Jump to content

Эрдэнийн Очир одон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнийн Очир

ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶᠢᠨ
ᠸᠴᠢᠷ
ᠣᠳᠤᠨ

Богд хааны зарлигаар 1913 онд "Эрдэнийн Очир" одонг баталж дүрмийг нь гаргажээ.

Эрдэнийн очир одон нь тэргүүн, дэд, гутгаар хэмээх гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн одон дотроо гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн Эрдэний Очир одон солбисон алтан очир үүний төв дунд ба толгой дор нь цөм сувд шигтгээд ард нь “Монгол Улсын эртний Богд хаан Чингисийн Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаан эзэн дор өргөмжлөн олгоно. Тэргүүн зэргийн хоёрдугаар зэргийн Эрдэнийн Очир нь солбисон алтан очир, үүний төв дунд дор нь сувд, толгой дор нь улаан эрдэнэ чулуу шигтгээд ар дор нь “Монгол Улсын эртний богд Халхын Очир Автай сайн хааны Эрдэний Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаан эзний тайж, Чин ван дор олгоно. Тэргүүн зэргийн гуравдугаар зэргийн Эрдэнийн Очир нь солбисон алтан очир, үүний төв дундад ба толгой дор нь цөм улаан эрдэнэ чулуу шигтгээд ар дор нь “Монгол Улсын шарын шажны эзэн анхдугаар дүрийн Богд Живзүндамба ламын Эрдэнийн Очир” хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын угсаа ван, гүн, улсын нагац нарт олгоно. Дэд зэргийн одон дотроо дөрвөн зэрэг. Дэд зэргийн одонг Монголын түшмэдийн зэргээр вангийн, бэйлийн, бэйсийн, гүнгийн зэргээр одонгуудыг дэс дараалан нэрлэж одонгийн ар талд дэсийг монгол үсгээр цоолборлон үйлдэж олгоно. Гутгаар зэргийн одон таван зэрэгтэй. Энэ нь түшмэлийн таван зэргээр тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр, тавдугаар зэрэг хэмээн ялгаварлан тогтоожээ.