Японы эдийн засаг
Японы эдийн засгийн тойм 2012 оны байдлаар АНУ-ын тагнуулын төв газраас гаргасан судалгаагаар Японы эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд 5-р байр эзэлж байна. Харин CNN-ийн гаргасан 2013 оны жагсаалтаар 3-р байранд жагссан байна. 2011 оны байдлаар Япон улс нь хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс ба худалдан авах чадвараараа 4-р байр, нэрлэсэн ДНБ-рээ 3-р байр тус тус эзэлж байсан юм. 2011 оны байдлаар, ОУВС-аас гаргасан судалгаагаар нэг хүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 34379 доллар буюу дэлхийд 21-т орж байсан юм.
Япон нь дэлхийн 3-дахь том автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч орон бөгөөд патент эзэмшигчдийн тоогоороо дэлхийн хамгийн шинийг санаачлагч оронд тооцогддог билээ. Өмнөд Солонгос, Хятадтай энэ салбарт өрсөлддөгийн хувьд Япон өндөр технологид жишээ нь робот, машин, харааны тоног төхөөрөмж гэх мэт дээр илүү төвлөрч ажиллаж байна. Мөн Япон нь өнөөдөр хамгийн том зээл олгогч улс юм. 2010 оны байдлаар Япон дэлхийн хувийн сектор дахь санхүүгийн хөрөнгийн 13,7%-ийг эзэмшдэг буюу дэлхийд 2-рт ордог. 2011 оны байдлаар дэлхийн хамгийн баян 500 компаний 68-нь Японд төвтэй байжээ.
1960 оноос хойш 30 жилийн турш АНУ-ын батлан хамгаалалтын хамгаалалтад байсан Япон эдгээр жилүүдэд батлан хамгаалах салбартаа хөрөнгө заралгүй эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэн, 1960-аад оны үед 10%, 1970-аад оны үед 5%, 1980-аад оны үед 4%-ийн дундаж өсөлттэй байснаар 1978-2010 оны хооронд дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байр сууриа хадгалсаар иржээ. 1990-ээд оны үед, Японы нэг хүнд ногдох ДНБ барууны орнуудтай тэнцэж ирсэн юм.
Гэвч 1980-аад оны 2-дахь хагасын үед, төв банкны зээлийн хэт бага хүүнээс Японы үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсөнцөр үүсч, эдийн засаг нь хэт халснаас үл хөдлөх хөрөнгийн үнэ хувьцаа өссөн байна. 1990-1992 онд Токиогийн хөрөнгийн бирж дээр эдийн засгийн хөөсөнцөрүүд огцом өссөн нь 1991 онд оргилдоо хүрсэн юм. 1990-ээд оны үед Японы эдийн засгийн өсөлт 1,5% байсныг уналтын 10 жил гэж нэрлэх нь ач бий. Ийм уналт болсноор 2000-2010 оны хооронд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ АНУ, Европыг түрүүлэх төлөвлөгөөтэй байсан нь талаар болсон ч энэ төлөвлөгөөгөө 2020 гэхэд биелүүлэх зорилт тавьжээ. Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар нь Японы үндсэн экспортлогч салбарын нэг бөгөөд Япон нь хөгжмийн дэлхийн 2-дахь том зах зээл юм.
Уулархаг, галт уулын идэвхитэй бүст орших арлын Япон оронд хүн ам, эдийн засгаа тэтгэх тодорхой байгалийн баялаг байдаггүй, учраас импортоор түүхий эд оруулж ирэн судалгаа шинжилгээний салбарт олсон амжилтаа экспортолдог байна. Япон нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн олборлогч 3-дахь том улс ба загас, загасан бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч улс юм.
Аж үйлдвэрт шаардагдах олон түүхий эдээ импортоор оруулж ирдэг. Бага хэмжээний баялаг байсныг нь дайны дараах жилүүдэд олборлож дууссан гэж үздэг. Ба ойн баялаг нөөцтэй ч Японы засгийн газраас эдийн засгийн өсөлтийн төлөө ой устгахгүй байх тухай шийдвэр гаргажээ.
Эдийн засгийн түүх
[засварлах | кодоор засварлах]Япон нь 16-р зууны үед анх европтой харилцах болсон ба тухайн үед Японд очиж байсан жуулчдын тэмдэглэлээр тухайн үед зэс, мөнгө, төмөрлөг зэрэг түүхий эдийн баялаг ихтэй байсан төдийгүй гол экспортлогч байжээ. Аж үйлдвэржилтийн өмнөх үеийн эдийн засагтай байсан ба хүн ам шигүү суурьшсан хотуудтай байжээ. Тэдний уран дарханы болон гар урлалын чадвар Европчуудад гайхагддаг байсан ба европ тивд элбэг байдаг зарим нэг түүхий эд тэнд маш хомс байдаг ба энэ багахан баялгаа маш чадварлагаар ухаалгаар захиран зарцуулж чаддаг байжээ.
Хятадтай харилцахыг хориглосон хуультай байсан ба анх Хятадын бараа таваар дүүрэн Португалийн хөлөг онгоц боомтод нь зогсжээ. 17-р зуунаас Япончууд Европын худалдаачидтай худалдаагаа өргөжүүлж байсан ч, шашны гаж нөлөө газар авснаар худалдаагаа бүрэн хаасан юм. 1603-1868 оныг Эдогийн үе гэж нэрлэдэг ба энэ үеийн Японд хотжилт төвлөрч, 400000 гаруй оршин суугчтай 2 /Осака, Кёото/ хот байсан ба Эдо хот 1сая гаруй иргэнтэй байсан байна. Осака Кёото нь гар урлал худалдааны бүс байсан бол Эдо нь хүнсний хэрэглээ, өргөн хэрэглээний барааг хангадаг хот байв. Будаа эдийн засгийн гол үндэс байсан ба татвар хэтэрхий өндөр, тариачид 40 хувийн татвар төлдөг байв. 1868 онд Японд мейжийн хувьсгал явагдаж, барууны худалдаачдад өөрийн боомтыг нээсэн байна. Энэ үед Мейжийн засгийн газар “баян орон, Хүчирхэг армийн боддлого” баримталж байв. Мянга мянган оюутнаа барууны орнуудад эрдэм мэдлэг эзэмшүүлэхээр явуулж, 3000 гаруй барууны багш нарыг залж орчин үеийн шинжлэх ухаан, математик, гадаад хэл, технологи заалгаж байв. Засгийн газар мөн төмөр зам, зам, барьж улс орныхоо хэтийн хөгжил дэвшилд бэлдэж эхэлсэн юм.
Энэ үед Мейжийн засгийн газар үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэх нь хувийн секторын хийх зүйл, харин бизнес эрхлэх таатай нөхцлийн бүрдүүлэх нь засгийн газрын үүрэг гэж үзэж байв. Энэ бодлогын үрээр Японд томоохон хэмжээний компаниуд бий болсон юм. 1930-аад оны үед, Японы дундаж цалин АНУ-ынхаас 10 дахин бага, бүтээгдэхүүний үнийн түвшин АНУ-ын 44% л байв.
Дайны дараах үе буюу 1960-1980 оны Японы эдийн засгийг гайхамшигт үе гэж нэрлэх нь бий. 1980-аад оны үеэс Японы эдийн засаг бага цалингаас их цалин руу шилжих болсон билээ. Гэвч 1990-ээд оны уналтаас эдийн засгийн өсөлт нь удааширсан байна. Мөн эдийн засаг нь хэт үрэлгэн байснаар, олон нийтийн ихээхэн төсөвтэй төслүүдийг санхүүжүүлснээр төсвийн томоохон алдагдалд орсон байна. 1998 он гэхэд, олон нийтийн төслүүдийн эдийн засаг дахь эрэлт зогсонги байдалд орсон юм. Японы засгийн газар энэ үеэс бүтцийн шинэчлэлт хийж, хувьцаа, хөрөнгийн зах зээл дээрхи илүүдлийг шахах бодлого явуулсан ч энэ нь 1999-2004 онуудад дефляци үүсэх шалтгаан болсон. 1998 онд Принцтоны эдийн засгийн ухааны профессор Паул Кругман өөрийн бүтээлдээ Японы эдийн засаг инфляцийг ихэсгэх хэрэгтэй. Үүний үр дүнд урт хугацааны хүүгийн хэмжээг бууруулан, зарцуулалтыг ихэсгэнэ гэжээ.
Харин Япон Кругманы энэ онолд үндэслэн Тоог багасгах өөр арга хэрэглэсэн байна. Мөнгийг шинээр хэвлэн гаргаж их хэмжээгээр нийлүүлэлтэд гаргалгүйгээр, инфляци өсгөхийн тулд дотоодын мөнгөний нийлүүлэлтээ өргөжүүлсэн байна. Эхэндээ энэ бодлого өсөлтөд хүргээгүй ч, аажмаар инфляцийн таамаглалд нөлөөлж эхэлсэн байна. 2005 оны сүүлээр, эдийн засаг тогтвортой сэргэж эхэлсэн байна. Тухайн оны ДНБ-ний өсөлт 2.8% байсан нь, тухайн оны 4-р улиралд АНУ, Европын холбоотой харьцуулахад 5.5%-аар илүү байжээ. Өмнөх сэргэлтийн хандлагаас ялгаатай нь, өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дотоодын хэрэглээ байв. Зээлийн хүү удаан хугацааны турш бараг 0 болоод байсан хэдий ч Тоог багасгах бодлого үнийн дефляцийг зогсооход амжилт олж чадаагүй юм. Энэ нь Паул Кругман болон зарим эдийн засагчид, Японы улс төрчдийг санаатай гипер инфляци үүсгэх талаар ярихад хүргэжээ. 2006 оны 7 сард 0 хувийн бодлого дуусгавар болжээ. 2008 онд Японы төв банк дефляцийн бодлогоо явуулж, Никкей 225 бараг 50%-аар буурсан (2007 оны 6 сараас 2008 оны 12 сар хүртэл) байсан ч хөгжингүй орнууд дотроо хамгийн бага хүүтэй нь байсан. Эдийн засгийн Экономист сэтгүүлд Япон дампуурлын тухай хууль, газар өмчлөлийн хууль, татварын хуулийн шаардлагаа чангатгах нь эдийн засагт нь нэмэр болно гэжээ. Сүүлийн жилүүдэд Япон дэлхийн 15 борлуулагч үндэстний хамгийн том экспортын зах зээл болоод байна.
Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]2005 оны байдлаар Япон эрчим хүчнийхээ хагасыг газрын тос, тавны нэгийг нүүрснээс, 14%-ийг байгалийн хийнээс гаргаж авч байжээ. Японы эрчим хүчний дөрөвний нэгийг цөмийн эрчим хүчнээс гаргаж авдаг байсан хэдий ч Фукушимагийн ослын дараа Японы цөмийн эрчим хүчний хөтөлбөр дуусгавар болсон байна. Япон 1.2 сая километр засмал замтай ба гол тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Японы арав гаруй галт тэрэгний компани бүс нутгийн болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн зах зээл дээр өрсөлддөг байна. Жишээ нь: ЖР пүүс, Кинтэцү Корпораци, Сэйбү галт тэрэг, Кэио Корпораци. Энэхүү компаниудын гол бодлого нь буудлуудтай ойрхон үл хөдлөх хөрөнгө болон дэлгүүр эзэмших билээ. Зарим өндөр хурдны Шинкансэн-үүд гол хотуудыг хооронд нь холбосон байдаг. Бүх галт тэрэг цагаа нарийн барьдгаараа нэрд гарсан. Хот хооронд аялах 176 нисэх онгоцны буудалтай. Дотоодын хамгийн том нисэх онгоцны буудал Токио олон улсын нисэх онгоцны буудал нь Азидаа хамгийн завгүй 2дахь нисэх онгоцны буудалд тооцогддог. Хамгийн том олон улсын нисэх онгоцны буудал нь Нарита, Кансай, Чубу-ийн олон улсын нисэх онгоцны буудал, ба хамгийн том боомт нь Нагоя-н боомт юм. Эрчим хүчний түүхий эд нь импортоос бүрэн хамааралтай байдгаас Япончууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилго тавин ажиллаж байна. 1970-аад оны газрын тосны хямралаас шалтгаалж, газрын тосноос гаргаж авдаг эрчим хүчний хэрэглээгээ 1973 онд 75% байсан бол одоо 57% болгож бууруулжээ. Эрчим хүчний бусад чухал түүхий эдүүд бол нүүрс, шингэрүүлсэн байгалийн хий, цөмийн эрчим хүч, усны эрчим хүч юм. Газрын тосны эрэлт 2000сс-ээс дээш хөдөлгүүрийн хүчин чадалтай автомашинд тавих татварын хэмжээг өсгөхөд хүрчээ. Керосин Японы хойд хэсэгт гэрийн халаагуурт өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Олон такси компаниуд шингэрүүлсэн байгалийн хийн танкуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түлшний хэмнэлтэд гаргасан сүүлийн үеийн томоохон амжилт бол цахилгаан, бензин хосолсон машин юм. Японы эдийн засгийн сэргэлтийн үед ажиллаж байсан ерөнхий сайд Шинзо Абэ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсуудтай газрын тосны үнийг өсгөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Үйлчилгээ
[засварлах | кодоор засварлах]Японы үйлчилгээний салбар эдийн засгийн нийт үйлдвэрлэлтийн дөрөвний гурвыг дангаараа эзэлдэг байна. Банк, даатгал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, тээвэр, харилцаа холбоо гэх мэт салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Мицубиши ЮФЖ, Мизухо, НТТ, ТЕПКО, Номура, Мицубиши үл хөдлөх хөрөнгө зуучлал, Токио усан тээвэр, Мицуи Сумимото, ЖР Ист, Сэвэн энд Ай, Япон Нислэг зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниуд бий. Улсын өмчит Япон шуудан хэмээх улсын томоохон хадгаламж, даатгалын үйлчилгээ үзүүлэгч энэ байгууллагыг 2014 он гэхэд хувьчлах шийдвэр гаргаад байна. Форбс-с гаргасан Дэлхийн 2000 компаний 326 компани нь Японд төвтэй байсан нь 16.3%-ийг эзэлж байна. Японы 6 кейрэцү нь Мицубиши, Сумитомо, Фуёо, Мицуи, Дай- ичи Кангё, Санва группууд юм.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Японы аж үйлдвэрийн салбар төрөлжилт сайтай, өндөр амжилттай олон төрлийн дэвшилтэт үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэржилт нь цөөхөн бүсүүдэд төвлөрсөн. Үүнд: Токиогийн эргэн тойрон дохь Кантогийн бүс- Чиба, Канагава, Сайтама, Токио мужууд, Токай бүс- Айчи, Гифу, Миэ, Шизуока мужууд, Кинки бүс- Осака, Кёото, Кобэ, Хоншугийн баруун өмнөд хэсэг, Хойд Шикокү, Кюшюгийн хойд хэсэг орно. Япон олон салбарт технологийн өндөр дэвшлийг ашигладаг. Үүнд: цахилгаан хэрэгсэл, автомашины үйлдвэрлэл, хагас удирдлагатай үйлдвэр, хараазүйн мяндас, хараазүйн цахилгаан хэрэгсэл, факсын холбоо, хувилах машин болон хүнс, биохимийн исэлтийн процесс орно.
Уул уурхай
[засварлах | кодоор засварлах]Японд уул уурхайн салбар хамгийн бага хувийг эзэлдэг учир нь байгалийн баялгийн нөөц маш хомс юм. Японы уул уурхай олборлолтын салбар 1980-аад оноос огцом буурсан. Дотоодын нүүрс олборлолт 1960 онд оргилдоо хүрч 55 сая тонн байснаас хойш тогтмол агшиж 1985 онд 16 сая тонн болсон бол импортийн нүүрсний хэмжээ өсөн 1987 онд 91 сая тонн болсон байна. Дотоодын нүүрс олборлолтын компаниуд олборлолтын өндөр зардал, импортын хямд үнэтэй нүүрстэй өрсөлдөх чадваргүйгээс 1980-аад онуудад алдагдал хүлээх болсон. 1980-аад оны сүүлээр Япон ойролцоогоор 1 сая тонн нүүрсний нөөцтэй үлдсэн нь ихэнхи нь хатуу буюу коксжуулахад ашиглагдаж байв. Япон улс нүүрсийг цахилгаан эрчим хүч гарган авахад ашигладаг.
Япон Хоншугийн баруун эрэг дээр газрын тосны цооногийн өрөмдөлт хийж байсан ба Хойд Сахалинд газрын тосны концесстэй. Хоккайдо, Хоншугийн баруун хойд хэсгээс бусад газар төмрийн нөөцөөр гачигддаг. Хоншу, Шикокү, Карафүтод төмрийн пирит олдсон байна. Хоншү, Хоккайдо, Карафүтогийн хавьд зэс, алт их биш хэмжээгээр олборлодог байна.
Японы нүүрсний 45%-ийг Хоккайдо, 40%-ийг Кюшю-оос тус тус олборлодог. Кюшю-ийн нүүрсний чанар муу ба олборлоход хатуу байдаг ч, уурхай нь боомттой ойрхон байдаг тул тээвэрлэхэд дөхөм байдаг. Хоккайдод нүүрсний ан цав их учраас гар аргаар ажиллах шаардлагатай ч, чанар сайтай байдаг. Харамсалтай нь уурхай нь газрын гүнд байрладаг учир тээвэрлэлт явуулахад төвөгтэй. Японы ихэнхи уурхайнууд хэвгий газар байрладаг ба зарим хэсэгт газар доор 9.7 километрийн өргөн талбайг эзлэн тархсан байдаг тул цооногийн шаардлага байдаггүй. Нэг газраас нөгөө руу шилжснээс олборлолтийн өртөг их тусдаг. Тийм ч учраас нэг уурхайчны өдрийн ухсан нүүрс Америк, Баруун Европын уурхайчнаас бага байдгаас дотоодын нүүрс импортын нүүрснээс илүү үнэтэй байдаг.
Нүүрс олборлолтын салбар буурч байгаа хэдий ч, дотоодын уул уурхайн салбарт чухал байр суурь эзэлсээр байна. 1988 оны байдлаар нүүрс олборлолтын салбарт нийт ажиллах хүчний 0.2% ажиллаж байсан ба олборлолтын нэмүү өртөг 0.3% байв. Дотоодын уул уурхай олборлолтод чухал хэсгийг цахиур элс, пирофилит, шаварлаг хөрс, шохойн чулуу зэрэг металл биш бодисууд эзэлдэг байна. Цахиур, зэс, алт зэрэг металыг бага хэмжээгээр дотооддоо олборлодог байна. Үндэсний хэмжээнд аж үйлдвэртээ ашиглаж буй бүх төмрийн хүдрийг импортоор оруулж ирдэг байна.
Хөдөө аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Японы газар нутгийн ердөө 12% нь тариалан эрхлэх боломжтой. Тариалангийн талбайн хомсдлоос болж, фермүүд багахан хэсэг талбайг тариалан эрхлэхэд боломжтой болгохын тулд шороо дэвсэн янзалдаг байна. Тийм ч учраас нэгж талбай дахь тариалалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг байна. 56000 км2 –аас бага талбайд тариалан эрхэлдэг атлаа өөрийн хэрэглээний 50%-ийг хангадаг байна. Японы хөдөө аж ахуйн салбар бага хэмжээтэй ч, засгийн газрын зохицуулалтаар хамгаалагдаж, үнэ бууруулах алхмуудыг хийдэг байна. Хойд Америкийн их хэмжээний ургац авах бодлогын эсрэгээр бага хэмжээний чанартай ургац авах бодлого баримтладаг. Импортын будаа нь хамгийн их хамгаалалттай байдаг ба 490%-ийн татвартай, 1968-1988 оны дундаж хэрэглээний 7.2%-аас ихгүй байх квот тогтоосон байна. Япон өөрийн хэрэгцээний будаа, буудайг үйлдвэрлэдэг ч шаардлагатай бусад үр тариа болон тэжээлийн будааны 50%-ийг гаднаас импортлодог ба махны хэрэглээний ихэнхийг мөн импортлодог байна. Японы буудай, сорог, шар буурцгийн шош зэргийн импортын ихэнхийг Хойд Америкаас авдаг байна. Европын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын томоохон зах зээлийн нэг нь Япон юм. Японы Тохокү, Хоккайдод алим ургадаг бол тоор, жүрж Шикокү, Кюшю-д ургадаг. Тоор, жүрж нь анх 18 зууны үед Голландын худалдаачдаар Японд орж ирж байжээ. Загас агнуур: Япон 1989 онд 11.9 сая тонн загас барьснаараа дэлхийд 5-д ордог байв. 1973 оны эрчим хүчний хямралаас хойш, Японы далайн гүний загас агнуур буурсан ба 1980-аад онд дунджаар 2 сая тонн загас барьдаг байв.
Ажиллах хүч
[засварлах | кодоор засварлах]2009 оны 6 сард Японы ажилгүйдлийн түвшин 5.2% байсныг учир дутагдалтай гэж үзжээ. Учир нь маш бага цагаар цагийн ажил хийдэг хүмүүсийг ажилтай хүнд тооцжээ. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн хэмжээ тогтмол бага байна. Экономист сэтгүүл дээр ажилд орох өргөдөл гаргагсдын 0.59 нь л татгалзсан хариу сонсдог гэсэн ба ажлын дундаж цаг цаг багассаар байна гэжээ. Үүнийг дагаад дундаж цалин 2.9%-аар буурсан байна. 2008 оны байдлаар нийт ажиллах хүч 66 сая байсны 40% нь эмэгтэйчүүд байсан нь огцом буурсаар байгаа билээ. Японы ажиллах хүчний энэ бууралт төрөлтийн түвшин маш бага байгаатай холбоотой билээ. 2005 оны эхний хагаст нас барсан хүний тоо, төрөлтийн тооноос давснаар хүн амын тоо буурч эхэлсэн байна. Төрөлтийн тоог ихэсгэхийн тулд Японы засгийн газар цагаачлахад тавьдаг саадаа багасгах хэрэгтэй. Хөдөлмөрчдийн нэгдэл нь 12 сая гишүүнтэй.
Хууль, засгийн газрын зохицуулалт Япон 2012 онд бизнес эрхлэхэд хялбар байдлын индексээрээ дэлхийн 183 орноос 20-д орсон байна. Япон нь хөгжингүй орнууд дотроо хамгийн бага татварын хэмжээтэй орон ба ажилчдын ихэнхи нь хувь хүний орлогын албан татвар төлдөггүй, нэмүү өртгийн татвар нь 5% бол байгууллагын татварын хэмжээ өндөр байдаг. Байгууллагын тухай хуулиар хувьцаа эзэмшигчид менежерүүдээс илүү эрх мэдэлтэй ч, хувьцаа эзэмшигчдийн идэвхи их биш байдаг. Засгийн газар нь дэлхийн хамгийн их дотоод өртэй орны 2-рт ордог. Японы төв банк нь хамгийн их гадны валют хадгалдгаараа дэлхийд Хятадын дараа 2-рт ордог.
Гадаад харилцаа, гадаад худалдаа
[засварлах | кодоор засварлах]Япон нь дэлхийн 5дахь том импорт, экспортлогч юм. Япон түүхий эд импортлон, түүнийгээ боловсруулан нэмүү өртөг шингээн экспортлодог байна. Сүүлийн жилүүдэд Япон дэлхийн хамгийн том экспортын 15 зах зээлийн нэг болоод байгаа билээ.
Хоёр талын худалдааг хөнгөвчлөхийн тулд Япончууд ерөнхий сайд Таро Асо-ийн үеэс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өндөр хэмжээнд байгуулж иржээ. Үүнд: оюуны өмчийг хамгаалах механизмыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт аюулгүй орчинд хийх гэх мэт асуудлыг оруулдаг байна. Япон нь АСЕАН, Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Австрали, Чили, Энэтхэг, Мексик, Перу, Солонгос, Швейцарь зэрэг орнуудтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад байна. Японы экспорты гол нэрийн бүтээгдэхүүнүүд нь моторт тэрэг 13.6%, хагас удирдлагатай машин 6.2%, төмөр болон ган бүтээгдэхүүн 5.5%, автомашины сэлбэг 4.6%, эрчим хүч гаргагч машин 3.5%-ийг тус тус эзэлдэг бол экспортын түншүүдэд Хятад 19.7%, АНУ 15.5%, Өмнөд Солонгос 8%, Хонг Конг 5.2%, Тайланд 4.6% тус тус эзэлж байна.
Импортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд нь газрын тос 15.5%, шингэрүүлсэн байгалийн хий 5.7%, хувцас 3.9%, хагас дамжуулагч 3.5%, дуу дүрсний аппарат 2.7%-ийг тус тус эзэлж байна. Япон нь нийт импортын барааныхаа 21.5%-ийг Хятадаас, 8.9%-ийг АНУ-аас, 6.6%-ийг Австралиас, 5.9%-ийг Саудын Арабаас, 5%-ийг АНЭ-аас, 4.7%-ийг Өмнөд Солонгосоос тус тус оруулж ирж байна.
Японы эдийн засгийн өнөөгийн байдал 2008 оноос хойш Японы эдийн засаг сэргэж эхлээд байгаа ба 2010 онд бодит ДНБ-ний өсөлт 3.938% байсан нь хөгжингүй орнууд дотроо хамгийн их нь байжээ. 2011 онд болсон Цунами Японы эдийн засагт 235-310 тэрбум $-ийн хохирол учруулсан бол Японы төв банк 325 тэрбум $ санхүүгийн зах зээл, иены ханшаа тогтворжуулахын тулд нийлүүлсэн байна. 2012 онд Японы ДНБ-ийн өсөлт анх удаагаа сөрөг утгатай гарсан нь дэлхий эдийн засгийн удаашралд Япон орон сул талтай байгааг харуулж байна. Еврозон, Ази тэр дундаа Хятадын хэт өндөр өсөлтийн улмаас санхүү, капиталын зах зээл дээрхи Японы байр суурь сулрах эрсдэл хүлээж болох ч гэсэн. Япон ирээдүйн орлогын нөхцөл байдал, дефляцийн эсрэг арга хэмжээнд анхаарал хандуулсаар байна.