Jump to content

Януш Камински

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Януш Камински

Януш Зигмунт Камински (польш. Janusz Zygmunt Kamiński; 1959 оны 6-р сарын 27-нд Польшийн Зиембице хотод төрсөн) — польшийн кино зурагчаач, найруулагч, продюсер. "Шиндлерын жагсаалт", "Байлдагч Райныг аварах" гэсэн киногоор Оскарын шагналын "шилдэг зураглаач"-ийн шагнал хүртсэн.

Алдар найруулагч Стивен Спилберг "Шиндлерын жагсаалт" (1993) киноноос хойш түүнтэй үргэлж хамтран ажиллаж ирсэн байна.

Януш Камински Польшийн Зиембице хотод эх Явига Челнер, эцэг Мариан Камински нарын гэр бүлд төржээ. Ерөнхий сайд Войцех Ярузельский 1981 онд Польшид цэргийн байдал тогтоосны дараа 21 настайдаа АНУ руу цагаачилжээ.

Тэрээр 1982-1987 онд Чикагогийн Колумбийн коллежид кино урлагийн чиглэлээр суралцаж, AFI консерваторид шилжиж, Дүрслэх урлагийн магистрын зэрэг хамгаалсан.