Jump to content

Энэтхэгийн философи 2

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Энэтхэгийн философи Энэтхэгийн философи (Санскрит : даршана ) нь энэтхэгийн хагас эх газрын эртний философийн уламжлалаас бүрдэнэ. Энэтхэгийн философийн сургуулиудыг гурван хувилбар бүхий шалгуурын нэг дээр үндэслэн ортодокс эсвэл хетеродокс (астика эсвэл настика) гэж ангилдаг. Шалгууруудыг тоочвоос: Эдгээр сургуулиуд нь Ведийг мэдлэгийн жинхэнэ эх сурвалж гэдэгт итгэдэг эсэх, Атман болон Брахманы тухай угтач нөхцөлд итгэж буй эсэх, Дева болон үхлийн дараах амьдралд итгэж буй эсэх зэрэг болно. Ортодокс Хинду философийн зургаан гол сургуульд Нъяя, Вайшешика, Санкхъя, Иога, Миманса, Веданта багтах бол харин гол хетеродокст Жайнизм, Буддист, Аживака, Чарвака нар орно. Гэсэн хэдий ч өөр аргаар ангилсан тохиолдол байдаг. Жишээ нь Видяараняа (философич) нь Сайва болон Расэсвара уламжлалуудтай холбоотой үзэл баримтлалуудыг багтаан энэтхэгийн арван зургаан философийг тодорхойлсон байдаг. Энэтхэгийн философийн гол сургуулиуд нь гол төлөв НТӨ 1000 аад жилээс НТ-ын эхний хэдэн зуунд бүрэлдэн бий болсон. Философич Сарвэпали Радхакришнаныхаар тэдгээрийн хамгийн эхнийх нь л гэхэд нь хожуу Ведийн үеийн (НТӨ 1000-500) Упанишадуудын бүтцэд байсан бөгөөд анхны философилог ертөнцийн бүтцийг бүрдүүлж байжээ. Энэхүү олон төрлийн сургуулиудын хоорондох нэгдэл болон тэмцлийн үйл явц нь тэдгээрийн хөгжлийн эхэн үе болох НТӨ 800- НТ 200 оны хооронд эрчимтэй байсан аж. Жайнизм, Буддизм, Иога, Сайва, Адвайта Веданта зэрэг сургуулиуд үлдсэн бол Чарвака, Аживака зэрэг бусад философиуд нь үлдэж чадаагүй юм. Эртний болон дундад зууны үеийн Энэтхэгийн философийн бичвэрүүд нь онтологи, (Метафизик, Брахман-Атман, Суняата-Аната) үнэн зөв мэдлэгийн тухай (Прамана, Эпистемологи ), үнэлэмжийн тогтолцоо, болон бусад сэдвүүдийн талаарх гүн гүнзгий хэлэлцүүлэгийг агуулдаг.

Нийтлэг сэдвүүд (common themes) Энэтхэгийн философи сургуулиудад дхарма, самсара, дахин төрөлт, дукха, татгалзах явдал(renunciation), бясалгал гэх зэрэг олон ойлголтууд илэрдэг бөгөөд бараг бүгд л оюун санааны туршлагын янз бүр чиглэлээр хүрэх индивидийн чөлөөлөлт гэх гол зорилго дээр төвлөрдөг (мокша, нирванад). Тэд тэрхүү эцсийн чөлөөлөлтөнд хүрэх арга замын талаарх тодорхой шинж чанар болон оршихуйн мөн чанарын талаарх таамаглал дээр ялгардаг тул олон сургуулиуд өөр хоорондоо үл нийцдэг. Философийн янз бүрийн чиглэл рүү эргэлт хийсэн тэд нарын эртний номлолууд нь бусад эртний соёлуудад илэрдэг. Ортодокс сургуулиуд Гол сэдвүүд : Хинду философи, Хиндуизм, Вед, Упанишад Брахман-Санскритийн схоластикийн хөгжлийн дундад зууны үед олон Хинду сургууль нь албан ёсоор зургаан ортодокс (Астика) сургуульд (даршана) хуваагдсан. Тэдгээр зургаан философын чиглэлүүд (сад-даршана) нь бүгд л Ведийн номлолтой санал нийлдэг. • Санкхъя - дуалист болон атеист үзэл баримтлал бүхий рационолист сургууль • Иога - Санкхъятай төсөө бүхий боловч хувь хүний сүсэг бишрэлийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг • Нъяя - логик болон анализыг чухалчилдаг реалист чиглэл • Вайшешика - атомист үзэл баримтлал бүхий натуралист сургууль бөгөөд Нъяя филосифитой харилцан холбогдолтой • Миманса - Ведийн тайлбар болон филолог онцлолыг авч үздэг ритуалист(зан үйлийг дагагч) сургууль • Веданта (мөн уттара миманса гэж нэрлэдэг) - дуалист болон дуалист бус хүртэлх олон дэд сургуулиуд бүхий упанишадлаг уламжлалт сургууль. Эдгээр нь нэлээдгүй тохиолдолд доторх ойлголт болон түүхийн шалтгаанаас үүдэн Нъяя-Вайшешика, Санкхъя-Иога, Миманса-Веданта гэх гурван бүлэг болдог. Веданта нь цааш Адвайта (монист/нондуалист, мөн Ажативадагийн концепцийг агуулдаг), Вишэштвадвайта, Двайта(дуалист), Двайтадвайта (дуалист/нондуалист), Судхадвайта, Ачинтяа Бхэда Абхэда гэх зургаан дэд сургуульд хуваагддаг.

Эдгээр сургуулиудаас гадна өмнө дурдаж байсанчлан Мадхава Видяараняа(филосфич) нь Агамас болон Тантрас дээр тулгуурлан тейст философид дараах сургуулиудыг багтааж авч үздэг. • Пасупата - Накулисагийн үндэслэсэн Шайвизмын чиглэл • Сайва - Тейст үзэл бүхий Санкхъягийн чиглэл • Пратяабхижна – ухамсрын чиглэл • Расэсвара - хувиралт, өөрчлөлтийн талаарх чиглэл (mercurial school) • Паннини даршана - хэл зүйн чиглэл Энд дурдагдсан чиглэлүүд нь ортодоксд бүх чиглэлүүд биш бөгөөд голлох чиглэлүүд нь юм. Өөр бусад ортодокс урсгалууд байдаг. Эдгээр нь Ведийн нөлөөг хүлээн зөвшөөрдөг ба Хинду философийн ортодокс(астика) чиглэлийнхэн юм. Эдгээрээс гадна, Ведтэй санал нийлдэггүй чиглэлүүд болбоос хетеродокс (настика) чиглэлийнхэн болох Буддизм, Жайнизм, Аживака болон Чарвака нар юм. Энэхүү ортодокс-хетеродокс гэх нэр томъёо нь Өрнийн хэлний ойлголт бөгөөд санскрит хэлэнд бол энэхүү нэр томъёо нь Санскрит уламжлал дутмаг байдаг юм.. Андрью Николсаны хэлж буйгаар XX зуунд энэтхэгийн философийн талаарх ном зохиол дахь Астика, Настика гэх ойлголтуудын олон янзын heresiological орчуулгууд байсан боловч ихэнхи нь өнгөц, дутагдалтай байсан. • Чарвака нь үзэл баримтлалын хувьд атеист, материалист бөгөөд Хиндуизм дэх материалист хөдөлгөөний баталгаа болдгооро анхаарал татахуйц чиглэл юм.

Хетеродокс (Сраманик сургууль) НТӨ VI зуунаас өмнө хэд хэдэн Сраманик хөдөлгөөнүүд оршиж байсан ба тэдгээр нь Энэтхэгийн философи дахь Астика, Настика уламжлалуудад хоёуланд нь нөлөөлжээ. Энэхүү Срамана хөдөлгөөн нь хетеродокс итгэл бишрэлийн янз бүр чиглэлүүд болох сүнсний тухай ойлголтыг няцаах, хүлээн авах; атомизм, нийтийн ёс суртахууныг эсэргүүцэх үзэл, материализм, атейзм, агностицизм, фатализмаас чөлөөт хүсэл, хэт даяанчлал, хатуу чанд ахимса, цагаан хооллолт, хүчирхийллийг зөвшөөрөх байдал, махаар хооллох гэх зэргийн үүсэх шалтгаан болжээ. Сраманик хөдөлгөөнөөс үүдэн бий болсон томоохон философиуд гэвэл Жайнизм, эхэн үеийн Буддизм, Чарвака, Ажнана, Аживака нар болно.

Жайн философи Махавира нь ХТ-ын 550 аад оны үед, хойд энэтхэгийн өнөөгийн Бихарт эртний Сраманик уламжлалууд дахь философиуд болон тунхаглалуудыг нэгтгэсний дараагаар албан ёсны сургууль болсон. Жайнизм нь Буддизмтай адилаар Сраманик шүтлэг бөгөөд Ведийн номлолыг няцаадаг. Гэсэн ч Энэтхэгийн бүхий л шашин, шүтлэгийн адилаар карма, ёс суртахуунлаг амьдрал, дахин төрөлт, самсара, мокша гэх гол ойлголтууд тэдэнд хамаардаг. Жайнизм нь даяанчлал болон хүлцэн тэвчихүйг оюун санааны чөлөөлөлттэй адил утгаар чухалчлан авч үздэг. Эдгээр санаа нь бусад энэтхэгийн уламжлалуудад нөлөөлсөн.

Буддист философи Буддист философи нь гэгээрсэн хүн, будда, Сиддарта Гаутамагийн сургааль, номлолоор анх эхэлж үүссэн. Буддизм нь НТӨ нэг мянганы эхний хагас үеэр Срамана хөдөлгөөний элементүүд дээр тулгуурлан цэцэглэн хөгжсөн. Гэвч түүний суурь ойлголтууд бусад срамана хөдөлгөөнд байхгүй эсвэл үл нийцэх шүлгийн санаануудыг агуулдаг. Пол Виллиамсын дурдсанаар Буддизм, Хиндуизм хоёр нь бие биендээ нөлөөлдөг ба зарим нэгэн ойлголтууд нь давхцдаг, гэсэн хэдий ч одоогоор тэдгээр харилцан нөлөөллүүдийг нь яг таг тодорхойлох хэцүү байдаг гэжээ. Хиндуист эрдэмтэн Гаудапад : НТ III зуун дахь Хиндуизмын гол чиглэл болох Адвайта Веданта дахь Буддизмын Tathagatagarbha Sutras-ийн нөлөө нь тодорхой байдаг. Буддизм нь Хинду урсгалуудын суурь ойлголт болох Брахман, Атманы Ведийн концепцийг үл зөвшөөрдөг ч бусад сургуулийн үзэл баримтлалуудаас олон санааг хуваалцдаг. Тэдгээр нь кармагийн тухай, самсара, дхарма, материаллаг зүйлсийн түр зуурын шинж чанар, нирвана, мокша зэрэг юм. Хинду болон Жайнээс ялгарч буй гол зүйл нь Буддизм нь аннатагийн тусламжтайгар орших мөнхийн сүнсний тухай ойлголттой санал нийлдэггүйд юм.

Аживака философи Макхали Гозала нь энэхүү философийн үндэслэгч юм. Энэхүү философи нь срамана хөдөлгөөнийн нэг илрэл бөгөөд эхэн үеийн Буддизм, Жайнизмын гол өрсөлдөгч байсан. Аживака нар нь татгалзагчид (renunciates) болох даяанчлал, энгийн амьдралын хэв маягт зорьдог бие даасан хийдийн нийгэмлэгийг бий болгогчидоос бүрддэг. Аживака чиглэлийнхэний судар нэгэнтээ оршиж байсан байж магадгүй, гэвч өдгөө тэр нь байхгүй, магадгүй алга болсон байх. Тэдний онол, сургааль нь эртний Энэтхэгийн ном зохиолын хоёр дахь эх сурвалж дахь Аживакагийн дурдаж асан зүйлсээс л авсан зүйлс юм. Тухайлбал Буддизм болон Жайнизм дахь тэр мэт зүйлд Аживака нарыг маргаан мэтгэлцээний хэв маягаар шүүмжилсэн байдаг. Аживака нь чөлөөт хүсэл байхгүй гэх таамаглал, болж өнгөрсөн болон болох гэж буй бүх зүйлс болон ертөнцийн зарчмуудын үйл ажиллагаа нь бүхэлдээ урьдаас тогтчихсон гэх хэт детерменист номлол болох Нияатагаараа зартай. Тэд кармаг худал гэж үздэг. Тэд атейст, Ведийн номлолыг үгүйсгэдэг байсан, гэхдээ тэд Хинду болон Жайнизмын гол ойлголт болох амьд оршихуй бүр атман мөн гэдэгт итгэдэг байсан юм.

Чарвака философи Чарвака эсвэл Локояата нь Мауряаны үед бий болсон материалист, скептик философи юм. Тэд тухайн цаг үеийн бусад чиглэлийн үзэл баримтлалд туйлын шүүмжлэлт байр суурьтай байсан. Чарвака нь Ведийг тавтологи, дотооддоо зөрчилтэй, үнэн биш хэмээн үзэж байсан. Үүнтэй адилаар тэд Буддизм, Жайнизмийг ч ангижралт, дахин төрөлт, буян хураах эсвэл үйлийн үр гэх ойлголтуудаар нь дамжуулан тэднийг буруутгасан. Тэд зовлонгоос ангижрахын тулд жаргал цэнгэлээс татгалзах үзэл баритлал бол тэнэг, мунхагуудын л бодол гэж итгэж байсан.

Улс төрийн философи Мауряаны сайд Чанакяагийн бүтээл гэгддэг Арташастра бол эртний Энэтхэгийн улс төрийн философийн бүтээл юм. Энэхүү бүтээл нь НТӨ IY зуунд тэмдэглэгдсэн(бичигдсэн) бөгөөд улс орныг жолоодох урлаг, эдийн засгийн бодлогын талаарх санаануудыг агуулжээ. Энэтхэгтэй холбогдолтой улс төрийн философийн үзэл санаа бол тусгаар тогтнолын төлөөх энэтхэгийн тэмцлийн үед Махатма Гандигийн дэлгэрүүлсэн ахимса (хүлцэн тэвчихүй), Сатяаграха нарын нэг мөн. Уг бүтээл нь энэтхэгийн дхармийн философи, ялангуяа Будда, Бхагвагита мөн Лев Толстой, Генри Давид Тореу, Жон Рускин гэх мэт зохиолчдын шашны бус зохиолуудаас нөлөө авсан. Тус бүтээл нь өөрийн ээлжинд тусгаар тогтнол болон иргэний эрхийн төлөөх хожмын хөдөлгөөнүүдэд нөлөө үзүүлсэн. Ялангуяа М.Л.Кинг, Н.Манделла нараар удирдуулсан хөдөлгөөнүүдэд хувь нэмрээ өгсөн.

Нөлөөлөл Энэтхэгийн философийг үнэлж Т.С.Элиот “Энэтхэгийн агуу философичид нь Европын ихэнхи агуу философичидийг сургуулийг хөвгүүд мэт харагдуулж байна” гэж үнэлсэн байдаг. А.Шопенгаур Энэтхэгийн философийг Кантын үзэл баримтлалыг сайжруулахад ашигласан байдаг. Ертөнц хүсэл, төсөөлөл болох нь бүтээлийнхээ оршилд “Эртний Энэтхэгийн ариун мэдлэгийг судалсан хүн болбоос миний түүнд хэлэх гэж бэлдсэн бүхэнд шилдэг байх болно. XIX зууны АНУ-ын философи хөдөлгөөн болох Трансцендентализм нь мөн л Энэтхэгийн үзэл санааны нөлөөнд автсан юм.