Эрээнхүү Одгэрэл
'''Эрээнхүүгийн Одгэрэл''' (Топ модель Одгэрэл; 1967 оны 11 сарын 11 Улаанбаатарт төрсөн) нь Монголын "Мөнхийн залуу" гэх тодотголтой үзэсгэлэнт бүсгүй
Аав нь түүнийг хоёр настайд нь өнгөрсөн. Тиймээс ээж нь долоон хүүхэд өсгөх хэцүү тул даваагаас баасан гариг хүртэл өнждөг 24 цагийн цэцэрлэгт явдаг байжээ. Тэрээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Бага ангид байхдаа цүнхээ орцныхоо хаалганы ард тавьчихаад тоглох эсвэл бүжгийн дугуйланд явчихдаг байсан. Мөн хичээлдээ суух тун дургүй байсан бөгөөд заримдаа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж таслаад, багшаасаа банга хүртэж байсан аж. Түүнд анхны захиа их эрт буюу гуравдугаар ангид ирж байжээ. 5б-ийн нэгэн шар хөвгүүн парампушкин цаасан дээр “хоёулаа үерхэе” гэсэн захиаг анх өгч байжээ. Э.Одгэрэл багадаа ээждээ зориулж шүүдрийн ус цуглуулж, цай чанаж өгч байжээ. Түүний ээж Кино үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд “Давааны цаана даваа” киноны зураг авалтын үеэр бяцхан Одгэрэл навч болгоны дор аяга тосоод, даарсан хөлөө үнээний халуун хэвтэр дээр гишгэж дулаацуулсаар балга хүрэхгүй шүүдрийн ус авчирч, ээждээ өгч байсан аж. Түүний шүлгүүдийг нэгтгэвэл ном гаргах хэмжээнд хүрч мэднэ. Тэрбээр сэтгэл нь хөдөлсөн, гэгэлзсэн үедээ шүлэг тэрлэх дуртай бөгөөд гэм нь түүнийгээ хэнд ч үзүүлэхгүй нуухыг илүүд үзэж, хааяахан уншиж, тайтгардаг тухайгаа ярьж байв.