Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр буюу ГОК-ийн захирал байсан Ш.Отгонбилэг нь захирал байх үедээ үйлдвэрийн хөрөнгийг хэрхэн ямар хяналтгүйгээр хувийн зорилгоор ашигласан болон бусдад ашиглуулсан тухай үнэн баримтууд түүнийг захирлаас хүчээр огцруулсаны дараа ил тодорхой болж эхэлсэн. тухайлбал Монгол улсын өмч болох Эрдэнэтын зэс-молибдений орд,түүнийг олборлож байгаа и уурхай, Уулын баяжуулах үйлдвэр зэрэг нь "Эрдэнэт концерн" гэсэн нэртэй Ш.Отгонбилэг гэдэг хувь хүнйи өмч болсон байсан ньтөрийн өмчийн хорооны шалгалтаар ил болсон байна. Үүнээс гадна хангамж нэрээр чанаргүй, тухайн үед хоцрогдсон эсвэл ашиглахаа болсон маш олон төрлийн бараа материал багаж, техник, тоног төхөөрөмжүүдийг зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр, хатуу валютаар авч байсан нь үйлдвэрийн агуулахыг дүүргэсэн бөгөөд 20-40 жилийн үйлдвэрийн хэрэгцээг хангахаар байсан бйана. Үүнээс гадна хувь хүн болон байгууллагуудад хандив, тусламж нэрээр үйлдвэрийн мөнгийг зарцуулсан гээд ихээхэн хэмжээний хөрөнгөтэй холбоотой ашиглаж шамшигдуулсан хэргүүд байжээ. Ш.Отгонбилэгийг ажлаас халан холбогдох байгууллагад хэргийг нь шалгуулахаар шийдвэрлэсэн 1997 онд Ш.Отгонбилэг ажлаа хүлээлгэн өгөлгүй тамга тэмдэгээ аван зугатан алга болж Монгол улс даяар эрэн сурвалжлагдаж байсан. Гэвч тухайн үеийн Монгол улсынерөнхийлөгч Б.Багабанди түүнийг өөрийн өргөөнд нуун хаацайлсан ба дараа улстөрчдийн хар тохиролцооны дагуу Ш.Отгонбилэгтэй холбоотой хэргүүд замхрасан түүхтэй