Jump to content

Эсийн амьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эсийн амьсгал гэдэг нь эсүүд сахар задлан, ашиглаж болох эрч хүч гаргаж авах үйл явц юм. Эсийн амьсгал нь хоол хүнсийг авч, үүнийг эсийн эрч хүч болгон ашигладаг АТФ (энерги хадгалж, зөөх молекул - аденозин трифосфат) хэмээх химийн нэгдэл үүсгэдэг.

Ерөнхийдөө энэ үйл явц хүчилтөрөгчийг ашигладаг ба үүнийг аэроб амьсгал гэж нэрлэдэг. Энэ нь дөрвөн үе шаттай: гликолиз, холбоос урвал, Кребсийн цикл, ба электрон зөөвөрлөх гинж. Энэ нь эсүүдэд ажиллахад шаардлагатай эрч хүчийг хангах АТФ-ийг үйлдвэрлэдэг. Эсийн амьсгал нь бүх амьд биетнүүдийн эсэнд болдог хэрэгтэй гол үйл явц юм. Амьсгал нь хүчилтөрөгч хэрэгтэй аэроб эсвэл анаэроб гэсэн хоёр төрөл байдаг ; зарим амьд биетүүд аароб болон анаэроб амьсгалын хооронд сольж, хоёуланг нь ашиглаж болдог.

Хэрэв эсүүд хангалттай хүчилтөрөгч авахгүй бол анаэроб амьсгалыг ашигладаг бөгөөд энэ нь хүчилтөрөгчийг ашигладаггүй. Гэвч энэ үйл явц нь сүүн хүчил үүсгэж, хүчилтөрөгч ашигласан үедээс илүү үр дүнгүй байдаг.

Хүчилтөрөгч ашигладаг аэроб амьсгал нь илүү их эрч хүч үйлдвэрлэдэг бөгөөд сүүн хүчил үүсгэдэггүй. Энэ нь бас нүүрстөрөгчийн давхар исэл хэмээх хаягдал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь цусны эргэлтийн системд ордог. Нүүрстөрөгчийн давхар исэл нь уушгинд хүрч, тэнд хүчилтөрөгчөөр солигддог. Амьсгалд оролцдог урвалууд нь Catabolic буюу том молекулуудыг жижиглэж, жижиг болгон, их хэмжээний энерги бий болгох урвалууд багтдаг (ATP). Амьсгал нь эсийн үйл ажиллагааг явуулахад хэрэгтэй химийн энергийг бий болгох эсийн гол түлхүүр үйлдлүүдийн нэг юм. Ерөнхий урвал нь олон био-химийн алхмуудаар, үйл явцаар бий болдог, нэг жишээ нь redox урвал буюу нэгээс нөгөөд электрон дамжуулах үйл явц юм. Ер нь эсийн амьсгал нь ерөнхийдөө огцом шатах урвал ч гэсэн энгийн бус байдал нь гэвэл энэ нь олон тооны урвалаас удаан, тогтвортой байдлаар энерги гардагт байгаа юм.

Эсийн амьсгал

Аэроб эсийн амьсгалын хялбаршуулсан томъёо нь:

C6H12O6 + 6O2 → 6CO2 + 6H2O + Эрч хүч (АТФ байдлаар)

Үгийн томъёо нь:

Глюкоз (сахар) + Хүчилтөрөгч → Нүүрстөрөгчийн давхар исэл + Ус + Эрч хүч (АТФ байдлаар)