Jump to content

Үгэн тоглоом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үгэн тоглоом Монголын ард түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал соёл хүмүүжпийн арга туршлага , эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжигдан упамжилагдаж ирсэн боловч нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт , зарим хэсэг нь ардын аман зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагддаг байна. Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс. эрдэм ухаан бүх ард түмний хүртээл бопж чадахгүй байсан тул ард түмэн үүнийг эрт мэдэж , олсон олопт амжилт арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг .толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ .Иймхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжилан үлдээдэг нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом гэж үзэж болно.Аман наадам нь монголын ард түмэн хойч үөэ сурган хүмүүжүүлж эрдэм мэдпэг олгох ,хэл яриаг хөгжүүлэх , авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдол гүйцэтгэж сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хүүхдийг хэлд сайн орсон наснаас нь эхлэн зугаа үг .түргэн хэллэг оньсого таалгаж тоглуулдаг бол нилэад ухаан сууж аливаа учир зүйг олох болсон үеэс эхлэж дунд хуруу олох, сүмбэр уул босгох цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх .цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг. Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг бол ардын уламжпалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монгол ардын тоглоом наадам нь олон төрөлтөй бөгөед үүнд; 1 Шагайн тоглоом

                           2       Хөлөгт тоглоом
                           3    Оньсон тоглоом
                           4    Аман наадам
                           5.   Уран эадрээт гогцоо
                           6.   Уран зангилаа.
                           7.   Өрж эвлүүлдэг тогпоом гэх 

зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон тоглоом наадам ашигласаар ирсэн сайхан уламжпалтай билээ. Эдгээр тоглоомуудын дотроос аман наадам нь үүсэл гарал насны онцлог наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран 1. Үгээр идэх дайралцаан тоглоом 2. Ухаанаар уралдаж давах 3. Ухаан задлах хошон бодлого 4 Таалцах–таавар 5 Дэмбээдэх 6 Асуулт-хариулт 7 Амьсгал уртасгах үг-Хул тоолох 8 Ес хэлэлцэх 9 Зугааүг хэлэлцэх 10 Оньоого 11 Ертөнцийн гурав 12 Зүйр цэцэн үг 13 Хэл зүгшрүүпэх үг.жороо үг, 14. Хуруу олох , 15. оюун ухаан задлах rэx мэтээр олон төрөп болгон ангилж болно. Ард түмний оюун билгийн гэгээн толь болсон аман зохиол нь зөвхөн үгийн урлагийн үүрэг бүхий уран сайхны зориулалтай төдий биш практик учир хопбогдолтой оюуны соёлын нэгдмэл хэлбэр нийлэг урлаг гэж судпаачид үздэг .«Монгапын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн аман зохиолыг гагцхүү хүнийг хүмүүжүүлэх сурган хүмүүжүүлэх үүргийн талаас нь авч үзвэл оньсого таавар нь хүүхэд залуусын оюуныг хөгжүүлэх бодпого даалгавар сонирхолтой матөматик зүйр цэцэн үг нь хамгийн гүн ухааны чанартайн зэрэгцээ ардын сурган хүмүүжүүлэхийн иж бүрэн хэрэглэгдэхүүн тус тус мөн гэж хэлүүштэй»\Гаадамба 115-р тал\ Аман наадам, үгэн тоглом нь аль ч насны хүнд хамааралтай болов ч тэр дундаас хүүхэд залуусын сонирхпыг бүр их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж тэдний ёс суртахууны Хүмүүжил танин мздэхүйд нөлөөлдөгтэй хопбоотой. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд чиглэгдсэн нэгэн үйлийн дасгал болох уран яруу хопбоо үгсийн бүхэл бүтэн системийг манай ард түмэн олон зууны турш боловсруулан хөгжүүлжээ Ийм үгс нь түргэн хэллэг, эздрээтэй үгс ,хэл зүгшрүүлэх үг, хэл засах үг зэрэг юм Мөн аман тоглоом нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхээс гадна биө бялдрыг хөгжүүлэх rap хурууны хөдөлгөөнийг хөгжүүлэх хуруу гарын тоглоом уушигны багтаамжийг дээшлүүлэх зорилгоор Гучин хоёр цагаан лонх тоолуулах оньсого. Таавар нь ухаан санааг хөгжүүлэх зүйр цэцэн үг ертөнцийн гурвууд нь ахуй амьдрал байгаль орчинтой танилцуупах зэргээр хүүхдийг бүхийл талаар хөжүүлэхэд аман наадмыг хэрэглэсээр ирсэн уламжлалтай юм.

Аман наадмын өөр нэгэн онцлог бол ардын аман зохиолын нэг төрөл боловч тоглоом наадмын адилаар хүүхэд багачуудыг зугаацуулан оонирхлыг нь татаж эх хэлний нь баян тансаг байдал уран яруу найруулгатай танилцуулан хэл ярианы нь хөгжилд нөлөөпж сургамжтай дууриалтай зүйлийг өгүүлдгээрээ тэдний оюун ухаан ,ёс суртахууны хүмүүжил ,танин мэдэхүйн хөгжилд онцгой ач холбогдолтой байдаг 
 Орхон аймаг "Авьяас хөгжлийн төв"  ,Хөдөлмөрийн хэлтэс ,  "авьяас чадвар" зөвлөх баг  П.Баяраа ,Г.Тунгалаг, Б.Эрдэнэчимэг  2014-06-02

ДАЙРАПЦААН

Дайралцаан бол хүүхдүүд хоорондоо хурдан сэтгах чадвар шүлэглэх авьяасаа сорилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм Дайралцааныг хэлэхэд нэг хүн хуур хөгжим дарж түүний аялгууид хоёр хүүхэд ээлжпэн харилцан мэтгалцэж цэц булаалдсан уран хошин шүлэг хэлдэг бөгөед хэсэг бүлгээрээ талцан хуучин уламжпалт тогтсон хэллэгүүдийг ашиглахын зэрэгцээ зарим зүйлийг өөрсдөө шинээр зохион хэлдэг байна. Дайралцааны шүлэг нь зохиомжийн хувьд тусгай эхлэл ,өрнөл, төгсгөл бүхий хэсгүүдтэй байдаг Тухайлбал эхлээд; «- Зээ хүү минь тийм үү дээ Дайралцвал дайралцъя · Даалин хутгаа тавилцъя . Хэлэлцвэл хэлэлцъе . Хэт хутгаа тавилцья . Дайралцаан нь хүүхдүүдийн дунд харилцан шүлэг хэлж мэтгэлцдэг тоглоом наадмын чанартай учраас драмын элөмент бүхий жүжгийн хэлбэртэй юм. Дайралцаан нэгэнт хоёр хүүхдийн хоорондын уран үг ,сэтгэх чадварын өрсөлдөөн учраас

«- Зээ хүү минь тийм үүдээ . Зурман тааны нүхэнд нь . Зургаан салаа байна уу даа.

Зулзаган чиний цээжинд нь.
Зургаан шүпэг байна уу даа .

Апаг дааганы нүхэнд нь . Арван салаа байнауудаа.

Анаа чиний цээжинд нь.
Арван шүлэг байна уу даа .

-Ззэ хүү минь тийм үүдээ. Сарыг харваад алдвал. Саадаг бариад юу хийнэ. Чамтай хэлэлцээд гартвал. Шүлэг холбоод юу хийнэ. Мэлхий харваад алдвал. Мэргэнд ороод юу хийнэ. Мөнөөхөн чамд гартвал. Холбоо булаалдаад юу хийнэ гэх буюу эсвэлˌ « -Зээ хүү минь тийм үү дээ. Арван тавны сарыг. Ар дээр гартал хэлэпцье. Адуу үхэр хоёрыг. Бэлчээрт гартал хэлэлцье. Хорин тавны сарыг. Хойд дээр гартал хэлэлцье. Хонь ямаа хоёрыг. Бэлчээрт гартал хэлэлцье гэх зэргээр нөгөөгийнхөө урнаар шүлэглэх чадварыг сорин хэлэхэд нөгөө нь хариуд нь түүнийг няцаан шүлэглэдэг . Ер нь иймэрхүү өрсөлдөөн тэмцээн дайрч басах, хор малтах үг хэплэг нь

авъяас чадпаа дайчлан өрсөлдөхөд уриалсан арга юм. Зарим үед

Зээ хүү минь тийм үүдээ. Гүү морийг унаад. Гүвээ давж чадахуудаа. Гүзээн толгойлж ирээд. Надтай халэлцэж чадахуудаа. Дааган морийг унаад Даваа давж чадахуу даа Давсан толгойлж ирээд. Надтай хэпэлцэж чадахуудаа.

  - Зээ хүү минь тийм үүдээ. 

Гүн нуурын усанд нь. Гөлмөн үзүүр автаагүй. Гүйгээд ирсэн чамай мууд. Шүлгэн үзүүр автаагүй. Тохой тойрмын усанд нь. Тохмон үзүүр автаагүй. Тоглоомд ирсэн чамд.

Шүлгэн  үзүүр автаагүй  гэх  мэтээр бие биеэ үгээр дайрч басамжилсан   чанартай  хүртэл  болдог  байна.
Орхон аймаг "Авьяас хөгжлийн төв"  "Авьяас чадвар" баг П.Баяраа, Г.Тунгалаг, Б.Эрдэнэчимэг 2004-06-03

Гэхдээ энэ нь өрсөлдөх идэвхийг нь өдөөн сэргээж уран үгийн тэмцээнийг улам ч сонирхолтой болгож өгдөг байна. Ер нь дайралцааны гол агуулга бол бие биөнээ дайрч доромжлоход бус харин ухаан бодлын өрсөлдөөн учраас түүний гол хэсгийг оньсого тааврын чанартай зүйл эзэлдэг байна .Иймд дайралцааны дунд хэсэг бол оньсого таавар , зүйр цэцэн үг тэргүүтнийг хэр зэрэг эзэмшсэний шалгуур болдог байна. Үүнд : «Хаднаасаа өндөр гэж Энэнийг юугаар тайлна Харахаас үгүй талбина гэж Энэнийг юугаар тайлна Хадам үгүй хүмүүн гэж Энэнийг юугаар тайлна Хазаар үгүй амьтан гэж Энэнийг юугаар тайлна Үүл үгүй бороо гэж Энэнийг юугаар тайлна Сүүж үгүй хэлтэн гэж Энэнийг юугаар тайлна Сүүл үгүй оодон гэж Энэнийг юугаар тайлна гэж асуухад Хаднаасаа өндөр гэж Наран нэгээр тайлъя

Харахаас үгүй талбина гэж 

Нүд л нэгээр тайлъя Хадам үгүй хүмүүн гэж Лам л хүнийг хэлдэг юм

Хазаар үгүй амьтан  гэж 

Хар гөрөөсийг хэлдэг юм

Үүл үгүй бороо гэж 

Зуны шүүдрийг хэлдэг юм Сүүж үгүй хэлтэн гэж Загас нэгийг хэлдэг юм Сүүл үгүй оодон гэж Мэлхий нэгийг хэлдэг юм гэж учрыг тайлан хэлдэг Энэ хэсэг нь оньсого тааврын шинж чанартай юм. Үүгээрээ дайралцаан нь хүүхдийн үг хэллэг оюун ухааныг хөгжүүлэх төдийгүй байгаль ертөнцийн юмс үзэгдпийн шинж чанарыг танин мэдүүлэх ач холбогдолтой юм Дайралцааны энэ хэсэг нь цэц булаалдах ухаанаар уралдаж нэг нэгнээ урнаар шүлэглэх чадвар, түүх аж байдлын мэдлэгийг шалган сорьж харилцан оньсого таавар таалцах явдал юм Тухайлбал:

 Галбарагча  зандан  мод

Газрын хаанаас ургав аа Галан дага шувуу чинь Аль л салаанд үүрлэв ээ Гурван цагаан өндгий нь Ямар хортон соров оо Гулдайгаад хэвтсэн биеийг нь Ямар богд харвав аа хэмээн нэг нь асуухад нөгөө нь: Галбарагча зандан мод Газрын хүйснээс ургаваа Галандага шувуу чинь Дунд л салаанд нь үүрлэв зэ Гурван цагаан өндгий нь Хортой мангас соров оо Гулдайгаад хэвтсэн биеийг нь Гэсэр богд харвав аа гэж хариулдаг нь ГЭСЭР, ЖАНГАР-ын тууль хэр зэрэг мэддэгийг сорьж байгаа бөгөөд нөгөө талаар энэ нь дайралцаан харилцаа шүлгийн бусад зүйлстэй харилцан нөлөөллийн холбоотой болохыг харуулж байна Дайралцаанд нэгнийхээ хэлсэн тааврыг амжилттай тааж үг дуугүй болгон мухардуулж чадсан нь ялсанд тооцогдоно.

Дайралцааны төгсгөл хэсэгт

Энгэр дээрх элээ нь Ишгийг шүүрэхэд дурлав Есөн шүлэг мэдэхгүй байгаад Надтай хэлэлцэхэд дурлав Эрүү ам чинь хөшжээ Энд ирээд зогсъё Эргэж надтай уулзвал Үргэлжлүүлээд хэлэлцвэл ямар вэ ? гэж дайралцаанд Ялснаа бататган хэлдэг бол дийлдсэнээ хүлээн: Хүүдийтэйхэн үгээ .Хөдөө орхиод ирсэн юмсан Хүнийхээ тамиры г мэдсэнгүй Таартайхан үгээ. Талд тавиад ирсэн юмсан Таныхаа тамирыг мэдсэнгүй гэдэг байна.

АМЬСГАЛ УРТАСГАХ ХЭЛЛЭГ

Зөв боповсон ярихад зөвхөн авиа, үгийг зөв цэвэр дуудсанаар шаардпапа хангагдах биш,үг бүхнийг зөв тод халж амьсгалаа зөв хуваарилан түгдрэлгүй ярих нь хап ярианы хөгжил боловсон зөв харьцааны нэгэн чухал шалгуур байдаг .Иймхүү амьсгалын багтаамжийг ихэсгах түүнийг зөв хуваарилахад түргэн хэплэг багагүй нөпөөтэй боловч түүнд дангаараа зориулагдсан үг хаплэг, тогпоом наадмын чанартай зүйлс байдаг байна. Энэ нь бага насны хүүхдийг ээрч түгдрэлгүй түргэн зөв ярьдаг болгох зорипготой амьсгалын дасгал яриа юм. Амьсгал уртасгах халлэг нь уушиг цээж ба амьсгалын бусад эрхпнмй хөгжилд нөлөөлдөг .Ийм үг хэллэгийг нэг амьсгаагаар хэлж дуусгадаг бөгөөд хүүхдийг ямар нэгэн ийм үг хэллэгзэ тодорхой тогтоосон тоогоор хэлж чадвал сайн эр болно гэж урамшуулдаг байжээ. Амьсгал уртасгах хэллэгт Сайн эрийн гучин хоёр цагаан лонх, Хорин таван хул, Есөн мөнгөн бумба тоолох гэх зэрэг тогпоом наадам байдаг байна. Хорин таван хул бопон гучин хоёр цагаан лонхыг шууд эхпэн тоолохоос гадна өмнө нь хошин наргиа уран шүлэг хэлэх ч байдаг. Тухайлбал: Гучин х оёр цагаан лонх тоолохын өмнө: « Хоол гэж хонх Ходоод гэж лонх Дэсгэлгүй хоол Дэсэх модон тооно За би нэгэн сайн эр больё Гучин хоёр цагаан лонхыг нэг амьсгаагаар тоольё Нэг цагаан лонх, хоёр цагаан лонх, гурван цагаан лонх..

            ..............гэх  мэтээр  Гучин  нэгэн  цагаан  лонх, Гучин  хоёр цапаан  лонх  гэж   хэлдэг  бол  хорин  таван  хулыг      

тоолоход: «Дэн дэн хул Дэрсэн хул Ян я н хул Ясан хул Дон дон хул Тосон хул Бөн бөн хул Бөөрөнхий хул Гон гон хул Гоёмсог хул Сайн эрийн хорин таван хул Сайхан тоолбол гучин таван хуп Муу эрийн арван таван хул Муу тоолбол таван хул Заа тоолоод гарлаа Нэг хул, хоёр хул, гурван хул ........ Хорин дөрвөн хул, хорин таван хул гэх мэтээр шүлэглэн хэлж хэдэн хул тоолбол ямар эрд тооцогдохоо урьдчилан зарладаг ажээ. Энэ уран шүлэг нь жороо үгээс ялгаатай нь эвхэх маягаар шүлэглэхгүй, ямагт нэг үгээр буюу ижил давтамжтай үгээр төгсгөх буюу өөр үг боловч түүний өргөлт цохилтыг яв цав тааруулан хэлдэг онцлогтой . Амьсгал уртасгах хэплэг нь нэг амьсгаагаар хэлэхэд зохицсон үгийн төгсгөп хэсэгт нь лонх, хуп.бумба гэхчлэн түргэлсэн, хурдан хэлэхад зориупсан байдаг. Нэг амьсгаагаар их зүйлийг хэлүүлж сургахад чиглэгдсэн хэплэг нь амьсгалын дасгал болохоос гадна түгдрэлгүй ярьж сурах тоо тоолох чадварыг хөгжүүлдэг. Хэлний болон амьсгалын дасгалыг хамгатгасан амьсгал уртасгах хэллэг нилээд байдаг. Жишээлбэп: Ийм сайхан мухар мундаг тэнэг хув хар хөх ухныг ёстой сайхан мухар мундаг мунаг тэнэг хар хөх ухна биш гээд ямар сайхан янзын мухар мундаг мунаг тэнэг хув ха р хөх ухныг ёстой сайхан мухар мундаг мунаг тэнэг хув хар хөх ухна гэх юм бэ? гэх мэт олон үгт түргэн хэллэгийг нэг амьсгалаар олон хэлэхийг шаарддаг. Мөн Тэмээ тэмээ тэнгийн допоо Долооныхон тогоруу могоруу Могорууныхан мухар галуу Галууныхан гадмын загас Загасныхан зааны нуруу Нурууныхан ногтын хээп Хээлийнхэн хэтийн монгол Монголыхон модны зэрэг

                    Зэрэгнийхэн  жигжүүхэй  гэсэн жороо  үгийг  нэг  амьсгаагаар давтан халүүлдэг нь  хүүхдийн  аман  зохиопын  бусад  төрлийг ч амьсгалын  дасгалын  зориулалтаар  ашиппаж  болдгийг  харуулж  байна.

Амьсгал уртасгах дасгалын зориулалттай эдгээр хэллэг нь эөвхөн хүүхэд залуус төдийгүй нийт хүмүүс тэр дундаа дуучин , жүжигчин, лектор , нэвтрүүлэгч нарт амьанлын зөв хуваарилалт, түгдрэлгүй ярьж үгийг тод хэлэх чадварт суралцах дасгал сургууль болдог.