Явган сорвоо
Appearance
Явган сорвоо - (Англи: Calamagrostis epigejos), (Орос: Вейник наземный)
Явган сорвоо 80-100 см өндөр, өргөн шугамласан том хатуу навчтай, үндэслэг ишт нуга хээрийн үет ургамал. Өтгөн босоо, том залаа баг цэцэгтэй.
Дөрөвдүгээр сарын сүүлчээс ургаж эхлээд наймдугаар сард үр сууж хагдарч борогшино. Ойт хээр, хээрийн бүсэд тохиолдох бөгөөд гол мөрний хөндий, дэнж дагасан нарсан төгөл хужирлаг ба марцлаг нугын зах сэжүүр, ширэгжсэн элс тогтворгүй нуранги сийрэг хөрстэй гуу жалга, элсэн манхны захыг тойрч ургадаг.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 37]
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Агуулах дахь «Явган сорвоо» зургийн цомог