Як-130

Як-130
Як-130, МАКС 2009
Үүрэг/төрөл Ахисан түвшний сургуулилтын / Хөнгөн довтолгооны
Гарал Орос
Үйлдвэрлэгч Яковлев
Анхны нислэг 1996 оны 4 сарын 26
Танилцуулагдсан 2010 оны 2 сар[1]
Статус Active
Гол хэрэглэгч Оросын Агаарын Хүчин
Үйлдвэрлэсэн тоо 46
Нэгжийн өртөг $15 сая[2]
Сайжирсан загвар Аления Айрмаччи-346 Мастер

Як-130 нь сургалт-байлдааны болон дайрагч онгоц юм. Энэхүү онгоцыг ОХУ-ын Яковлевийн нэрэмжит зохион бүтээх товчоо Италийн Айрмаччи компанитай хамтран зохион бүтээсэн байна. Онгоцыг зохион бүтээсэн зорилго нь орост ашиглаж байсан сургалтын тийрэлтэт Л-39 онгоцыг солих явдал байжээ. Як-130 онгоцыг 2009 оноос эхэлж гаргасан. 1991 оноос зураг төсөл нь эхэлсэн, анхны туршилт нь 1996 онд хийгдсэн, 2009 оноос ОХУ-ын Агаарын хүчинд нэвтэрсэн. Як-130 нь 4-р үеийн байлдааны онгоцнуудын үзүүлэлтүүдийг ерөнхийд нь агуулж чадсан, 3000кг хүртэл байлдааны ачаа тээдэг.

Монгол улс 2012 онд “Irkut” корпорацаас 15 ширхэг “Як-130” онгоц хүлээн авсан бөгөөд 2020 он хүртэл дахин 65 онгоц худалдан авах төлөвлөгөөтэй. [3]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Яковлев Як-130 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]