Jump to content

Үзэгдэх спектр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Үзэгдэх гэрэл-с чиглүүлэгдэв)
Гурвалжин призмээр цагаан өнгийн гэрэл нэвтрүүлэхэд задарч өнгөний спектрт задарна.

Үзэгдэх спектр гэж хүний нүдэнд үзэгдэх цахилгаан соронзон спектрийн хэсэг юм. Ийм долгионы урттай цахилгаан соронзон цацралуудыг үзэгдэх гэрэл буюу гэрэл гэнэ. Хүний нүд нь дундажаар 390-750 нм урттай долгионы уртад ханддаг[1]. Давтамжийн хувьд энэ нь 790-400 терагерцэд хамаарана. Гэрэлд дасан зохицсон нүд нь ихэнхдээ 555 нанометр (540 ТГц) буюу оптик спектрийн ногоон хэсэгт хамгийн их мэдрэмжтэй байна. Хүний нүд, тархиний мэдрэх бүх өнгө нь спектрт хамаардаггүй. Ягаан зэрэг ханаагүй өнгөнүүд буюу магент зэрэг нил ягаан өнгөний хувилбарууд нь олон долгионы урттай долгионуудын холимогоос бүрдэх тул спектрт байдаггүй. Үзэгдэх долгионы уртууд нь мөн дэлхийн агаар мандлын дундуур сулралгүй нэвтэрч чаддаг цахилгаан соронзон спектрийн хэсэг буюу "оптик цонх"-ны дундуур нэвтэрнэ. Цэвэр агаар нь хөх өнгийн гэрлийг улаандуу долгионы уртуудаас илүү ихээр тараадаг, энэ нь тэнгэрийн хөх өнгөний шалтгаан юм. Хүний нүдний хандалт нь хувийн шалгууруудын хувьд тодорхойлогддог боловч гэрэл нэвтрүүлэгч оптик хэрэгслийн хувьд физикийн хэмжилтээр тодорхойлно.

"Үзэгдэх цонх" гэж хүний үзэгдэх хариу үйлдлийн спектртэй давхцаг тул ийнхүү нэрлэдэг. Хэт улаанд ойр цонхнууд (NIR) нь хүний хариу үйлдийн цонхоос арай л гадуур байдаг бол дундаж долгионы урттай хэт улааны цонх ба урт долгионы урттай буюу холын хэт улааны цонх нь хүний хариу үйлдлийн цонхноос бүр хол байна.

Олон зүйл амьтан нь "үзэгдэх спектр"-ээс гадуурх долгионы урттай долгионыг харж чаддаг. Зөгий зэрэг шавьжнууд нь хэт ягаан туяаг хардаг бөгөөд үүний тусламжтайгаар цэцгийн балыг олдог. Шавьжны тусламжтайгаар тоос хүртдэг ургамлуудын нөхөн үржлийн амжилтууд нь бидэнд ямархуу өнгөлөг харагддагаараа бус хэт ягаан туяаы бүсэд яаж харагддаг байдлаар тодорхойлогддог байж магадгүй. Шувууд нь мөн хэт ягаан туяаг (300-400 нм) хардаг бөгөөд хүйсээр ялгаатай өд дээрх тэмдэгүүд нь хэт ягаан туяаны бүснд л харагддаг ажээ. [2][3]

  1. Cecie Starr (2005). Biology: Concepts and Applications. Thomson Brooks/Cole. ISBN 053446226X.
  2. Cuthill, Innes C (1997). "Ultraviolet vision in birds". In Peter J.B. Slater (ed.). Advances in the Study of Behavior. Vol. 29. Oxford, England: Academic Press. p. 161. ISBN 978-0-12-004529-7. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. Jamieson, Barrie G. M. (2007). Reproductive Biology and Phylogeny of Birds. Charlottesville VA: University of Virginia. p. 128. ISBN 1578083869.