Jump to content

Японы архитектур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Японы архитектурын гол шинж чанар

[засварлах | кодоор засварлах]

Байгалийн өвөрмөц нөхцөл, нэн ялангуяа далайн давалгаа, газар хөдлөл , үер  зэрэг нь япончуудыг бат бэх бөгөөд арвич хямгач, өөрөөр хэлбэл цомхон хэрнээ  тохитой барилгабайгууламж бүтээх санал тавьж байлаа. Эртнээс модыг  барилгын гол материал болгосон нь хөнгөн авсаархан, хануудыг нь  улирлын байдалд тохирууланөөрчлөх зэрэг давууталтай байв. Ихэнх  тохиолдолд  барилга  газраас хөндий,  модон тулгуур дээр байрлах нь доргилт чийгнээс  хамгаалах зориулалттай юм. Эртний японы архитектурын гол нэгэн шинж чанар бол барилгын дээвэр юм. Сүрлээр хийсэн энэхүү дээврүүд нь олон төрөл байх бөгөөд Япон улсад зуу зуун дамжин уламжлагдаж ирсэн. Эртний Японы барилгуудын дээврүүд нь үлэмж том хэмжээтэй бөгөөд энэ нь барилгыг сүрлэг үзэмжтэй харагдуулдгаараа бусад орны архитектураас ялгаж өгч байгаа онцлогтой юм. Мөн барилгын дотор ханууд чөлөөтэй хөдлөх зохин байгуулалттайн дээр цонхны шилийг нимгэн цаас орлож байсан нь хурц нарны гэрлийг өрөө рүү жигд зөөлнөөр тусгах боломжийг олгож байв. Хөдөлгөөнт ханын ачаар барилгын дотоод орон зайг хүссэнээрээ өөрчилж олон цөөн эсвэл уужим жижиг өөрсдийн хэрэглээнд тохируулан барьсан байдаг.


Эртний архитектур

[засварлах | кодоор засварлах]

Эртний үе нь ойролцоогоор МЭӨ 5000 -аас Жомон,Яёоё болон Кофун хугацаа орно. Жомоны үе:Жомоны үеийг үндсэн 3н хэсэгт хувааж үздэг ба нэгт японы ихэнх хүн ам байгаль цаг уурын нөлөөнөөс ан хийж үндсэндээ ангийн болон хөдөө аж ахуйтай байсан гэдэг нь түүхээс харагддаг байна. Хоёрт цаг уурын үргэлж бороотой байсан тул гэр орондоо жижиг лонхтой түүний тусламжтайгаар борооны ус цуглуулж мөн орон сууц нь гүехэн ил задгай оромжтой байсан байна. Гуравт цаг уур улам хүйтэрч хүйтэн уур амьсгалтай болсон тул хүн амын тал гаруй хувь нь байгалийн шалгарлаар багасчээ. Тиймээс төвлөрсөн чулуун тойргийг ашиглаж байшин барилга хийх болжээ. Яёоёийн үе:Энэ үед Япон улс нь Хятадын Хан улстай харилцаа тогтоож Хятадын техникийн ур чавдар нь Япон улсын архитектурт ихээхэн нөлөөлжээ. Энэ үед Японууд метал багаж зэвсэг ашиглан газраас хөндийрсөн агуулах барьж эхэлсэн ба энэний илрэл нь Торо дахь Шизүака болох кабин юм. Зузаан модоор баригдсан энэ кабин нь 8н том багана дээр тогтох ба V хэлбэрийн сүрлэн дээвэртэй байсан байна. Кофуны үе:Кофун үгчилбэл "эртний шарил" гэсэн утгатай.Кофуны эхэн үеийн архитектур нь уулын дов толгодыг ашиглан нүхэлж түлхүүрний нүх хэлбэртэй болгож булшийг барьдаг байжээ. Кофуны сүүлийн үеэр дов толгод ашиглахгүйгээр хавтгай газар булшийг барьсан байдаг ба үүний нэг жишээ нь Дайсэн-Кофун юм.Нинтоку хааны булш бөгөөд булш нь 32га г хамрах бөгөөд булш нь дотроо чимэглэгдсэн байдаг. Үүний дараагаар буддын шашны чандарлах ёслол гарч ирснээр Кофуны үеийн булш замхран алга болжээ.

Асука болон Нарагийн архитектур

[засварлах | кодоор засварлах]

Асукагийн үеийн архитектурын өөрчлөлтөд хамгийн чухал нөлөө нь Буддын шашин орж ирсэн явдал юм. Түүнчлэн, Буддын шашин Японд бурханы сүм хийд буюу Синтогийн шашинг оруулсан.Дэлхий дээрх хамгийн эртний модон байшин нь Нара хотын баруун өмнө зүгт , Хорюдзигээс олж болно. Шотоку ханхүүгийн хувийн ариун сүм гэж 7-р зууны эхэн үед баригдсан , энэ 41 бие даасан барилгаас бүрдэнэ ; хамгийн чухал хүмүүс ордог танхим , гол мөргөлийн танхим , Кон-До ( Алтан Хана)нь Кайро буюу сүмээр хүрээлэгдэн оршдог.

Хэйжо-кё өнөөгийн Нара , Япон улсын анхны хот нь 708 онд байгуулагдсан юм. Өөрийн гудамж талбай, барилга байгууламжийн байршил Чанг-ван буюу Хятадын нийслэл дараа загварчилсан байна. Хот нь сүүлд Японд Буддын шашны мөргөлийн гол төв болсон байна. Тодажи буюу энэхүү сүм нь Хятадын Танг болон Сүйгийн хаанчлалын үед баригдсан ариун сүм юм. 16,2м өндөр хөшөө төв хэсэгт байх бөгөөд төв танхимыг Рушана Будда гэнэ.Энэ сүм нь Япон даяар Буддизмыг тараан дэлгэрүүлсэн сүм юм. Энэ сүмийн цөөхөн хэдэн хөшөө нь үлдсэн ба үлдсэн хөшөөгүүдийг Эдогийн үед сэргээн засварлсан. Төв талбайг тойроод Хоккэ-до хаалга болон Кофуку агуулах буюу Шосоин юм.

Улс орон даяар Буддын сүм нь хүчээ авч байсан тул Камму хаан энэ нөлөөнөөс зугтахаар шийдэж нийслэлээ Нагоакакёруу шилжүүлж мөн дараа нь Хэйаян буюу одоогийн Кёоторуу шилжүүлсэн. Хотын төлөвлөлт зэрэг нь мөн хятадын хэв маягийг агуулсан байсан хэдий ч Японы архитектурын гол онцлох шинж амтыг мэдрүүлхээр байжээ. Чулуу , шохойн зуурмаг , шавар гэх мэт материал нь хасагдаж энгийн модон хана, шал, хуваалтууд нь түгээмэл болж байсан юм. Нарс ( мацу ), шинэс,хуш зэрэг модыг ашиглах нь нийтлэг байсан байна. Майлс модоор нэг төрлийн дээвэр хийхэд ашиглаж байжээ. Энэ хугацаанд дээврийг ашиглан ус зайлуулах шийдлийг олсон юм. Нийслэлд барилгын хэмжээ нэмэгдэж эхэлсэн. Эзэн хааны ордон Шишиндэн нь сүүлийн шиндэн зүкүри болох язгууртны барилгатай төстэй загвартай. Загвар нь дотор цэцэрлэгтэй өргөн уудам үзэсгэлэнтэй орчинтой гадуураа барилга болон кабинаар хүрээлэгдсэн байдаг. Шиндэн зүкүний архитектур болох Бёодогийн Хоодо(1053 онд баригдсан) сүм нь Киото -ийн зүүн урд Үжи дэхь ариун сүм юм.Энэ сүм нь гол хэсэг болох тэгш өнцөгт хэлбэртэй барилга болон L хэлбэртэй далавчилсан корридортой. Дотор нь Амида өндөрлөгт байрлана. Райго буюу Амида бурхны зураг нь Хоодо ханан дээр япон маягаар зурагдсан байна. Энэ үед Буддын хийдүүдийн архитектурын хэв маяг Шинто шашны сүм хийдүүдийн хэв маягт нөлөөлж эхэлсэн байна. Жишээ нь Шинтогийн сүм хийдүүд хашаа модоо тод улаан өнгөөр будаж байжээ. Энэ үеийн сүүлээр минка хэв загвар гарч ирсэн энэ нь сүрлэн дээвэртэй сүрлэн барилгууд юм.

Камакурагийн болон Муромачигийн үе

[засварлах | кодоор засварлах]

Камакурагийн үе нь 1185-1333 ба дараах мурамачигийн үе нь 1336-1573ийг хамрана.Хүчтэй аадар бороо,газар хөдлөлт өвөл зуны цаг уур зэрэг уур амьсгалын хүчин зүйлээс хамааран Хятадын архитектурын шийдлээс татгалзсан юм. Камакурагийн үед Камакурагийн шогүний нь эзэн хааны шүүх нь Япон дахь эрх мэдлийг шилжүүлж эхэлснээр Гэнпэйн дайн болж (1180-1185) Нара болон Киотогийн олон уламжлалт барилга гэмтсэн байлаа. Жишээ нь, Кофуку-жи болон Тодажи 1180 онд шатсан байна. Эдгээр ариун сүм бунхан барилгууд нь хожим дахин сэргээгдсэн байна. Хэйаян болон Камакурагийн үед цэргийг батлан хамгаалхын зорилгоор олон барилга байгууламж барьж эхэлсэн бөгөөд тэндэхийн оршин суугчид нь хорих газар усны шуудуугаар хүрээлэгдсэн сууцанд амьдарч байсан ба энэ сууц нь букэ зүкүри хэмээн нэрлэдэг. 1333 онд Камакурагийн шогүний дараа Ашикага шогүний хааны үе ирсэн юм. нарийхан дээврийн хөндий болон тулгуурт тулгуурласан нэхмэл өё сүрлэн дээвэртэй энгийн барилгууд нь Ядоны цайны байшин(чашицү) нь энэ үед мөн гарч ирсэн. Мөн энэ үеийн цэцэрлэгийн гол жишээ нь Рёон-жигийн хуурай цэцэрлэг юм. Том чулуу, хиймэл гол, элс зэрэг элемэнтүүдээс тогтсон цэцэрлэг нь энгийн бөгөөд үзэмжтэй цэцэрлэг юм.

Энэ үе нь 1568-1600оныг хамаарна. Япон улс иргэний дайны урт хугацааны дараа нэгдэх үйл явцад орсон.Феодлизм хүчтэй өрнөж байсан ба мөн Япон улс гадаад харилцаа сайтай болж эхэлсэн юм.Дайн тулаан феодлизмийн үетэй холбогдуулан цайз хэрэм бэхлэлт барьж байжээ.Үүний нэг жишээ нь Цагаан дэглий цамхаг буюу Химэджи цамхаг. Энэ цамхаг нь 1618 днд баригдаж дууссан. Гол цамхаг болон хүрээлээд 3 жижиг цамхагаас бүрдсэн гүүр болон яган хүний замаар хоорондоо холбогдсон байгалийн материал болох цагаан чулуу бул чулуу ашиглан барьсан цамхаг юм. Энэ үеийн интерьер дизайны гол чимэглэл нь Бёобу буюу хөдөлдөг ханаар читмэглэгддэг байжээ. Энэ нь өрөөг тусгаарлаж мөн уламжлалт зургаар олон гайхатай утга санааг илэрхийлж байжээ.

Токуава хот нь 1603-0868 оныг хамрах бөгөөд энэ үеийн нийслэл нь Эдо хот бөгөөд Эдо хот нь одоогийн Токёо хот юм. Эдогийн үед олон нийтийн болон сууцын барлига зочид буудал, театр,хоолны газар усанд орох газар баригдаж эхэлжээ. Эдо хот нь зам дагуу 1-2 давхар сууцын барилгуудтай байсан байна. Эдогийн үеийн барилгуудаас дурдвал 17р зууны үеийн Кацурагийн хааны ордон юм. Кацурагийн хааны ордоны үүсгэн байгуулагч нь ханхүү Хачижо Тошихито (1579 оны 2сард төрсөн) Тэрээр утга уран зохиол зэрэгт маш авъяастай нэгэн байсан бөгөөд тэрээр өөрийн зохиосон Гэнжигийн зохиолдоо “ Тэртээ холын Кацурагийн голд сарны тусгал тайван тогтуун тунгалаг харагдана” гэж бичжээ. Кацурагийн энэхүү харш буюу зуны байшин нь Японы үндэсний барилгын хамгийн тод жишээ юм. Энэхүү харш нь Синтогийн шашин болон Буддизмийг загварыг холбон ашиглаж баригдсан гайхалтай уран бүтээл юм. Японы улалмжилалыг хэрхэн ашигласан нь 3аас 6 фүүт урттай шалны дэвсгэр бөгөөд энэ нь зөвхөн дэвсэх төдийгүй өрөөг тодорхойлж байдаг онцлогтой. Мэдээж мөн өргөгдсөн шалтай байдаг.