Юрий Орлов

Юрий Орлов

Юрий Александрович Орлов (1893 оны 5-р сарын 31-нд төрж, 1966 оны 10-р сарын 2-нд нас барсан) — Оросын, Зөвлөлтийн зоологич, палеонтологич. Биологийн ухааны Доктор (1934), 1953 оноос ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Лениний төрийн шагнал 1967 онд нөхөн олгосон.

1945-1966 онд ЗХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.

Ю.Орлов 1946, 1948, 1949 онуудад Иван Ефремовын удирдсан, Монголд хийсэн палеонтологийн экспедицид шинжлэх ухааны зөвлөхөөр оролцож байжээ.

Оросын Москвагийн Палеонтологийн мүзейг 1966 онд Ю.Орловын нэрэмжит болгосон байна.