Юрий Тарич
Юрий Викторович Тарич (белорус. Юрый Віктаравіч Тарыч; 1885 оны 1-р сарын 12-нд Оросын эзэнт гүрний Плоцк /өнөөгийн Польш/ хотод төрсөн- 1967 оны 2-р сарын 21-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн кино найруулагч, кино зоилч. Зөвлөлт Оросын Урлагийн гавьат зүтгэлтэн (1935).
Намтар
[засварлах | кодоор засварлах]1903-1905 онд Москвагийн Их сургуулийн хулийн ангид сурч байгаад хувьсгалын сурталчилгаа хийсэн гэж буруутгагдаад баривчлагдаж шоронд суусан. 1906 онд Сибирийн Тобольской мужийн Тара тосгонд цөллөгдсөн байна.
Хэдэн жилийн дараа Тобольск хот руу нүүж орон нутгийн драмын театрын жүжигт оролцож, дараа нь Чит, Благовещенск, Хабаровск, Тамбов зэрэг бусад мужийн тайзнаа тоглосон байна. 1917 онд тэрээр Москва руу нүүжээ.
1920 оноос Кремлийн театрт 5 жил хувьсгалын жүжгүүдэд тоглож байжээ. Ленинградад ажиллаж байсан бөгөөд сүүлд Беларусийн кино урлагийн үндсийг тавилцахад оролцсон байна.
Дэлхийн 2-р дайн эхэлснээр түүнийг студитэй хамт Алма-Ата хот руу нүүлгэн шилжүүлж, Төв Нэгдсэн кино студид ажиллажээ.
1943-1945 онд "Монголкино" кино студийн (БНМАУ) уран сайхны удирдагч байсан. Энэ үед Монголын кино урлагийг байгуулахад оролцож байжээ.
1946-1947 онд ЗХУ-ын "Союздетфильм" кино студийн зохиолын хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
1948 оноос хойш тэрээр гурван жилийн турш "Кино жүжигчний Театр-студийн" захирлаар ажилласан.
1950-иад оны эхээр тэрээр "Беларусфильм" кино студид олон тооны шинжлэх ухааны алдартай, уран сайхны баримтат киноны зураг авалт хийсэн.
1954 оноос - Москвагийн шинжлэх ухааны киноны студийн найруулагч.