Япон улс дахь Монгол судлал
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Япон улс дахь Монгол судлал 13 дугаар зуунаас буюу Монголын Эзэнт гүрэн, Юань улсын үед Японы арал руу довтолсон үеэс эхэлтэй гэж үзэж болно. Харин сүүлд 20 дугаар зууны эхнээс эрчимжиж хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй хөгжиж ирсэн байна.
1970 онд байгуулагдсан Япон дахь Монгол судлалын холбоо (ЯМСХ) бол Японы монголч эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэдэг, байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага билээ. Тус холбооноос жилд хоёр удаа монгол судлалын хаврын ба намрын монгол судлалын бага хурлыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай бөгөөд хаврын хуралдааныг Токио орчимд, намрын хуралдааны Осака орчимд зохион байгуулдаг байна. 2012 оны 5 дугаар сард хаврын бага хурал Токио хотноо Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд боллоо. Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд монгол хэл шинжллэл судлаач профессор Хөхбаатар олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллажээ.Уг хуралдааныг Чингис хааны мэндэлсний 850 жил, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан бөгөөд хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлжээ.
Токиогийн олон улсын их сургуулийн профессор С.Курибаяаши “Монголын эдийн засгийн өсөлтөд дүн шинжилгээ хийх нь”, Ямагата их сургуулийн дэд профессор Т.Накамүрэ “Монголын нүүдлийн соёл иргэншил дэх жижиг нэгдэл хамтралын тухай – Хөлөн буйр аймгийн жишээн дээр”, Ямагата их сургуулийн дэд профессор Армус “Манжийн үеийн Монгол дахь ус ашиглах эрхийн тухайд – Түмэд хошууны жишээгээр”, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Т.Мизүтани “Мэлсээгийн дэвшүүлсэн монголчуудад боловсролд олгох санаа бүтэлгүйтсэн нь”, Өвөр Монголын их сургуулийн дэд профессор Намьяа “Өвөр Монголын уран зохиолд дүрслэгдсэн соёлын хувьсгал – үгүүллэгийн жишээгээр” зэрэг илтгэл хэлэлцүүлжээ. Тус бага хуралд японы монголч эрдэмтэдээс гадна Япон улсад түр хугацаагаар ажиллаж байгаа монголын болон гадаадын монгол судлаач эрдэмтэд О.Батсайхан (Япон сангийн зочин профессор), Ч.Дашдаваа (Тохокугийн Их Сургуулийн зочин профессор), С.Чулуун (Осакагийн Угсаатны зүйн музейн зочин профессор), Д.Заяабаатар (Осакагийн Их Сургуулийн зочин профессор), Т.Мөнхцэцэг (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин профессор), Чойралжав (Өвөр Монгол), Мэнг Сонг-Лин (Солонгос), Ольга А Шагланова (ОХУ, Япон сангийн зочин судлаач), Д.Хишигжаргал (Нихонмацүгийн сургалтын төв), Х.Дэлгэрмаа (Японы гадаад харилцааны яамны хэлний институт) Ж.Бат-Ирээдүй (МУИС) нарын зэрэг олон эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо.
Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”- ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 15-16-нд боллоо.
М.Тачибана нь Япон улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг (JSPS)-ийн тусгай судлаач бөгөөд 2010 онд Япон улсын Васэда их сургуульд доктор (Ph.D)-ийн зэрэг хамгаалсан. 1999-2001 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн. Тэрбээр “Монголын мартагдсан түүх”, "Хоёр засгийн газартай 1921 оны Монгол" зэрэг томоохон бүтээл туурвиж байсан байна.
Японы Монгол судлаачид:
[засварлах | кодоор засварлах]С.Курибаяаши
Жүн-ичи Ёшида
Касуго Юкиёо
Окада Казүюки
Кимүра Аяако
Сакамато
Ханада Марохито
Шимизү Такэнори
Кобаяши Хироюки
Хаяши Шиньичи
Варатани