.Верди “ТРАВИАТА” дуурийн Жорж Жермон
- Ж.Пуччини “БОГЕМА” дуурийн Бенуа
- Ж.Пуччини “ТОСКА” дуурийн Чезаре Анжелотти, Шаррон, Хуяг
- Ж.Пуччини “ЧИО ЧИО САН” дуурийн Бонза
- А.Бородин “ИГОРЬ ВАН” дуурийн Игорь Ван
- Ж.Россини “СЕВИЛИЙН ҮСЧИН” дуурийн Фиорелло
- П.И.Чайковский “ЕВГЕНИЙ ОНЕГИН” дуурийн Сумангийн дарга
- И.Штраус “САРЬСАН БАГВААХАЙ” дуурийн Франк шоронгийн дарга
- В.А.Моцарт "ДОН ЖУАН" дуурийн Мазетто
- Б.Шарав “ЧИНГИС ХААН” дуурийн Чингис хаан
- Б.Дамдинсүрэн “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурийн Балган, Юндэн, Согтуу ноён
- Х.Билэгжаргал “ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурийн Түвд,
- Ц.Нацагдорж “ҮҮЛЭН ЗАЯА” дуурийн Хоовондой
- Ц.Нацагдорж “ГҮНГЭРИЙН ГҮНЖ” дуурийн Жи-Жи Шанью
- Л.Мөрдорж “ХӨХӨӨ НАМЖИЛ” дуурийн Түшмэл зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог олон дуурийн гол болон туслах дүрүүдийг авьяаслагаар бүтээсэн байна.