Японы олон улсын хамтын ажиллагааны банк
Японы олон улсын хамтын ажиллагааны банк (англи. Japan Bank for International Cooperation, JBIC) 1999 оны 10-р сарын 1-нд байгуулагдсан Японы төрийн санхүүгийн байгууллага.
Японы экспорт-импорт банка (JEXIM) болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны Сан (OECF) гэсэн хоёр байгууллага нэгдэг энэхүү банкийг байгуулсан түүхтэй.
Банк бүрэн Японы Засгийн газарт харьяалагддаг бөгөөд төсөв, гүйлгээнүүд тус банкны хууль дүрмээр зохицуулагддаг ажээ. Банкны төв байр Токио хотод байралдаг бөгөөд дэлхийн 18 улсад 21 салбартай ажээ.
Банкны гол зорилго нь гадаадад хөрөнгө оруулах эх үүсвэрээр хангаж олон улсын худалдааг дэмжих замаар Япон улсын гадаад улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог байна.
Япон улсын уг Банк нь хөгжиж буй орнуудад албан ёсны тусламж үзүүлэх нэг чухал суваг болдог байна.