Jump to content

Ядамсүрэнгийн Баяраа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ядамсүрэнгийн Баяраа, Энэтхэг улс Бангалор хот (2013 он)

Ядамсүрэнгийн Баяраа нь орчин үеийн монголын зохиолч, утга зохиол судлаач, нийтлэлч юм.

1988 онд Увс аймгийн Зүүнговь сумд төрсөн. 2010 онд МУИС-ийн ГХСС-ийг Франц-Роман судлаач мэргэжлээр, 2012 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Яруу найргийн “Боргихон талын уянга” /2003/

Нэг урлаг” /2008/

Энэхүү номонд түүний оюутан цаг үедээ бичсэн чөлөөт сэтгэлгээний шүлгүүд багтсан болно.

Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” /хамтарсан.2010/

“Цөн” /2011/ номууд хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Өдгөө “Үндэстний тойм” сэтгүүлийн орлогч эрхлэгч, СУИС-ийн Тайз Дэлгэцийн Урлагийн Сургуульд багшаар ажиллаж байна.