Jump to content

Эрдэнэ сумын Мэргэжлийн Cургалт Үйлдвэрлэлийн Төв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)- Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Монгол Улсын боловсролын байгууллага. 2024 оноос Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник Коллеж болсон.

Энэхүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сум байтугай аймаг, нийслэлийн хэмжээнд төрийн соёрхол хүртсэн цөөн сургуулийн нэг. “Алтангадас” одонтой байгууллага ажээ. Эрдэнэ сумын МСҮТ 300 гаруй оюутан, 50 багш, ажилтантай 12 мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн эрх авсан анхны боловсролын байгууллага юм. Эрдэнэ сумын МСҮТ өнгөрсөн хугацаанд 24 мянган ажилтан бэлтгэжээ. Газар тариалангийн салбарт гэхэд 14 мянган ажилтан бэлтгэж 20 хөдөлмөрийн баатар, найман гавьяат, улсын аварга 300 гаруйг төрүүлжээ. Тус төв нь атрын аянд зөвхөн 1990 он хүртэл 15 мянга гаруй трактор, комбайнчин бэлтгэсэн түүхтэй.  “Эрдэнэ” МСҮТ нь “Архустын сургууль комбинат” нэрээр 60 жилийн турш  алдаршсан, 22000 мэргэжилтэй ажилчдыг эх орныхоо бүтээн байгуулалтанд бэлтгэн нийлүүлж, 20 хөдөлмөрийн баатар, 8 гавьяатыг төрүүлсэн байна.

Гадаад харилцааны хувьд БНХАУ, ОХУ, БНЧУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна. Чех улсын үйлдвэрлэгч компаниудын форум уулзалтад 2017 онд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр очиж уулзаад, тэндээс дөрвөн компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмж нийлүүлэх болон төгсөгчдөө сургах, сүү сүүн бүтээгдэхүүний ажилчид бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Одоогоор төгсөгчдөө Чехийн томоохон үйлдвэрүүдэд дадлагажуулдаг. БНХАУ-тай “Монгол малчин” хөтөлбөр дээр хамтарч ажиллаж байна.

2024 онд тус Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь Политехник Коллеж статустай болсон юм.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.