Эрдмийн Эхлэл Ерөнхий Боловсролын Сургууль

Сургуулийн тухай[засварлах | кодоор засварлах]

"Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын сургууль нь Улаанбаатар хотоос 1500 километрийн зайд орших, Монгол улсын баруун хязгаарт Увс аймгийн Улаангом суманд анхны, хувийн ерөнхий боловсролын сургуулийг “Эрдмийн эхлэл” нэртэйгээр 2020 онд байгуулж, 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 40 гаруй багш, ажилтан, 1-12-р ангид 15 бүлгийн 370 гаруй сурагчдад байгалийн ухааны гүнзгийрүүлсэн чиглэлээр сургалтыг зохион байгуулж, сургалтын таатай орчин, суралцагчдын сурлагын чанар, амжилтад ахиц гаргахын төлөө хамт олноороо зорилго, сэтгэл нэгдэн “Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ” уриатайгаар ажиллаж байна. Бага ангиас эхлэн гадаад багштай англи хэлний хичээл, дунд ахлах ангиудад Япон хэлний хичээлийн хөтөлбөрийг нэвтрүүлж, төгсөгчид IELTS, TOEFL, JLPT зэрэг шалгалтад бэлтгэн цаашлаад гадаадын тэтгэлэгт хамрагдах нөхцөлийг сурагчдадаа бүрдүүлж, орон нутгаас олон улсын түвшинд хүргэх боловсрол олгохыг эрхэмлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго:[засварлах | кодоор засварлах]

Сургалтын таатай орчныг бүрдүүлж, багшийн хөгжлийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдартай, Монгол ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, зөв хандлагатай бие даасан иргэнийг бэлтгэнэ.

Алсын хараа:[засварлах | кодоор засварлах]

Олон улсад өрсөлдөх чадвартай эх оронч бие даасан иргэдийг бэлтгэх.

Уриа:[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.

Үнэт зүйл:[засварлах | кодоор засварлах]

Бүхнийг сурагчдадаа ээлтэй байхаар хийж, хамтдаа шинийг эрэлхийлэх нь бидний зарчим, үнэт зүйлсийн нэг.

Бага ангийн сургалтын хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Steam хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Эрдмийн эхлэл” ЕБС-ийн бага ангийн  сургалтын хөтөлбөрийн хамгийн чухал  ЦӨМ хэсэг бол STEAM олон улсын сургалтын хөтөлбөр бөгөөд үүний үр дүнд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, бүтээлч чадварлаг хүмүүн болж төлөвшүүлэхээр ШИМТ боловсролын байгууллагатай хамтран ажиллаж байна.

STEAM гэдэг нь (Science, Technology, Engineering, Art, Math) гэсэн үгийн товчлол бөгөөд математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн сэтгэлгээтэй хослуулан олгож, уламжлалт сургалтын аргаас ялгаатайгаар бага насны хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяас, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхэд чиглэдэг.

IQ хичээл[засварлах | кодоор засварлах]

“Оюуны чадварын IQ төв”-ийн  I-V түвшиний хичээлүүдийг  1-р ангиас эхлэн 7 хоногт 2 цагаар ордог бөгөөд түвшин бүр нь  60  цагийг хичээл байдаг.

Хүүхдийн оюуны чадвар 2-16 насанд хурдтай нэмэгддэг. Энэ үеийг “Оюуны хөгжлийн нас” гэдэг. Уг хөтөлбөр нь  ЕБС-ийн цөм хөтөлбөрийг дэмжих ба бага ангийн сурагчдад зориулсан оюуны хөгжил, сэтгэх чадварыг хөгжүүлэх шилдэг хөтөлбөр юм.  

Хичээлийн агуулга:

  • Сэтгэн бодохуй  
  • IQ бодлого, дасгал
  • Логик сэтгэлгээ
  • Оюун ухаанаа хөгжүүлье
  • Ухаан сорих бодлого
  • Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом

Бага ангийн англи хэл[засварлах | кодоор засварлах]

Бага ангийн англи хэлний хичээл нь 1-р ангиас эхлэн гадаад багш 7 хоногт 2 цагаар , 2-5-р ангид  7 хоногт  Америк багш 2 цаг, Монгол багш 1 цагаар   дүрс, бичлэг,  дуу хөгжим ашиглан төрөл бүрийн тоглоомын аргуудаар дамжуулан хүүхэд төрлөх хэлээ сурч буй мэт  энгийн байдлаар ачаалал авахгүй сургадгаараа онцлог.

Мэдээлэл технологийн суурь хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн технологийн хичээлийг зориулалтын кабинетэд сургалтын таатай орчинд сонирхолтойгоор сургадаг.Мэдээллийн технологийн боловсролыг 3-12 ангийн сурагчдад кодчиллын хөтөлбөрөөр дунд, ахлах ангид хөгжүүлэх дугуйланг хичээлллүүлснээр бага ангиас кодчиллын хөтөлбөрт хамрагдан суралцаж, дунд ахлах ангидаа кодчиллын төсөл бичих, жижиг хэмжээний апп, тоглоомыг хийж, мэргэжлийн программистуудын Front end төрлөөр хөгжүүлэх чадварт суралцаж байна.

Гурвалсан уулзалт[засварлах | кодоор засварлах]

Анги удирдсан багш, эцэг эх, сурагчдын гурвалсан уулзалтыг улиралд 1 удаа тогтмол зохион байгуулдаг.  Мөн эцэг эх, асран хамгаалагдыг хичээлд урьж суулгах, сэтгэл ханамжийн судалгаа  авах зэргээр санал хүсэлтийг авч, түүний мөрөөр хамтран ажилладаг ба эцэг эх, асран хамгаалагчийн  оролцоог эрхэмлэн ажиллаж байна.

Дунд ангийн сургалтын хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Гүнзгийрүүлэн судлах хичээлүүд[засварлах | кодоор засварлах]

Математик, Физик, Хими, Мэдээллийн технологи , Англи хэл хичээлийг нэмэлт цагаар гүнзгийрүүлэн судалдаг.

Математик

  • Математикийн  суурь боловсролын хөтөлбөрийг илүү цагаар орж,  сурагчдын практик дээрх тооцоолол,  зурж бичих математикийн хэлээр илэрхийлэх чадварыг  дэмжиж ажилладаг.
  • Хичээлийн хоцрогдолгүй суралцахад анхаарч хүүхэд бүрийн ойлголтын баталгаажуулж,  хоцорсон сэдэвт нэмэлт  давтлага өгдөг.

Физик

  • Физикийн шинжлэх ухааны анхны ухагдахуунуудтай танилцаж, хэмжилт туршилт хийж, өөрийн үгээр тайлбарлана.
  • Хөдөлгөөн болон цахилгаан соронзонгийн тооцоот бодлогыг ахисан түвшинд бодох чадварыг эзэмшинэ.
  • Гарын доорх материалаар сонирхолтой тоглоом хийнэ.
  • Орчин үеийн ШИМТ+ /STEAM/ хөтөлбөрийн дагуу  электрон техникийн чиглэл, ARDUINO робот чип хөгжүүлэх мэдлэг,чадвар эзэмшинэ.

Группын систем[засварлах | кодоор засварлах]

Сурагч бүрийн түвшинг тодорхойлон ахицыг үнэлж, гүйцэтгэлийг тогтмол сайжруулах зорилгоор англи хэл, математикийн хичээлийг группийн системээр үздэг.

Нэмэлт дугуйлангууд[засварлах | кодоор засварлах]

  • Тооцоолон бодох физик
  • Мэдээллийн технологи
  • Төгөлдөр хуур
  • Морин хуур
  • Steam технологийн дугуйлан
  • Сагс, Волейбол
  • Эко клуб
  • Өсвөрийн улаан загалмай
  • Өсвөрийн цагдаа
  • Илтгэх урлагийн дугуйлан

Ахлах ангийн сургалтын хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Ахлах ангийн хичээлийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Математик

  • Математикийн  онолын мэдлэгээ ашиглан  амьдрал  дээрх зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж ажилладаг.
  • Дотоодын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад нэмэлт цагаар бэлддэг.
  • Гадаадын их дээд сургуулийн шалгалтад  бэлтгэх нэмэлт хөтөлбөрийг туршин ажиллаж байна.

Физик

  • Физикийн бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг Японы ахлах сургуулийн хөтөлбөрөөр баяжуулан хэрэгжүүлж байна.
  • Япон, англи хэл дээр физикийн төрөлжсөн сургалтыг зохион байгуулж гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлддэг.
  • ШИМТ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн туршилт судалгаа хийж,  ARDUINO робот чипийг өндөр түвшинд хөгжүүлэн кодлох чадварт суралцдаг.

Англи хэл

  • Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог.
  • Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог.
  • Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ

Гадаад хэл ба тэтгэлэг[засварлах | кодоор засварлах]

Англи хэлний бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр яриа, бичих,  сонсох, унших чадварыг хөгжүүлэх хичээл ордог. Хичээлийг Америк, Монгол багш зааснаар сурагчдын  англи хэлний дүрмийн болон  хэрэглээний чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодог. Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдад IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэнэ.

Карьер хөгжил[засварлах | кодоор засварлах]

Мэргэжил сонголтыг зөв хийхэд зөвлөж, карьер хөгжлийн бодлогоор дэмждэг.Сургууль дээрээ “Карьер хөгжлийн алба”-ыг байгуулан ахлах ангийн сурагчдыг өөрийгөө таних, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, гадаад, дотоодын их дээд сургуулиа сонгон суралцахад нь зөвлөн чиглүүлэх, мэргэжил сонголтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Япон улс руу аялах хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Эрдмийн эхлэл сургууль нь жил бүр Япон орны соёл, ёс заншил, бага дунд ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр арга зүйтэй танилцаж, туршлага судлах аяллыг багш сурагчдадаа зохион байгуулдаг билээ. Энэхүү аялал нь багш нарын сургалтын арга зүйг сайжруулахад дэмжлэг болохоос гадна хүүхэд хүмүүжүүлэх аргачлалыг судалж сургуульдаа хэрэгжүүлэх судалгаа хийгдэх юм. Сурагчдын хувьд өндөр хөгжилтэй Япон оронтой танилцаж, цаашдаа сурч хөгжих хандлагад нь томоохон мотиваци болох, шинэ соёлын орчныг танин мэдэх, мартагдашгүй дурсамж бүтээх олон давуу талтай.