Юкстагломеруляр аппарат
Юкстагломеруляр аппарат нь өгсөх, уруудах артериолд байрлах өөрийн эс, Macula densa эс болон юкстагломерулярын мезангийн эс болох polkissen зэргээс бүрдэнэ. ЮГА-ын гол үүрэг нь ренин ялгаруулах юм. Бөөрөнд ирэх цусны даралт 90 мм м.у.б-аас бага болоход бөөрний барорецептор цочрон улмаар ренин үүсэлтйг нэмэгдүүлнэ. Ренин нь пептидаза бөгөөд элэгнээс үүссэн ангиотензиногенийг аминхүчлийн дарааллаар нь салган ангиотензинI болгоно. Уушгинаас ялгарах ангиотензин хувиргагч фермэнт нь ангиотензинI-ийн 2 аминхүчлийг салгах байдлаар ангиотензинII болгон хувиргана. АнгиотензинII нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас Альдестрон ялгаруулахыг өдөөх ба энэхүү даавар нь биеэс давс ус ялгарах процессыг бууруулж биед эргэлдэх шингэний хэмжээг ихэсгэнэ. Мөн ангиотензинII нь цусны судасны хананд байрлах өөрийн рецептортой холбогдон цусны судсыг нарийсгах замаар цусны даралтыг ихэсгэнэ.