Эрдэнэцогтын Содонтогос
Эрдэнэцогтын Содонтогос (1974 онд Улаанбаатар хотод төрсөн) олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1974 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул сэхээтэн Эрдэнэцогтын гэр бүлд 8 хүүхдийн нэг болж төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Гадаад хэлний дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй. БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1995 онд НҮБ-ын Хүн амын санд орчуулагч.
- ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газар, ҮАБЗ-д шинжээч.
- 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, шадар туслах.
- 2015 оноос Монголын Мянганы сорилтын Сангийн гүйцэтгэх захирал.
- "Монголиа майнинг журнал" сэтгүүл үүсгэн байгуулагч.
- Монголын үндэсний олон нийтийн телевизийн англи хэлээрх "Face to face" нэвтрүүлгийн хөтлөгч.
- 2022 оны 11-р сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилсон. 2025 оны 6-р сарын 16-нд өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эгч Э.Сонинтогос Соёл урлагийн их сургуулийн гүйцэтгэх захирлаар 15 ажиллаад тэтгэвэрт гарсан. Дүү Э.Сарантогос Канадын элчин сайдаар ажиллаж байна.
Шүүмж
[засварлах | кодоор засварлах]Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилчдаа дарамталж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж байжээ.
МОНЦАМЭ агентлагийн ажилтнуудаас дарамталсан гомдол гаргасан.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- [1]Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо
- Монцамэ агентлагийн дарга Э.Содонтогос өргөдлөө өгч, чөлөөлөгджээ
- Э.Содонтогосыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
- Онцлох мэдээ: Э.Содонтогос
- Э.Содонтогос даргыг бид хүндэтгэж ажилласан. Өөдөөс нь тайлбар тавьсан ажилчдыг доромжлон хашхирах зэргээр бүдүүлэг үйлдэл их гаргадаг байсан
- МОНЦАМЭ агентлагийн ажилтнуудын гомдол болон Э.Содонтогос даргын хариулт