Jump to content

Үйлдлийн систем бизнест

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Үйлдлийн системийн бизнес дэх хэрэглээ

                                                     I.	ОРШИЛ

Өнөө үед компьютерыг боловсруулах хүчирхэг төхөөрөмжүүдийн нэг гэдгийг хүн бүхэн мэднэ.Юуны өмнө үйлдлийн систем гэж юу вэ? Гэдэг асуултыг авч үзлээ.Тэгвэл үйлдлийн систем гэдэг нь компьютерын программын болон техникийн нөөцийг зөв зохистойгоор зохицуулдаг программ хангамж бөгөөд удирдах, санах ой хуваарилах, процессийг урьтамжаар нь зохицуулах, төхөөрөмжийн оролт гаралтыг удирдах,файлыг хуваарилах зэрэг үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг.Үйлдлийн системүүдийн жишээнд Microsoft, Windows, Mac OS ,Unix Linux зэргийг нэрлэж болно.Үйлдлийн систем гэхээр бидний ихэнх нь Microsoft windows гэх мэтээр ойлгодог.Харин үүнээс олон үйлдлийн систем байдгийг мэддэггүй байх.Гэтэл зөвхөн Unix төрлийн системүүд гэхэд дотроо маш олон салаа болон хуваагдсан байдаг.Хүн төрөлхтөн үйлдлийн системийн цаг хором бүрт тогтмол ашиглаж ажил хэрэг бизнес хувийн амьдралдаа тодорхой ололт амжилт,хөгжил дэвшил зэргийг бий болгож мөн баялгийг бүтээдэг.Үүний нэгэн тод жишээ нь хүний оюун ухаанаар сэтгэгдэж бүтээл болсон бүхий л төрлийн зүйлүүд багтдаг.Тухайлбал: Гар утас ,компьютер,сансрын холбоо, мөнгөний машин буюу ATM ,автомат угаалгын машин,телевизор, систем хөгжим , гэр ахуйн автоматжуулалт гэх зэрэг олон зүйлүүдэд ашиглагдаж байгаа тул энэхүү сэдвийг судлан рефератын ажлаа бичлээ.

                                                   I.	ОНОЛЫН ХЭСЭГ
     ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ТҮҮХ

Хориод жилийн өмнө Apple-ийг үндэслэгч Jobs ба Wozniak хоёр гэртээ ашиглах худалдааны мэдээлэл боловсруулах машины өвөрмөц санаа олжээ. Тэрээр бизнес маш амжилттай хэрэгжсэн байна. Энэ үеэр Bill Gates болон Paul Allen нар илүү сонин санаа гаргасан байна. Тэр нь худалдааны компьютерын үйлдлийн систем. Энэ нь Jobs, Wozniak-ын санаанаас илүү ер бусын байв. Тухайн үед компьютерын ойлголт ямар нэг физик биетбайсан бөгөөд захиалсан зүйл хайрцагтай ирэн, угсарч залгаад л гэрэл нь асдаг байх зэрэг.Гэтэл үйлдлийн систем нь ямар ч бодит биелэлгүй зүйл мэт санагдаж байв. Мэдээж энэ нь дискэн дээр ирсэн бөгөөд суулгаж кодлогдсон нэг тэгийн маш урт цуваа байсан байна.Одоо Gates болон Allen-ын үүсгэсэн компаны үйлдвэрлэдэг үйлдлийн системүүд амжилттай бөгөөд маш сайн борлуулалттай байгаа бөгөөд хүмүүс ганц компани энэ зах зээл дээр монополь тогтоох вий хэмээн санаа зовдог.Компьютерын ерөнхий зорилго бүр компьютерт суулгасан бусад програм хангамж болон техник хангамжийгхэрхэн ажиллуулах, хэрхэн ашиглах талаар компьютерт зааж өгдөг үйлдлийн систем байхыг шаарддаг. Өнөө үед гарч байгаа програм хангамж үйлдлийн системийг шаардах болжээ.MsDos,Unix Linux, Windows-ууд нь бүгд үйлдлийн системүүд юм.

ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? Үйлдлийн систем үндсэн ойлголт үйлдлийн систем нь шууд удирдлага, техник хангамжийн менежмент, үндсэн системийн үйл ажиллагаа болон word processing, web browser зэрэг хэрэглээний програм хангамжийн ажиллагаанд нөлөөтэйгээр оролцдог програм хангамж юм. Үйлдлийн систем нь компьютерын ажил хийдэг програм эсвэл командын систем гэж тодорхойлж болно.Үйлдлийн систем нь компьютерын програм хангамжийг удирдах болон компьютерын техник хангамжийг идэвхжүүлэх системийн програм хангамж юм.Үйлдлийн системнь boot процесс дуудагдсаны дараа компьютерыг хэрэглэхэд бэлдэж өгдөг ба компьютерыг удирддаг програм бөгөөд компьютерын хэрэглэгч болон техник хангамжийн хооронд жуучлагч програм юм.

	Үйлдлийн системийн зорилго

-Хэрэглэгчийн програмыг гүйцэтгэх, хэрэглэгчид тулгарах хүндрэлийг шийдэх -Компьютерын системийг хэрэглэхэд ойлгомжтой амархан болгох -Компьютерын техник хангамжийг зохистой хэрэглэх зэрэг болно.

	Түгээмэл хэрэглэгдэх үйлдлийн системүүд  

MS-DOS (МС-ДОС) Энэ нь Майкрософтын зээрэнхийн үйлдлийн систем (Microsoft Disk Operating System) гэсэн нэрийн товчлол юм. MS-DOS нь бичиж оруулсан командын үйлдлийг гүйцэтгэнэ.

Windows /Виндоүс/

Энэ нь зураг дүрс гаргаж хулганаар залах журмаар үйлдэл гүйцэтгэх зурмагт дэлгэцийн систем юм.Үүнийг дүрс хэрэглэгчийн интерфейс (Graphical User Interface “gooye”, жи-юү-ай) гэж нэрлэнэ.Аливаа үйлдэл гүйцэтгэхдээ бичмэл командын оронд зураг ашиглах учир MS-DOS-оос харьцангуй хялбар байдаг. Ажиллагааны зарчим. MS-DOS Windows зэрэг системийн ажиллагааны үндсэн зарчим нь ялгаатай.Иймд зарим системд ажиллах программ нөгөөд ажиллахгүй.Жишээ нь ганцхан МС-ДОС суулгасан компьютерт Windows-ийн Word программ ажиллахгүй.

Заагч

Дэлгэцнээ анивчих зурвас тэмдгийг заагч гэнэ. Тэр нь бичих зүйл хаана байгааг заана . Файлын зохион байгуулалт. Бичгийн шүүгээн дэх хавтасны адил МС-ДОС нь компьютерийн мэдээллийг цэгцлэхдээ товъёг гэсэн ойлголтыг ашигладаг.Язгуур товъёг С:\ нь хатуу зээрэнхий бөгөөд бусад товъёг нь түүндээ багтдаг. Файлын нэр ба байрлалын товъёгийн бичээсийг зам гэнэ. Энэ файлын зам дараах байдлаар бичигдэнэ .Үүнд : C:\ letters \ personal \ john.let Файлын нэр өгөн компьютерт хадгална. Файл нь МС-ДОС-д хоорондоо цэгээр тусгаарлагдах нэр, өргөтгөл хоёроор нэрлэгдэнэ. Нэр нь файлын агуулгыг тусгах наймаас илүүгүй үсэг тэмдэг байна. Үсгийн хооронд сул зай байж болохгүй. Өргөтгөл нь файлын төрлийг илэрхийлэх ба гурван үсэг тэмдгээс бүрдэнэ. Үйлчилгээний программ МС- ДОС 6.0 ба дараагийн хувилбарт файл хамгаалах , комьютерийн ажиллагааг сайжруулах үйлчилгээний тусгай программууд бий болсон. Үүнд зээрэнхийн гэмтлийг олж засварлах программийг нэрлэж болно. Windows 3.1 нь МС- ДОС-ийн хамт копьютерийн бүхий л ажиллагааг хянаж удирддаг Windows 3.1 нь МС- ДОС- ийн дэмжлэгтэйгээр ажиллах учир түүнийг бие даасан үйлдлийн систем гэж хэлж болохгүй.Windows дээр ажиллахад хулгана зайлшгүй хэрэгтэй. Цэс Командын жагсаалтыг цэс гэнэ. Аливаа үйлдлийн командыг цэсээс сонгон гүйцэтгэнэ. Жишээ нь принт командаар бичиг баримт хэвлэнэ. Харилцах хайрцаг Зарим командыг сонгоход харилцах хайрцаг дэлгэцнээ гарч тэрхүү командыг гүйцэтгэхийн өмнө нэмэлт нөхцөл сонгох боломж олгоно.Жишээ нь принт командын харилцах хайрцагт хэвлэх хуудасны дугаар хувь зэргийг зааж өгч болно. Виндоус 3.1 дэлгэц Аливаа үйлдлийг гүйцэтгэхэд туслах дүрс зурагийг дэлгэцэнд гаргаж ажиллагааг хөнгөвчилнө.


Программ зохицуулагч Энэ нь программийг эхлүүлэх хяналтын төв юм .Windows 3.1-ийг ажиллуулах бүрт программ зохицуулагч дэлгэцэнд гарна. Программийн тэмдэглүүр Төрөл бүрийн программийн ажиллагааг эхлүүлэх бололцоо олгоно. Тэмдэглүүр нь программ файл зэргийг төлөөлөх жижиг зураг юм. Цонх Энэ нь мэдээллийг дэлгэцэнд гаргах тэгш өнцөгт юм. Цонх бүрийн дээд талд түүний нэрийн зурвас байна. Жишээ нь Accessories –нэмэлт хэрэглүүр гэх мэт. Багц тэмдэглүүр Энэ нь олон программийн тэмдэглүүрийн багц юм. Жишээ нь games хэмээх багцад компьютерийн хэд хэдэн тоглоом байж болно. Тавцан Энэ нь дэлгэцийн дэвсгэр талбай юм. Цонх шилжүүлэх, хэмжээг нь өөрчлөх Цонхыг дэлгэцийн өөр хэсэгт шилжүүлж түүн дотор илүү олон зүйл багтаахын тулд хэмжээгийн өөрчилж болно. Контроол панел/ хяналтын самбар/ Эндээс виндоус 3.1-ийн дэлгэцнээ харагдах байдал , түүний үйлчлэлийг өөрчлөн тохируулна. Жишээ нь та дэлгэц дээрх өнгийг сольж болно. Файл менежер Энэ нь комьютерийн бүх файлийг харах цэгцлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Та шүүгээн дэхь бичиг баримтаа хавтасанд ялган хийж хадгалдагийн адил Виндоус 3.1 нь товьёг ашиглан мэдээллийг цэгцэлнэ. Accessories Виндоус 3.1 –д хэд хэдэн нэмэлт хэрэглүүр гэгдэх бичил программ бий. Эдгээр нь захидал бичих ,зураг зурах зэрэг энгийн үйлдлийг гүйцэтгэх боломж олгоно.

Олон программаар зэрэг ажиллах Windows 3.1 нь олон программаар зэрэг ажиллах тэдгээрийн хооронд шилжих бололцоотой. Жишээ нь та захидал бичих явцдаа өөр программд шилжин бараа борлуулалтын ажиллагааг харж болно. Виндоус 3.1 –ийн программуудын хооронд мэдээлэл зөөх ажиллагааг хялбархан гүйцэтгэх боломжтой. Жишээ нь та бичиж байгаа захиандаа зураг нэмж оруулж болно. Сүлжээнд зориулсан виндоус 3.11 Энэ нь виндоус 3.1 –ийн сайжруулсан хувилбар юм. Гэхдээ мөн л МС- ДОС-ийн оролцоотойгоор ажиллах учир бие даасан үйлдлийн систем биш юм. Виндоус 3.11 нь файл хэвлэх төхөөрөмжийг сүлжээнд холбогдсон компьютерийн дунд хэрэглэх бололцоо олгохын цэрэгцээ цахим шуудан, цагийн хуваарийн программтай.Виндоус 95-ийг ажиллуулахад МС-ДОС систем заавал байх шаардлагагүй учир бие даасан үйлдлийн систем мөн. My Computer / Миний компьютер/ Компьютерт байгаа бүх хавтас болон бичиг баримтыг гүйлгэн харах цонх юм. Recycle Bin / Буцаах сагс/ Устгасан файлыг хадгалах ба шаардагатай үед буцааж сэргээх боломж олгоно. Start / гараа/ Программ, бичиг баримтад хурдан хандах боломж олгоно Виндоус 95 Виндоус 95-ын дэлгэцнээ харагдах байдал , түүний үйлчлэлийг хэрэгцээндээ нийлүүлэн хялбархан тохируулж болно. Дэлгэцийн өнгийг өөрчлөх, компьютерийн огноо, хугацааг тохируулах зэрэг ажиллагааг хийх бололцоотой Файлын нэр Виндоус 95-д файлыг нэрлэхдээ сул зайг оролцуулан 255 хүртэл тэмдэг үсэг ашиглаж болно.Энэ нь файлд дэлгэрэнгүй нэр өгөх, бичгийн гарчгаар файлыг шууд нэрлэх зэргээр тэдгээрийг хялбархан ялган таних боломж олгоно. 3алгаад ажиллуул”технологи Компьютерийн дотор нэмэгдэл төхөөрөмж суурилуулж цаг алдахгүйгээр гаднаас нь шууд залган ажиллуулах шинэ технологийн боломж виндоус 95-д бий

Windows Explorer /туслагч/ Энэ нь аливаа хавтас , файлын байрлал , хэмжээ зэрэг лавлах мэдээллийг харуулна.Мөн файл хуулах, зөөх, нээх, хэвлэх, устгах зэрэгт хэрэглэнэ WordPad, Paint/ Үгийн тавиур , Будагч/ WordPad нь виндоус 95 –ынбүрэлдэхүүнд байдаг бичиг боловсруулах программ бөгөөд түүгээр энгийн захидал, албан бичиг зэргийг бэлтгэж болно. Харин Paint нь зураг зурах программ юм. Backup / няг хуулбар бэлтгэх/ Энэ программ нь компьютерт байгаа чухал мэдээллийг уян зээрэнхий болон туузанд хуулбарлан бичнэ. Ингэснээр файл алдагдах, хоруутах, компьютерийн эвдрэлээс болж гэмтэх тохиолдолд мэдээллийг буцааж сэргээх боломжтой болно. Компьютерийн ажиллагаа Компьютерийн ажиллагааг сайжруулах хэд хэдэн программ виндоус 95-д бий. Жишээ нь ScanDisk программаар хатуу зээрэнхийн гэмтлийг илрүүлэн засаж болно. Briefcase /Цүнх/ Энэ нь ердийн болон зөөврийн компьютерүүдийн хооронд файл зөөх ажиллагааг хялбарчлахын хамт гэртээ буюу замд явахдаа ажиллах боломжийг танд олгоно. Ажлын байрандаа буцаж ирээд шинэчилсэн баримт бичгээ компьютертээ оруулж болно. Microsoft Exchange / Майкрософт солилцоо/ Энэ программ нь сүлжээ, интернетээр мэдээлэл солилцох боломж олгоно. Мөн өөр компьютерт буюу факсын аппаратад факс дамжуулахад ашиглаж болно. Сүлжээний горим Windows 95 нь олон хэрэглэгч сүлжээгээр дамжин мэдээлэл болон хэвлэгчийг дундаа ашиглах боломж олгоно.Network Neighborhood (Сүлжээний хөрш) программ ашиглан сүлжээнд холбогдсон компьютерүүдийн мэдээлэлд хандаж болно. Dial-up Networking (Телефон сүлжээ) программаар замд явахдаа буюу гэрээсээ ажил дээрх сүлжээнд хандаж мэдээлэл ашиглах бололцоотой.


                 Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүд
  • диалог буюу хэрэглэгчтэй харьцах
  • оролт-гаралт, өгөгдлийг удирдах
  • програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
  • санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
  • сонгосон програмыг ажиллуулах
  • боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
  • дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
  • монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно. Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.

Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.

                Unix, Linux үйлдлийн системийн түүх

Үйлдлийн системтийг төлбөр төлж худалдан авах нэгэн байхад төлбөр төлөх хүсэлгүй буюу үнэ төлбөргүй авч ашиглах хүсэлтэй хэсэг хүмүүс байдаг.Эдгээр бүлгийн хүмүүст зориулж Unix, Linux төрлийн нээлттэй эхийн программ хангамжуудыг санал болгодог.Энэхүү нээлттэй эхийн программ хангамжийг төлбөртэй программ хангамжтай харьцуулбал үнэ төлбөргүй давуу талтай боловч зарим талаараа дутмаг байх явдал ажиглагддаг.Ингээд Unix болон Linux үйлдлийн системүүдийн талаар дэлгэрэнгүйг авч үзлээ.1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ. Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ. Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.

Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтдог: 1. Kernel - бүх process, scheduling-ийг зохицуулна. Hardware энэ тэртэй шууд харьцдаг. 2. Шэлл - хэрэглэгчээс мэдээлэл авч цааш дамжуулах, санах ойгоос програм ажиллуулах гэх мэтийг хийнэ. 3. Бусад tool буюу хэрэгслүүд - Үйлдлийн системд хэрэг болох хэрэгслүүд буюу бусад программууд Unix нь дотроо 2 төрлийн байдаг. Энэ нь boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.Үүнд: 1.SystemV 2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуульд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдсан байна.

	System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/ дотроос программуудаа (daemons буюу services-ийн startup script-ууд) ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк хийгдсэн байж болдог. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.

Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.

	BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/ дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг. Slackware Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй), BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSD), FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.

1990 оны эхээр Финландын их сургуулийн оютан Линус Торвалдс Minix үйлдлийн систем дээр тулгуурлан анхлан Kernel бичиж Usenet newsgroup-ээр энэ тухайгаа мэдэгджээ. Тэр үеэс л Linux-ийг хүмүүс ихэд сонирхож Линус өөрийн нэрний сүүлийн үсгийг өөрчлөн Linux гэж нэрлэж дэлхий даяар програм зохиогчид хувь нэмрээ оруулж эхлэх болжээ.


                              Linux үйлдлийн систем 

Үйлдлийн систем Linux ( Linus Torvalds + Unix = Linux), нь энэ тогтолцоог эвдлэн шинэ сонголтыг бий болгожээ.Linux-ийн нэг давуу тал нь өөрөө free software бөгөөд хуулах олшруулах мөн бусдад тараахыг зөвшөөрдөгShareware-ийг бодвол free software нь үнэ төлбөргүйгээр өргөн хүрээтэй ашиглагдах боломжтой бөгөөд энэ ньfree software-ийн цар хүрээ ахихад ихээхэн хувь нэмэр үзүүлдэг. Linux-ийн амжилтын гол түлхүүр нь тухайн системийн чөлөөт байдалд оршдог юм. Учир нь Linux-ийн Source Code-ийг хэн бүхэн авч чадах бөгөөд судалж болдог . Free Software нь Linux-ээс эхээ авсан биш харин ч өөрийн, урт удаан түүхтэй билээ. Анхандаа Unix-ийн Source Code нь хялбар бөгөөд чөлөөтэй тархах боломж байсан тул 1968 оноос эхлэн Unix дэлхийн янзбүрийн сургууль болон судалгааны төвүүдэд ашиглагдаж ирсэн юм. Үүнтэй адилаар Tools болон бусадхэрэглээний програмууд цаашаа тараагдан бүх хэрэглэгчийн хүчээр цаашид боловсронгуй болжээ. Тухайн аргаар үүссэн програм болон Unix-ийн нэмэлт программыг University of California in Berkley цуглуулж дахинцааш нь тараажээ. Энэ жишээн дээр Linux-ийн Distribution үүсэн бий болжээ. Linux Diviloper-ууд нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Linux Internet 2 салшгүй холбоотой болжээ. Developer -ууд internet-ээрхоорондоо холбогдохын тулд mail болон news service-д зориулагдан анхны Linux програмууд зохиогджээ.Internet-д ашиглагдаж буй Webserver-уудын 1/3 нь Source Code-ийг нь үнэлдэг бөгөөд түүнтэй уялдансистемийн уямхай чөлөөт чанарыг нь сайшаадаг. Linux нь мөн лицензгүйгээрашиглагдах бөгөөд тухайн систем хувийн хэрэгцээ байна уу эсвэл аль нэг үйлдвэр албан байгууллагын хэрэгцээнд байгаа уу мөнгө төлөх шаардлагагүй юм. Ийм ашигтай талын улмаас Siemens, IBM, Compaq зэрэгпүүс компаниуд Linux-ийг дэмжихээс гадна Linux-д зориулж Oracle Informдээр ажилладаг бөгөөд энэ нь microsoft-ooc их гэсэн үг. Client Server-ийн хэрэглээний хүрээнд олж авахад зарцуулагдах үнэ төлбөргүйгээр жижиг болон дунд үйлдвэрүүдэд Linux нь Unix-ийн ашигтай талыг харуулж чаджээ. Linux нь аль ч нөхцөлбайдалд зохицож чаддаг юм. Энэ нь Windows, Novel, Apple-ийн client-үүд аль нэг хүндрэлгүйгээр ашигладаг.Fail болон Printserver-ээс гадна internet-ийн бусад бүх service Linux-ийн standard service болдог юм. Хэрэв хүмүүс өнөөдөр Linux дээр ажиллах сонирхолтой бол хэдэн ашигтай талыг харах болно. Түүн дотор тогтвортойчанар баталгаатай байдал систем ажиллах арга барил орохоос гадна сүлжээ холбооны багтаамж нь томоохонхүчин зүйл болж байгаа юм. Linux-ийг ашиглаж сурсан хэн болгон Software, AG, Sybase зэрэг мэдээллийнсистемийн пүүс болон Appiix Stardvision зэрэг компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болжээ. KDE болон Gnome 2 Linux-ийг хэрэглэгчдэд дөхүү болгодог. Drag&Drop болон объектын чиглэлтэй олон янзынхэрэглээний мэдээллийн агуулгууд Desktop-ийн хүчин чадалд хамаарагддаг. Энэ суурин дээр анхны Office freeSoftware маягаар үүссэн юм. Барааны эдийн засаг болон санхүүгийн нягтлан бодох системд зориулан текстболовсруулах хүснэгт зохиох нь хялбар болжээ..

Linux-ын төрлүүд• o Ubuntu• o Fedora• o Debian• o Redhat• o Mandrake• o Suse• o Linux mint o Slackware• mandriva

Ubuntu Ubuntu нь Debian суурьтай дөнгөж эхлэж байгаа бидэнд хамгийн тохиромжтой нээлттэй эхийн linux үйлдлийнсистемийн тархац юм. Учир нь гэвэл бидний салж чадахгүй байгаа Windows-ыг бусдыгаа бодвол илүү дэмждэг.Хэрэглээний талдаа их сайн хөгжсөн. Өнгө үзэмж, хэрэглэхэд хялбар, шинэчлэлт хурдан хийгддэг болоод машолон талаараа Windows-ыг орлож чадах хувилбар юм. Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэнутгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгштүгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой. Аливаа гарсан хувилбар нь жил хагасын туршид дэмжигдэн сайжруулалтавдаг бөгөөд зарим урт хугацааны хувилбарууд нь 5 жил хүртэлх хугацаанд дэмжигдэн ажиллах боломжтойболоод байна. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм. Үүнээс гадна эхлээд удаагүй байгаа ч 2006онд нийт линукс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар "хамгийн шилдэг" линукс тархац гэсэн өргөмжлөлийг хүртээд байгаа билээ. Мөн Ubuntu нь зөвхөн нэг диск ашиглан суух боловч суулгасны дарааинтернэтээр дамжуулан 16000 гаруй програм хангамжийн сангаас сонгон ашиглах боломжийг олгодгоорообусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ-ссанаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах,суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна.Анх Ubuntu нь дангаар гарч байсан бол сүүлд хэрэглэгчийн мэдлэгийн түвшин, сонирхол, хэрэгцээ шаардлагаднийцүүлсэн Kubuntu. Xubuntu, Edubuntu, Ubuntu Desktop, Ubuntu alternate болон Ubuntu server гэх шинэ үйлдлийн системийн төрлүүдтэй болсон байна.


Fedora Fedora (эхэн үедээ fedora core гэдэг байсан) нь yum болон rpm дээр суурилдаг бөгөөд энэхүү прожектыг Fedora төсөл болон Redhat ивээн тэтгэж хөгжүүлж явдаг юм байна. Энэхүү үйлдлийн систем нь үнэгүй учираас opensource /хэрэглэгч хөгжүүлэх боломжтой/ үйлдлийн систем юм. Fedora нь ойролцоогоор 6 сар тутамдшинэчлэгдэж шинэ хувилбараа гаргаж байдаг. Fedora нь үндсэн Redhat linux-ын тархацаас үүсч бий болсонбөгөөд үүний хөгжилтөд redhat linux-ын үндсэн хэрэглэгчид оролцдог ба үүний ирээдүйн чиг хандлага нь гэрийнхэрэглэгчдэд /home users/ энэхүү үйлдлийн системийг хүргэх юм. Fedora-г маш олон хүн хэрэглэдэг бөгөөдтэдгээр нь түүний help-ийг хийж ирүүлж байдаг. Ийм учраас үнэгүй байдаг бөгөөд худалдааны зорилгоорашиглахыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Fedora нь x86, x86_64 платформд live CD/DVD байдлааражилладаг. Үндсэн DVD нь x86_64 болон PPC платформд ажилладаг юм байна. Fedora 7-оос өмнөххувилбарууд нь 5 CD-н дээр байдаг байсан ба тэдгээрээс 2-ийг нь л суулгахад үндсэн tool-үүд нь суучихдагбайсан. Сүлжээний хувьд HTTP, FTP, NFS гэсэн үндсэн хандалтууд суудаг. GNOME бол Fedora-гийн үндсэн дэлгэцийн орчин юм. GNU бол GRUB бол үндсэн boot loader нь юм. Fedora–г суулгахад илүү хялбар ба график болон текст горимд тохиргоог хийх амархан tool-үүд ч байдаг. Үндсэн файл систем нь ext3 гэсэн файл систембайдаг бөгөөд тэр нь илүү найдвартай байдаг бололтой. Fedora-гийн үндсэн урдаа тавьж байгаа зорилгуудыннэг нь жижиг жижиг пакежуудыг агуулсан CD болон DVD байдлаар гаргах явдал юм. Fedora-гийн шинэхувилбарыг update хийх байдлаар татаж авч болно. Fedora нь ойролцоогоор 8000 пакежийг агуулдаг бөгөөдэдгээр нь албан ёсны тоо баримт юм. Харин албан ёсны бус маш олон пакеж гарч байгаа бөгөөд тэдгээртзориулан байнга copyright болон патент авах шаардлага гардаг. Пакежуудыг yum гэдэг командаар удирддаг бөгөөд график интерфейсээс pirut, pup-уудыг дуудсанаар бэлэн болдог. Apt-rpm нь маш олон чадвартай бөгөөд ашигтай байдаг. Redhat болон бусад хөгжүүлэлтийн пакежууд update хийх болондээрх tool-тэй хамт суудаг. Fedora-ийн түүх Федора прожект нь 2003 оны сүүлээр үүссэн, бөгөөд энэ үеэс Redhat линукс зогссон бөгөөд Redhat линукс ньхудалдааны зорилгоор гарч ирсэн бөгөөд Redhat enterprise линукс (RHEL) нэртэйгээр гарсан. Федора нь түүнийүнэгүй хувилбар болон гарсан бөгөөд энэхүү хувилбар нь түүнийг хөгжүүлэх төсөл байдлаар бий болсон. RHELнь федорагийн хувилбараас гарч ирсэн. Энэхүү хувилбарын тухай илүү ихийг үзэхийг хүсвэл corresponding RHEL versions холбоосоор орно уу.RHEL-ийн үнэтэй байдаг 1 шалтгаан нь шинэчлэгдэх хугацаа урт үйлчилгээүзүүлэх боломж илүү мөн сертификадтай байдаг учир худалдааны зорилгоор ашигладаг харин федора болхурдан шинэчлэгдэж байдаг үүний хөгжүүлэлтэд маш олон хүн ордог явдал юм. Debian Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыгүүсгэсэн билээ Линукс тархацуудын дундаас хамгийн урт хугацаанд боожин гардаг мөн хамгийн ардчилсаннээлттэй хөгждөг нь мэдээж Debian билээ.Debian гэж юу вэ?Debian төсөл гэдэг нь үнэгүй үйлдлийн систем бүтээх гэсэн ижил зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Бүтээж буй энэ үйлдлийн системийг нь Debian GNU/Linux буюу хялбараар зүгээр л Debian гэдэг. Үйлдлийн систем гэдэг ньтаны компьютерийг ажиллуулдаг үндсэн программ болон хэрэгслүүдийн бүрдэл юм. Үйлдлийн системийн цөмнь кернел. Энэ нь компьютерийн хамгийн чухал программ ба үүний тусламжтайгаар бусад программууд ажилладаг. Debian системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүнэхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Debian-ийг өөр кернелдээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. Үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэнхэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг. Мэдээж хүмүүсийн хүсдэгзүйл нь бичиг баримтаа боловсруулах, бизнесээ явуулах, тоглоом тоглоход нь туслах хэрэглээнийпрограммууд юм. Тэгвэл Debian нь ямар ч үнэгүй 18733 package (суулгахад хялбар форматтай урьдчиланcompile хийсэн программ)-тай ирдэг. Дээрх бүгдийг нэгтгээд хэлэхэд энэ нь яг л цамхаг шиг. Зарим нь бусдад туслахыг хүссэндээ, зарим нь компьтерийн тухай илүү ихийг сурахыг хүссэндээ, академиудөөрсдийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг харах гэж гээд л. Хэдий тийм ч зарим хүмүүст үнэтэй softwareсуулгах хэрэгцээ гардаг ба Debian нь энэ боломжоор ч хангадаг. Тэр ч бүү хэл одоо Debian дээр суулгаж болохүнэтэй software агуулсан package-ийн тоо нэмэгдэж байна.. Debian-ы шинэ хувилбар бүр асар олон тооны computer-н архитектурыг дэмжихээр зохиогдсон байдаг.Гэхдээ зарим компаниуд үйлдвэрлэсэн төхөөрөмжөө дэмжиж ажиллах зарим бүтээгдэхүүнээ “үнэтэй” гаргадаг. Иймээс татэдний төхөөрөмж дээр GNU/LINUX-г ажиллуулж чадахгүй гэсэн үг. Жишээлбэл зарим компаниуд тодорхойхэмжээний үнэтэй драйвер программууд гаргах нь бий, энэ үед хэрэв тухайн компани бизнесээ орхивол эсвэлтанд байгаа төхөөрөмж болон түүний дагалдах бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоовол та асуудалтай тулгарна... Хэрвээ та график интерфейсгүйгээр суулгамаар байгаа бол танд 600 Mb hard dsk-ий сул зай л хангалттай. Энэ бяцхан зайнд Debian бүрэн суух боломжтой ба таны хуучин үйлдлийн системтэй ямар ч асуудал гаргалгүйхамтран ажиллаж чадна. Хэрвээ танд нэмэлт зай хэрэгтэй болвол та өөрийн үйлдлийн системүүдээс альнэгийг нь устгаад л уг зайгаа гаргаж авч болно шүү дээ. (Debian-ы хэр хүчирхэг систем болохыг үзсэнийхээдараа таныг Debian-г устгахгүй гэдэгт итгэлтэй байна.) Яаж Debian-г олж авах юм бэ? Та CD-нийхээ үнийгтөлөөд Debian-ы худалдааны байгуулагаас Debian-ы install бүхий CD-г авснаар суулгах боломжтой бөгөөд энэ нь илүү түгээмэл арга юм. Хэрвээ та интернетийн өндөр хурдны холболттой бол интернетээс Debian-г татаадсуулгаж болно. Би энэ бүгдийг ганцаараа хийж чадахгүй нээ, хаанаас туслалцаа авах вэ?Интернетэд тандтуслах олон сайтууд бий. Бас та мэргэжлийн хүмүүсээс Mail-р туслалцаа авч болохоос гадна мэргэжлийнхүнийг хөлсөлсөн ч болох юм. Debian-г дэлхийн өнцөг булан бүр дэх 1000 гаруй хөгжүүлэгчидсайн дураараа чөлөөт цагаараа хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүргэсэн билээ. Тэдний цөөхөн нь биеэрээ бие биентэйгээ уулзаж байсан ба mail-р ажлаа явуулдаг. Тэдний mail хаягийг lists.debian.org, IRC-г irc.debian.orgхаягаас авч болно. Debian-г хэн хэрэглэдэг вэ? Debian хэрэглэгчид заавал бүртгүүлэх шаардлагагүй байдагучраас одоогийн байдлаар нарийн тооцсон судалгаа байхгүй. Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыгүүсгэсэн билээ. Эхэн үедээ үнэгүй программ хангамжийн хакерууд болох хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд лхэрэглэгдэж байсан бол аажим аажмаар том, сайн зохион байгуулагдсан хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн дундын бүтээл болсон юм.

                Нээлттэй эхийн үүсэл хөгжил

Дэлхийн бүх үйлдлийн систем анх үнэгүй, цаанаасаа дагалдаж ирдэг байжээ. Өөрөөр хэлбэл програмистууд техникээсээ маш их хараат байдаг байлаа. Нэг л нартай өдөр нэгэн програмист өөрийн эрх ашгаа яаж хамгаалах тухай маш оновчтой санаа бодож олжээ. Энэ бол техникийн нөмрөөс холдож бие даан програмзохиогоод түүнийгээ борлуулах явдал байлаа. Энэ нь тэдэнд маш их ашигтайгаар эргэжээ. Учир нь ямар чпрограмгүй тооцоолуураар хүн юу хийх билээ дээ. Ийнхүү програмистуудад ашигтай байсан ч гэлээхэрэглэгчдэд мэдээж шаталттай байлаа. Ийнхүү хүмүүс үнэгүй програм хангамжийг хүсэж байх тэр үед Линус Тровалдс гэгч авьяаслаг залуу гарч ирэн ЮНИКС програмын араг ясан дээр нь өөрийн үзэл бодлоо шингээгээдямар ч үнэ хөлсгүй тарааж орхижээ. Гэхдээ зүгээр ч нэг тараалгүй шууд эх кодтой нь тараасан нь тэр үеийнпрограм хангамжийн ертөнцийхнийг мэл гайхуулсан явдал болсон юм. Учир нь энэ бол маш их хөлс, хүч билээ.Ингээд анх нээлттэй эхийн суурь тавигдаж, Линус Торвалдсын тэр кодыг олон хүн шүлсээ гоожуулан судалжэхэлжээ. Маш олон хүн үүгээр хоолоо олж идсэн ч дийлэнх хэсэг нь үүнийг сайжруулан өөрчилсөөр байлаа.Бас ингэж нээлттэй эхийн хөгжүүлэлтийн суурь тавигдаж дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс үүнийг гэртээсуугаад хөгжүүлэх том боломж гарч ирсэн юм. Гэхдээ нээлттэй эх хүчээ авч эхлээгүй байх тэр л үед лицензтэйбуюу бидний мэддэгээр майкрософтынхны бүтээл эд оргилдоо тулж байсан юм. Энэ байдал маш урт удаан хугацаанд үргэлжилж, энэ хооронд майкрософт болон бусад төлбөртэй програм хангамж бүтээгчидхэрэглэгчдийн хэтэвчийг ховх сороод амжжээ. Авсан мөнгөнийхөө хирээр тэд тасралтгүй сайжирч байсан тулхэрэглэгчид түүнийг үгүйсгэж чадахгүй байлаа. Гэтэл дээр үед орхигдсон нээлттэй эх маань гэнэт хөшигнийцаанаас гарч ирэх нь тэр. Маш удаан хугацаанд, маш нарийн хөгжиж чадсаны үндсэн дээр маш хүчирхэгсистемийг бүтээж чадаж ээ. Даанч тэд их хүчирхэг ч гэлээ илүү дуу султай байлаа. Учир нь төлбөртэй програмхангамжийн ертөнц хэтэрхий их шуугиантай байсан болоод Linux-ыг хэн ч сонссонгүй, олж харсангүй. Гэхдээ лтэд бүхнийг орхиод одолгүй оршсоор л байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Linux-ын цуурай илүү олон хүнд хүрч чадсан байна.


Үйлдлийн системийг бизнест ашиглах нь: Үйлдлийн систем ашиглан сүлжээг шүүх


Заримдаа хэрэглэгчийн ашиглаж байгаа үйлдлийн системээс хамааруулан Үйлчилгээний чанар буюу QoS-ийг тогтоох хэрэгтэй болдог ба үүнтэй холбоотойгоор сүлжээнд тохиргоо хийх шаардлага гардаг. Тэгвэл pf ба altq ашиглан өөр өөр үйлдлийн системүүдтэй хэрэглэгчдийн урсгалд хязгаар тогтоохоос гадна гадагш гарч байгаа вебийн трафикийг транспарент проксигоор дамжуулан гаргах боломжтой юм. FreeBSD машин дээр pf, altq, болон Squid ашиглан дээрх боломжид хүрч болох давуу талтай юм байна.

                                           Үйлчилгээнүүд	

Unix/Линукс төрлийн үйлдлийн системтэй холбоотой дараах төрлийн үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэдэг юм байна. Линукс/FreeBSD үйлдлийн систем суулгах 150$ Линукс/FreeBSD үйлдлийн систем шинэчлэх 150$ Кернелд тохируулга хийх 50$ Firewall тохируулга хийх 300$ FTP сервер суулгаж тохируулах 50$ DNS сервер суулгаж тохируулах 100$ Jail/chroot тохируулах 100$ VPN сервер суулгаж тохируулах 100$ NAT тохируулга хийх 50$ DHCP суулгаж тохируулах 50$ FreeBSD дээр ADSL-ийн тохиргоо хийх 50$ Samba суулгаж тохируулах(файл хадгалах, Windows-аас хандах) 100$ Squid суулгаж тохируулах 150$ MySQL сервер суулгаж тохируулах 50$ Apache web сервер суулгаж тохируулах 50$ Email сервер тохируулга (exim,postfix,qmail,sendmail) 100$ Трафик удирдах систем суулгаж тохируулах 150$ XFree86/Xorg суулгаж тохируулах 50$ Router тохируулах (FreeBSD/Линукс, Cisco гэх мэт) 150$ Мониторинг систем суулгаж тохируулах (MRTG/CACTI, ntop, netflow гэх мэт) 150$


Apple-ийн шинэхэн үйлдлийн систем болох Mac Os X Mountain Lion Os X Mountain Lion нь дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох apple корпорацийн Mac үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар юм.Энэхүү сүүлийн хувилбарт 200 орчим шинэ хэрэгсэл ,программ хангамж нэмэгдсэн байна.Дараах боломжийг бидэнд олгож байна 1.Мессеж • Mac компьютерээсээ өөр хэн нэгэн хүний I-phone, Ipoud touch ,Ipad, Mac луу мессеж бичих боломжтой • Mac компьютерээсээ өөр хэн нэгэн хүний I-phone, Ipoud touch ,Ipad, Mac Face time (Царай царайгаа харж ярих ) дуудлага хийх 2.ICloud • Mac,Iphone,Ipad дээр бичиг баримт үүсгэж ,засварлах • Mac OS X Mountain Lion-ийн бас нэг гол хэрэгсэл нь Iphone,Ipad-ийн байршил тодорхойлдог байсан бол Mac компьютеийн хувьд ч боломжтой юм.Мөн хийх зүйлсийн жагсаалт төлөвлөгөөгөө Reminder,Note дээр бичиж ICloud-ийн тусламжтай бусад Apple-ийн Device-аас нэвтрэх боломжтой 3.Safari (Интернет хөтөч ) • Вэб хуудас болон хайх түлхүүр үгээ нэг талбарт бичих боломжтой • Интернет хөтөч дээрээ хоёр өөр хуудас нээж хурдан шилжиж,харьцуулалт хийх боломжтой • Интернет хөтөч дээр байрлах ICloud товч дээр дарж,таны өөр Device-аар хамгийн сүүлд орсон хуудсуудыг харах,орох боломжтой 4.Notification Center • Notification буюу мэдэгдлийн цонх таны компьютерийн баруун дээд өнцөгт байрлана. • Танд и-мэйл,текст ирэхэд мэдээлэх үүрэгтэй 5.Sharing • Зураг ,дуу, дүрс бичлэгийг тухайн ашиглаж буй программаасаа Share хийх • Интернет хөтөчөөсөө зураг ,дуу,нийтлэлийг нийтийн сүлжээ болох facebook,Twitter-т нийтлэх • Twitter, facebook,Email,Vimeo-д орох ,Статус бичихэд зориулсан хялбарчилсан хэрэгсэл нэмэгдсэн 6.Game Center • Game Center-ийг ашиглан Iphone,Ipad,Mac –ийн тоглогчтой холбогдож тоглох • Нэвтрэх эрхээрээ орж өөрийн тоглоомын сүлжээндээ буй хүмүүсийг харах • Тэргүүлэгчдийн самбарт орж хэн ямар цол ,хэргэм,шагналтай байгааг хянах • Найзууд чинь ямар тоглоом тоглож буйг харах,тэдэнтэй нэгдэх тоглох


1.GOOGLE”-ИЙН МЭДРЭГЧ ДЭЛГЭЦЭНД ЗОРИУЛСАН ШИНЭ “CHROME”

   Интернетийн “Google” компани мэдрэгч дэлгэцэнд зориулсан “Chrome” үйлдлийн системээ танилцуулаа. Энэ үйлдлийн систем нь “Microsoft” компанийн “Windows 8” үйлдлийн системээс дөрвөн сарaар хоцорч гарлаа гэж “Financial Times” онцлов. Тус сонинд бичсэнээр бол өнөөдөр “Google” компани шинэ үйлдлийн системээ танилцуулна гэж бичсэн ч “Google”-ийн удирдлагууд үүнд тайлбар хийгээгүй байна. “OC Chrome” үйлдлийн системийг эхний ээлжинд “Google”-ээс гаргадаг “Chromebook”-т суулгах аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Microsoft” компанийн “Windows 8” үйлдлийн системийн борлуулалт тийм ч сайнгүй байгаа энэ үед зах зээл дээр дахин нэг ижил төрлийн үйлдлийн систем гарч ирэх нь энэ зах зээлийг хуваах оролдлого юм гэжээ. Гэхдээ “Google”-ийн шинэ үйлдлийн систем хүмүүсийн сонирхлыг татаж магадгүй юм. Учир нь “Google”-ийн интернетийн янз бүрийн үйлчилгээг авдаг хүмүүс сонирхох нь гарцаагүй. Ямар ч байсан “Google” шинэ “Chrome” үйлдлийн систем хийсэн нь тодорхой бөгөөд харин компанийн зүгээс өнөөдөр танилцуулна гэсэн дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.

2.WINDOWS PHONE 8” ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛСОН БАЙНА

Өчигдөр программ хангамжийн “Microsoft” компани өөрийн шинэ бүтээл болох “Windows Phone 8” үйлдлийн системийнхээ танилцуулгыг хийлээ. Энэхүү үйлдлийн системээ өмнө нь энэ оны 7-р сард туршилтын хэлбэрээр танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаа албан ёсоор танилцуулж байгаа бөгөөд танилцуулах үйл ажиллагаанд Холливүүдын жүжигчин Жесика Алба оролцсон байна. Өмнөх “Windows Phone 7” нь “Windows CE” суурилж хийгдсэн бол шинээр гарсан үйлдлийн систем нь “Windows 8”-ийн “NT” цөмд суурилан хийгдсэн аж. “Windows Phone 8” үйлдлийн системийн харагдах байдал (интерфэйс) өмнөхөөсөө өөр болсон бөгөөд хэрэглэхэд хялбар болгож хийсэн гэжээ. “Microsoft”-ын ухаалаг гар утсанд зориулсан шинэ үйлдлийн системд “Twitter”, “Skype” зэрэг багтсан байна. Дуу хөгжмийн “Pandora” үйлчилгээг хэрэглэдэг улс орнуудын хэрэглэгчид “Windows Phone 8” үйлдлийн систем суулгасан смартфон худалдаж авбал “Pandora”-ийн нэг жилийн үнэгүй эрх олгож байгаа ажээ. “Microsoft” компанийн мэдэгдэж байгаагаар бол шинэ үйлдлийн системд энэ оны сүүлч гэхэд “Temple Run”, “Jetpack Joyride”, “Angry Birds Star Wars”, “Angry Birds Space”, “Draw Something”, “Words with Friends”, “Urban Spoon”, “Fairway Solitaire”, “Asphalt 7: Heat”, “Living Social”, “Cut the Rope”, “Where’s My Water”, “Where’s My Perry” зэрэг тоглоомуудыг суулгах ажээ. Өмнө нь “Windows Phone 8” системийг “Nokia”, “HTC”, “Samsung”, “Huawei” зэрэг компаниуд утсандаа суулгана гэж мэдэгдэж байсан. Танилцуулгын үеэр “Windows Phone 8” үйлдлийн систем суусан “Samsung ATIV S”, “Windows Phone 8X by HTC”, “Windows Phone 8S by HTC”, “Nokia Lumia 810, 820, 822, 920” зэрэг смартфонууд цуг танилцуулагдсан байна. Харин танилцуулгын үеэр “Huawei” компанийн утас харагдаагүй байна.

3.Байгууллагын оффис автоматжуулалтын систем суурилуулах үйлчилгээ Бизнесийн үйл ажиллагааны салшгүй хэсэг бол байгууллагын оффисын мэдээллийн системийг автоматжуулах явдал юм. Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тохирсон мэдээллийн технологийн дараах шийдлүүдийг санал болгожээ.Үүнд: • МS Exchange Server ашиглан и-мэйл, бизнесийн үйл ажиллагааны систем суурилуулах • MS Share Point ашигласан мэдээлийн систем суурилуулах үйлчилгээ • MS Windows 2008, 2003 үйлдлийн систем дээр суурилсан AD болон MS Windows File Server суурилуулж, хэрэглэгчдийг холбох үйлчилгээ • Байгууллагын дотоод сүлжээг MS Window Work group сүлжээнээс MS Windows 2008,2003 үйлдлийн системд суурилсан MS Windows Domain загварт шилжүүлэх • Байгууллагуудад цаг бүртгэлийн систем суурилуулах үйлчилгээ • MS Project Server ашигласан төслийн удирдлагын систем суурилуулах үйлчилгээ • Master CRM сервер ашигласан хэрэглэгчийн удирдлагын систем суурилуулах үйлчилгээ • Аюулгүй байдлын хяналтын систем 4.MOZILLA ГАР УТСАНД ЗОРИУЛСАН ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ШИНЭЭР ГАРГАНА ХЭМЭЭН МЭДЭЭЛЖЭЭ

Мozilla сангаас мягмар гаригт хөгжүүлэгчидтэйгээ хийсэн нэгэн уулзалтын үеэр 2 төрлийн гар утсыг танилцуулсан бөгөөд эдгээр утас нь тус компаны шинээр гаргаж буй нээлттэй эхтэй ухаалаг гар утасны үйлдлийн систем суурилуулсан байсан нь Apple-ийн iOS, Google-ийн Android үйлдлийн системүүдтэй өрсөлдөхөөр тэдний энэ зах зээлд гаргаж буй анхны бүтээгдэхүүн юм.Энэхүү Firefox OS нь тэдний гаргадаг веб хөтөчийн адил нээлттэй веб стандартыг ашиглан хийсэн гар утасны үйлдлийн систем юм байна.Танилцуулахаар авчирсан 2 гар утасыг Испаний нэгэн жижиг гар утас үйлдвэрлэгч GeeksPhone компанид хийсэн аж. Keon хэмээх эхний утас нь 3,5 инчийн дэлгэцтэй, Peak хэмээх дараагийн утас нь 4,3 инчийн дэлгэцтэй бөгөөд эдгээр утсанд Qualcomm Snapdragon чипийг ашигласан байв. Тэд маш хямд гар утасыг хэрэглэгчдэд танилцуулах зорилго өвөрлөж байна. Мозиллагийн хөгжүүлэгчдийг уг үйлдлийн системийг хөгжүүлэхэд ихээхэн тус нэмэр болно гэж үзсэний үндсэн дээр танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. “Хэрвээ та веб технологи болон мобайл технологийг илүү сонирхдог бол Firefox OS-ийг туршаад үзэх цаг боллоо” хэмээн компани мэдэгдсэн байна.


5.Цаг бvртгэл, нэвтрэх систем • Microsoft корпорацийн бизнес түнш

• Microsoft үйлдлийн систем, оффисын програм хангамж

• TrendMicro вирусын эсрэг цогц програм

• Kaspersky вирусын эсрэг цогц програм

• Цаг бүртгэлийн шийдэл

• Alcatel-Lucent Дуудлагын төвийн цогц шийдэл

• NorthMarch Дуудлагын төвийн шийдэл

• Захиалгаар бүх төрлийн програм хангамжын нийлүүлэлт 6.Хойд Солонгос “Улаан од” үйлдлийн систем бүтээжээ Хойд Солонгост суралцаж байгаа өөрийгөө Михайл гэж нэрлэсэн нэгэн Орос блогчин Пхенъяны гудамжнаас таван ам.доллааар худалдан авсан үйлдлийн системээ интернетэд тавьсан байна гэж “BBC“ агентлаг мэдээллээ. Уг үйлдлийн системийг хөрш Өмнөд Солонгосын Засгийн газрын институт судалж үзээд хэрэглэгчийн үйл ажиллагааг хянах зорилготой үйлдлийн систем байна гэсэн дүгнэлт өгсөн. Хойд Солонгост маш цөөхөн хүн компьютер эзэмшиж, интернетэд холбогддог. “Энэ үйлдлийн систем нь Хойд Солонгос өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хянах зорилготой бүтээгдсэн байна. Ашиглаж болох программ бага учир Улаан одыг Хойд Солонгост ашиглахад хүнд байх болно” гэж ӨСШУхаан, технологийн бодлогын хүрээлэн мэдэгджээ.

Уг үйлдлийн систем нь Хойд Солонгосын “Жюче” хэмээх өөртөө найдаж, бие даах философитой холбоотой. Улаан од үйлдлийн систем ачаалж эхлэхэд Солонгос ардын дуу явдаг ба тус улсыг үндэслэгч Ким Ил Сунгийн төрсөн өдрөөс эхэлж календараа тоолдог тул 2010 он тус календараар 99 дүгээр он болж тоологддог байна. Тус үйлдлийн систем нь “Linux” дээр суурилсан хэдий ч “Microsoft”-ын нөлөө ихтэй бөгөөд “Office” маягийн хэрэглээний програмтай. Үйлдлийн системийг суурилуулахад 15 орчим минут болдог бөгөөд зөвхөн Солонгос хэл дээр л ашиглаж болно. “Pigeon” гэдэг мейлын системтэй бөгөөд вэб браузартаа “Mozilla Firefox” ашигладаг ба Хойд Солонгосын засгийн газрын вэб хуудсыг нүүр хуудас болгосон байдаг байна.

АНУ нээлттэй эхийн код ашиглахыг цөөн хэдэн улсад хориглодогын нэг нь Хойд Солонгос. Өмнөд Солонгосын хүрээлэнгийн тайланд Хойд солонгос кибер цэргийн баг байгуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын зарим вэб сайтуудруу довтолдог гэж бичсэн. Өнгөсөн оны долоодугаар сард Өмнөд Солонгосын вэб сайтууд давалгаалсан кибер довтолгоонд өртсөн юм. Тэр үеэр АНУ-ын Пентагон, Цагаан ордны вэб хуудсууд халдлагад мөн өртсөн. Эдгээр халдлагын цаана Хойд Солонгос байсан байж болзошгүй гэж тайланд дурдсан байна. Гэх зэргээр үйлдлийн системийг бизнест өргөнөөр ашиглаж байна.

                                           III ДҮГНЭЛТ

Өнөө үед Unix Linux-аас гадна хамгийн өргөн тархсан үйлдлийн систем бол маргаангүй microsoft windows юм. Хэдийгээр бид Unix Linux-ын тухай авч үзэж байгаа боловч хэрэглэгч бидний зүгээс үйлдлийн систем гэдэг утгаараа хамгийн өргөн тархсан FreeBSD Linux Windows NT 3 төрлийн үйлдлийн системүүд байдаг. Тэдгээрийн дотроос миний бодлоор хамгийн сайн давуу талтай үйлдлийн систем нь Unix Linux үйлдлийн систем юм. Дээрх зураг нь өнөөдөр цаг хугацаа өнгөрөх тусам техник технологи ямар хурдацтай хөгжиж ирсэнийг харуулж байна. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг үйлдлийн системүүд нь давуу болон сул талтай байна.Microsoft Windows XP .Vista .7 .8 цуврал системүүд нь лицензийг нь төлбөр төлж худалдан авч ашиглах ёстой байдаг бол худалдан авсны дараа нийлүүлэгчээс бүх төрлийн шинэчлэл,нэмэлт үйлчилгээг авч ашиглахад саадгүй болдог.Мөн эдгээр үйлдлийн систем нь ашиглахад хялбар төвөгтэй байдаг.График дүрслэл сайтай ,дэлхий дээр ашиглаж байгаа нийт үйлдлийн системийн 80 гаруй хувийг эзэлдэг.Windows үйлдлийн системийн нэгэн сул тал нь олон хүн ашиглахын хэрээр вирус хурдацтай тархаж хор хөнөөл ихтэй вирусд өртөх магадлал 95 гаруй хувь байдаг.