Ядамын Долгоржав
Ядамын Долгоржав Монгол Улсын Гавьяат багш, философийн ухааны дэд эрдэмтэн
НАМТАР
[засварлах | кодоор засварлах]1953 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. 1978 онд ЗХУ-н Ростовын их сургуулийг философийн багш мэргэжлээр төгссөн.
1978-1990 онд МУИС-д багш, орлогч декан, декан.
1991-2001 онд Нийгмийн ухааны институтийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр нийгмийн ухааны академийн ректор, Удирдлагын академийн захирал, дэд захирал, Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх.
2001-2008 онд Куба улсад Монгол улсаас суух Элчин сайдаар тус тус ажиллажээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]2000 онд Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнал.
2005-6-22нд №166 тоот зарлигаар МУ-ын Гавьяат багш цол хүртсэн.
Бүтээл туурвил
[засварлах | кодоор засварлах]1990 он дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Профессор цолтой (2000). Багшаар ажиллах хугацаанд нийгмийн ухаан, философи чиглэлээр олон зуун оюутанд хичээл зааж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулжээ. Дангаараа болон бусадтай хамтран 17 ном, товхимол, гарын авлага, 22 эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүлэл туурвиж, 14 ном редакторласан буюу эмхэтгэсэн байна.[1]
- ↑ Марта С. (2022). Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар /1942-2022/. Бэмби сан хэвлэлийн газар. p. 277. ISBN 9789919000769.