Jump to content

Эрх зүйн судалгааны төв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрх зүйн судалгааны төв ТББ (LRC NGO) нь 2010 онд үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь хүний эрхийг, ялангуяа эрх зүйн аливаа зөрчлийн улмаас хохирсон хохирогчийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилт, уялдаа, үр нөлөөг шинжлэх ухааны үндэстэй судалж, холбогдох асуудлаар дүгнэлт, санал, зөвлөмж гарган хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нийтэд сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар, мөн иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах, өөрийн үндсэн зорилгын хүрээнд мэдээллийн сан бий болгох, холбогдох хууль тогтоомжийн системчлэлийг тогтмол хийж, сурталчлах ажлыг зохион байгуулж эрхэлнэ.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Вива оффис төв, 302 тоот.