Эрүүл мэндийн технологийн сургууль
ЭМШУИС–ийн бүрэлдэхүүний Эрүүл Мэндийн Технологийн сургууль нь анагаах ухааны боловсрол эзэмшүүлдэг ууган сургууль бөгөөд 80 гаруй жилийн баялаг түүхтэй, эрдмийн их өргөө юм. Монгол улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, одоо төгсөлтийн өмнөх сургалтаар 14 мэргэжилтэн, төгсөлтийн сургалтаар докторантур, магистрантурт, төгсөлтийн дараах сургалтаар төрөлжсөн нарийн мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулдаг.
"Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн, сургалт, судалгаа, эрүүл мэнд, технологийн үйлчилгээний нэгдлийг хангасан, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр нийгэмд өрсөлдөх чадвартай анагаах ухаан, эрүүл мэнд, технологийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Үндэсний хэмжээний жишиг сургууль болно" хэмээн эрхэм зорилгоо тодорхойлон оюутан залуучуудынхаа сурах их үйлсийг дэмжин ажиллаж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын лабораториудыг сургалтандаа ашиглаж байна.